Uncategorized

С.Мөнхтуул: Дархлааны эсийг хамгийн сайн дэмждэг таван хүчин зүйл бий

Монголын хоол зүйчдийн найрамдал холбооны гишүүн,эмчилгээний хоол зүйч С.Мөнхтуултай хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжиж болох талаар ярилцлаа.-Хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол хооллолт.Одоогийн нөхцөл байдалд хүний дархлаа сайн байх нь хамгийн чухал болоод байна.Дархлаанд хооллолт хэрхэн нөлөөлдөг вэ? -Эцсийн дүндээ хүн гэдэг бодгаль биологийн амьтан шүү дээ.Бид амьтнаас ухаанаараа ялгарахаас биш яг л амьтантай адилхан.Хоол идсэнээрээ өсөж үржих,амьдрах,амьдралын эх булгаа хоол хүнснээс авч байдаг.Тэгэхээр хоолоо яг тэнцвэртэй,зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр нь хангаж өгдөг.Зөв тэнцвэртэй хооллоно гэдэг нь зургаан шимт бодис гэж нэрлэгддэг уураг,өөх тос,нүүрс ус,амин дэм,эрдэс бодис,ус гэсэн шимт бодисыг хүнсний зургаан бүлэг буюу үр  тарианы бүлэг,махны бүлэг,сүү,жимс,ногоо,өөх тосыг зохистой,тэнцвэртэй харьцаагаар идэхийг хэлнэ.Тэрнээс биш аль нэгийг нь голлож,давамгайлах биш яг л энэ зургаан шимт бодисыг зургаан хүнсний бүлгээс тэнцвэртэй авахыг хэлж байгаа юм.Ингэж авснаар өөрийн бие махбодио бүрэн тэтгэж байна гэсэн үг. -Хоолыг тэнцвэртэй,зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр хангадаг гэлээ.  Тэгэхээр зөв зохистой хооллосноор дархлаагаа дэмжиж болно гэсэн үг үү?-Тэгж хэлж болно.Бид аль нэг шимт бодисыг давамгай авч эсвэл аль нэг хүнсний бүлгийг орхигдуулах юм бол тэрнээс авах амин дэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр авч чадахаа больдог. Тэгэхээр бидний дархлааны эс, өөрийгөө эрүүлжүүлэх процесс бүрэн дүүрэн нөхцөлдөж чадахгүй. Дархлааны эсийг хамгийн сайн дэмждэг таван хү.чин зүйл бий. Нэгд, маш сайн унтаж амрах ёстой. Ажил амьдралынхаа хэв маягийг зохицуулаад сайхан унтаж амар. Унтаж амарсан бие маш сайн ажиллана. Хоёрт, зохистой хооллох ёстой. Гуравт, ашигтай бактеритай хүнс хэрэглэх. Дөрөвт, антиоксидант буюу С амин дэмтэй хоол түлхүү хэрэглэх. Дээрээс нь өвлийн үед аль болох чанартай халуун хоол идэх чухал.Тавд дасгал хөдөлгөөн хийж, стрессгүй, сэтгэг санаагаа тайван байлгах хэрэгтэй.-Амьдралын маш энгийн үйлдлүүд байна шүү ээ. Ашигтай бактеритай хүнс гэдгийг та дэлгэрүүлээд яриад өгөөч. Ямар ямар хүнс байдаг вэ? -Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактери юм л даа. Ихэнх нь хүний хоол боловсруулах эрхтнүүдэд амьдардаг. Тэр бичил биетний тоо өндөр байх тусмаа бидний биеийн үйл ажиллагаа  өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн юм. Энэ нь манай уламжлалт хүнс болох тараг, айраг, хоормогийг хэлдэг. Тэд нарт байгаа ашигтай бактери хүний биед ороход өөрийнх нь бактерийг дэмжээд маш олуулаа болно. Олуулаа болоод ажил хийхэд хурдтай явдаг даа. Яг үүн шиг ашигтай бактери их болвол бидний биед тустай гэсэн үг. Хамгийн сайн хүнс бол сүү цагаан идээ. Яагаад гэвэл сүү, цагаан идээнд уураг, өөх тос, нүүрс ус дээрээс нь зарим амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Хүний бие зургаан төрлийн шимт бодисыг авах ёстой гээд хэлсэн дээ.  