Uncategorized

Бид Япончуудтай адил урт удаан, эрүүл амьдралыг олж авахад туслах нууцууд

Дундаж наслалтаараа дэлхийд Япон улс тэргүүлдэг билээ.Япончуудын хувьд дундаж наслалт 84.3 бол удаах байранд байх Швейцарь улсын иргэдийн дундаж наслалт 83.4 байдаг ажээ.Манай сайт уншигч танд тэдний урт удаан,эрүүл,аз жаргалтай амьдралын 6 нууцыг хүргэж байна.1.Багаар идвэл илүү сайн.  Япончууд бага хэмжээгээр хооллох нь илүү удаан идэх боломжийг хүнд өгдөг ба удаан хооллох нь хүнийг хэтрүүлэн идэхээс сэргийлдэг гэж үздэг ажээ.Иймээс тэд их хэмжээгээр нэг хооллох бус бага хэмжээгээр олон хооллож байхыг эрхэмлээрэй.2.Цадтал хоол идэх хэрэггүй.Тархинаас хүнийг цадсан гэдэг дохиог илгээснээс даруй 20 орчим минутын дараа хүнд цатгалан мэдрэмж төрж эхэлдэг тул япончууд хурдан идэхийг чухалчилдаггүй. Иймээс тэд удаан хооллодог ба тавагласан хоолныхоо 80 орчим хувийг идэж,үлдсэн хэсгийг дараа идэхээр хөргөгчинд хийж хадгалж хэвшсэн байдаг аж.3. Нэг халбага тос,0.9 гр давс хэрэглэдэг.Япон орны хамгийн эрүүл амьдралын хэв маягтай гэгддэг Нагано орчмын бүс нутгийн иргэд 80-87 насалдаг ажээ. Тухайн бүс нутагт хийсэн судалгаагаар тэд өдөрт 15.1 гр давс хэрэглэдэг нь ажиглагдсан байдаг.Гэхдээ энэ хэмжээний давсыг тогтмол хэрэглэх нь тохиромжгүй тул өдөрт нэг халбага тос,0.9 гр давс хэрэглэж байхыг зөвлөж байна. 4.Дасгал хийхээс илүү алхахыг эрхэмлэдэг.Япончуудыг амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүс гэдгийг уншигч та хэдийн мэдэх биз ээ.Тэдний хувьд дасгал хийхээс илүүтэйгээр зүгээр л алхаж,бусадтай элдэв зүйлс ярилцахыг эрхэмлэдэг ажээ.Энэ нь эрүүл байхын зэрэгцээ,нийгмийн харилцаанд тогтмол оролцох боломжийг олгодог гэж тэд үздэг. 5.Дүпү идэх.Арьсыг илүү залуу,гэрэлтсэн,толигор харагдуулдаг дүпүг япончууд өдөрт тутмын хүнсэндээ тогтмол хэрэглэдэг ажээ.Түүнчлэн дүпү нь зүрх судасны өвчин,хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тул хүний эрүүл мэндэд нэн сайн хүнс юм.6.Саунд суух болон шүршүүрт тогтмол орох.Саунд тогтмол суух нь хүний алжаалыг тайлахаас гадна эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй ажээ.Саунд суухдаа биедээ эфирийн тос түрхэн арьсаа давхар арчлах ч боломжтой.Гэхдээ халуун ууранд хэт удаан хугацаагаар суухгүй байхыг анхаарах хэрэгтэй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!