Uncategorized

20-50 саяын буцалтгүй тусламж дэмжлэг авч болох төсөл зарлагдлаа

Энэ оноос эхлэн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.Энэ хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх Түншлэлийн хөтөлбөрийн 2022 оны зорилго, зорилтыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр болов.
Тодруулбал, Түншлэлийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү хамруулах, боломж олгох үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ААН хамрагдах боломжтой гэдгийг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгын үеэр онцоллоо.Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг ААН хамгийн доод талдаа 20 сая төгрөг, дээд хэмжээ нь 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой байна. Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага:12 ба түүнээс дээш cap үйл ажиллагаа явуулсан байх Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байхХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;КЛАСТЕРТ тавигдах шаардлага:Кластерын толгой болон гишүүн аж ахуйнКластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.


Хүснэгт. Санхүүжилтийн нөхцөл Санхүүжилтийн хэмжээ: ААН 20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
Кластер бүхий ААН-үүд 50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
Санхүүжилтийн хүү:Хүү байхгүй буюу буцалтгүй тусламжСанхүүжилтийн хугацаа:Гэрээ байгуулсны дараа есөн сарын дотор төслөө хэрэгжүүлэх
Санхүүжилтийн шимтгэл:Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүйСанхүүжилт хийх төрөл:Нөхөн төлбөр хэлбэрээр”ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛ ЗЭЭЛ БИШ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ”Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав


Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран ажилласнаар аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг бууруулж, боломжийг илүү нэмэгдүүлж байгаа онцлогтой. Мөн хөтөлбөрийн зохион байгуулалт, хяналт дээр хамт орж ажиллах боломжтой ба ил тод байх юм. Засгийн газраас экспортыг дэмжихэд чиглэлд барьж буй бодлоготой энэхүү хөтөлбөр мөн уялдана. Төсөл хөтөлбөрт ААН-үүд дангаараа болон кластер хэлбэрээр нийлж оролцож болно. Өөрөөр хэлбэл, Түншлэлийн хөтөлбөр бол зээл биш буцалтгүй тусламж олгоно. Жишээлбэл тухайн ААН 600 сая төгрөгийг шинэ техник тоног төхөөрөмж өөрсдийнхөө мөнгөөр оруулаад ирсэн тохиолдолд хөтөлбөрөөс 50 хувийг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно гэсэн үг” хэмээв. “ЭНЭ ЖИЛИЙН ХУВЬД 3.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙГДЭХЭЭР ТӨЛӨВЛӨГДСӨН”Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав“Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөн “Энэ удаагийн төслийн нийт үнийн дүн 20 сая ам.доллар. Энэ жилийн хувьд 3.6 сая ам.долларын гэрээ хийгдэхээр төлөвлөгдсөн.Монгол Улсын уул уурхайн бус салбарын экспортыг салбараар нь авч үзвэл ноос, ноолуурын салбар 58 хувийг эзэлж байна. 2016 оноос хойш 76 ААН, байгууллагад 887 мянган ам.долларын санхүүжилт олгосон. 2021 оноос Түншлэлийн хөтөлбөр гурван цонхыг нээгээд одоогийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг 68 ААН, байгууллагатай байгуулсан. Эдгээр гэрээнүүд хэрэгжилтийн шатандаа явж байгаа” гэв.
САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх (хуучин тоног төхөөрөмж биш байх)Тоног төхөөрөмжийн сонголт хийхэд шаардагдах нарийвчилсан судалгаа
Тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэр болон даатгалТоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт


Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:
Гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалтБизнесийн менежментийн сургалтЭкспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээБүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээҮйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа
Олон улсын зах зээлийн судалгаа шинжилгээОлон улсын маркетингийн үйл ажиллагаа, борлуулалтын идэвхжүүлэлт, тэдгээртэй холбоотой материал, контент бэлтгэхБизнес, санхүүгийн менежменттэй холбоотой мэдээлэл технологийн систем хөгжүүлэлт, суурилуулалт, түүнтэй холбоотой сургалтСав баглаа боодлыг загвар гаргахЭкспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:Лабораторийн шинжилгээ, стандарт, сертификат авахБүтээгдэхүүний туршилт, сертификат авахЧанарын менежментийн систем хөгжүүлэх, туршихХөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч мэдээллээ оруулна. Мөн ААН-үүд экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!