Яг энэ зургаан шимт бодисыг бүгдийг нь агуулсан хүнс байдаггүй. Харин цагаан идээ бусад хүнснээс илүү хүнд хэрэгтэй шимт бодисыг агуулдаг төгс хүнс юм.-Дан ганц унтаж амраад, ашигтай бактеритай хүнс хэрэглээд дархлаа сайн байна гэж хэлэх нь өрөөсгөл байх л даа? -Тийм нэмээд хэлэхэд С амин дэм буюу антиоксидантаар баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь Монголчуудын хувьд бол аньс, нэрс, чацаргана. Гэхдээ бид үүнийгээ буруу хэрэглэдэг. Хандалж хэрэглэх ёстой юм. Эхлээд жимсэн дээр буцалсан ус хийнэ.  Тэгээд таг тавиад хэсэг хүлээсний дараа уух ёстой. Яагаад гэвэл С витамин усанд ууршдаг. Хэрвээ жимсээ буцалгачих юм бол С витамин нь ууршаад агууламж нь бага болно. Тиймээс буцалгахгүйгээр хандалж тавиад уух юм бол С витамины агууламж өндөр байна. Хүйтний улиралд бид халуун хоол, ялангуяа шөлтэй хоол идэх хэрэгтэй. Бидний биед шингэхдээ ч гэсэн амар байна. Шөлтэй хоол идэхэд хүний бие ч гэсэн тайвширдаг.Тэрэн дээр сайхан сонгино, сармисаа нэмээд халуун хар шөл хийж уувал одоогийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой хооллолт болно.  -Монголчууд хоол хүнсэндээ мах, гурил хамгийн ихээр хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн хүн амын хооллолтын байдал өөрчлөгдөж байгаа шүү дээ. Та уншигчдад юуг анхааруулж хэлэх вэ? -Сүүлийн гучин жил бүр их хүнсний сонголтууд орж ирсэн. Янз бүрийн үйлдвэрлэлийн хүнснүүд нэмэгдсэн. Тэрийгээ дагаад бас жимс ногоо орж ирсэн.  Монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай орон шүү дээ. Бид үүндээ зохицсон хоолтой байж.  Зуны цагт сүү цагаан идээгээ хэрэглээд, дундуур нь нохойн хошуу, мөөг, мангир гээд ууланд ургадаг ногоо, ургамлыг түүж иддэг байсан. Энэ бол ургамлын амтлагч гэдэг төрөлд ордог ногоо идэж байсан. Намрын цагт идшээ идээд, идшээ өвөлдөө бэлдээд, маш их хэмжээний цагаан идээгээ хурааж, нөөцөлж авна. Өвөл нь махаа иддэг. Хавар нь үүцээ задлаад, толгой шийр, хярамцагтай хоол иддэг байсан байна.  Зун бол нэг их мах идэхгүй.Өвөл илч ихтэй адууны мах иддэг.Сүүлийн үед энэ алдагдсан. Дээр үед өдөрт нэг л удаа мах иддэг байж. Одоо сүүлийн арваад жил өдөрт бараг гурван удаа мах идэж байна. Энэ нь буруу. Энэ чигээрээ энгийн нүүрс ус буюу гурил,будаагаа хэрэглээд байвал таргалалт улам л нэмэгдэнэ.Сүүлийн судалгаанаас харахад хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна.Тэгэхээр бид нар болж өгвөл ногоо идэж байх хэрэгтэй.Дотоодын ногооны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэж ярьдаг ч намар боломжтой л байдаг шүү дээ.Гэхдээ намар бол хангаж чаддаг. Тэр үед хүн бүр өөр өөрийнхөө боломжоор ногоогоо нөөцлөөд авах хэрэгтэй.Ногоонд эслэг гэж шимт бо.дис бий.Эслэг гэдэг нь эрүүл байх суурь.Ходоодны орчныг тэнцвэржүүлж байдаг, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг,гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж байдаг,ашигтай бактерийн тоог өсгөж байдаг.-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!