Uncategorized

Түгжигдсэн орлогын үүдийг нээж. Бузар дэв арилгагч ОЧИРВААНЬ Бурханд даатгаж залбирвал та 9-н үеийн жаргал ирэх болно…..Хурай хурай хурай

Их чадал хүчээр тотгорын өмгийг хоцроолгүй дарагч Тоолшгүй хувилгаанаар Ялгуусан зохионгуйг бүтээгч Хамаг Түүнчлэн ирэгсэдийн нууцын санг баригчИх ягчисын аймгийн ноён өнөд тэтгэн сахигтун. Индранилаан уул мэт маш бадрангуй Эрдэнийн Сүмбэр уул мэт жавхлантайЭвдрэхгүй цагийн галын өмөгчлөн гэрэлтэй Их чадал хүний эзэн тан дор мөргөмүйБаруун уулын орой дахь завсрын залуу  үүлэн мэтУлбар шар үсээ овойлгосон,догшин хилэнтХурын зузаан үүлсийн дундах гилбэлгээн адил Гурван мэлмийгээ хялайсан, хилэнгийн атираатад мөргөмүй.Охор бүдүүн агаад бахим чийрэг лагшинтай Луугийн дуу мэт маш тодорхой зарлигтай Огторгуйн төвчлөн үзэхүйеэ бэрх таалалтай Номхотгохуйяа бэрхийг номхотгогч дор мөргөмүй. Болшгүй хэ.рцгийсийг айлгагч дөрвөн соёог Сайтар ярзайлган тотгорын сүнсийг зайлуулагч  Гуа бус хөмсөг сахлаа бадруулснаас Галын очис хаялсанд мөргөмүй Сэтгэлийг булаагч эрдэнэсийн чимгээр хээлэн Хорт лусын чуулгадаар үе гишүүнээ чимэгчМаш бадрангуй дүрэлзсэн галын төвд Аймшигт дүрс байдлаар оршсонд мөргөмүй.Огторгуй дүүртэл инээхийн хүрхрэл хийгээд Гурван газрыг хотолзуулагч өлмийгөөр Шулмас хийгээд буруу удирдагч бүгдийг гэсгээгч Нууцын эзэн амьтаны аврал дор мөргөмүй. Нууцын эзэнийг сэтгэлдээ санаад Лагшин, зарлиг, тааллын магтаал үүгээр магтваасНүгэл хилэнц бүхэн хоцроолгүй арилж Гурван зовлонгийн эвэршээл арилах болтугай.Нас буян, цог усрал, яруу алдар хийгээд Самади лугаа дээд бэлгэ билэг тэргүүтэй бүхнийг Шинийн саран мэт арвитган зохиогоодЛагшин, зарлиг, тааллын шид бүтээл хайрлагтун  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!