Өдөрт нэг л удаа хооллож эхэлбэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хатуу хоолны дэглэм үнэхээр ашиг тустай байж чадах уу?

Өдрийн 24 цагт нэг л удаа хооллох гэдэг зарим нэгний хувьд боломжгүй зүйл мэт боловч дэлхий дээр энэ төрлийн турах дэглэмийг барьдаг маш олон хүн байдаг байна.Турах гэхээс илүүтэйгээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хүсэлтэй хүмүүс ч өдөрт нэг хооллох дэглэмийг баримталдаг аж.
1.Жин нэмнэ.Хоол тэжээл хангалттай авч чадахгүй байгаа хүний бие хэрэглэж буй бүх хүнсийг хэрэгтэй үед нь зарцуулахаар өөх болгон хувиргаж,бодисын солилцоог бууруулж эхэлснээр жин нэмэгдэх шалтгаан болдог ажээ.Түүнчлэн өдөрт нэг удаа хооллож эхэлснээр хүний бие дэх кортизол дааврын хэмжээ нэмэгдсэнээр жин нэмэгддэг байна.2.Цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй болно.Тогтмол хооллохоо больсноор цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй болдог бөгөөд чихрийн шижинтэй хүмүүст нэн хурц хэлбэрээр илэрдэг аж.
Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээ тэнцвэргүй болсноор толгой өвдөх нь ихэсдэг.3.Шим тэжээлийн дутагдалд орно.Өдөрт нэг хооллоно гэдэг нь хүн хангалттай хэмжээний амин дэм авахгүй гэсэнтэй агаар нэг зүйл билээ.Үүний үр дүнд амин дэмийн дутагдалд орж үс унах,хумсанд цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдгүүд хүний биед илэрнэ.4.Нийгмийн амьдралын идэвх буурна.Гэр бүлээрээ цугларч хооллох,ажил дээрээ хооллох,
төрсөн өдрийн баярт очих зэрэг нь багасч,бусадтай хамт цагийг өнгөрүүлэх нь буурах тул хүний нийгмийн идэвх дагаад буурах ажээ.5.Толгой өвдөх нь ихэснэ.Богино хугацаанд турахаар хоолны дэглэм барьж байгаа хүмүүст энэ төрлийн хүндрэл их тулгардаг билээ.
Хүний бие тогтсон цагтаа хооллохоо больж,цусан дахь сахарын хэмжээ тэнцвэргүй болох зэргээс үүдэн ийнхүү толгой өвддөг ажээ.6.Даарч эхэлнэ.Өдөр нэг удаа хооллож эхэлснээр цусны эргэлт удааширч, өөхлөлт нэмэгдэн илчлэг шатаалт буурах тул хүний биед даарах болон өлсөх шинж тэмдэг тогтмол илэрдэг байна.
7.Эрүүл бус хүнс хэрэглэх хүсэл нэмэгдэнэ.Өлсөх мэдрэмж их төрж эхлэх үед хүний бие цатгалан мэдрэмжийг хамгийн хурдан төрүүлэх нүүрс ус,чихрээр баялаг эрүүл бус хүнс хэрэглэх хүсэлд автаж эхэлдэг ажээ.Энэ төрлийн хүнсийг идэх үед хүн хэтрүүлэн хэрэглэх явдал их гардаг ба хэт их түргэн хоол идсэний дараа залхуу хүрэх,ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөө гарах нь бий.Эх сурвaлж