Uncategorized

Биднийг наснаас минь хөгшин харагдуулдаг жижиг алдаанууд

Нас ахих тусам л бид залуухан,оворгүй харагдахын тулд илүү их хичээл зүтгэл гаргадаг.Даанч заримдаа адилхан хичээл зүтгэл гаргаад байхад нэг нь залуухан,эрүүл харагдаад байдаг,харин нөгөө нь өөрийнхөө наснаас ч илүү хөгшин харагдах тохиолдол бий.Чухам ямар жижиг алдаанууд бидэнд хэдэн нас нэмээд байгаагийн учрыг олохоор шийдсэн юм. 9.Урт үс Нас нэмэгдэхийн хэрээр бидний нүүр өөрийн эрхгүй доош татагдаж унжиж эхэлдэг,үүн дээр хэтэрхий урт үстэй явбал нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ.Өөрт зохисон үсний засалт бүр эсрэг нөлөө буюу нүүрийг “чангалах” нөлөө үзүүлнэ.Нүүр царайг илүү сэргэг,эрүүл харагдуулахын тулд үсний засалтад анхаарал хандуулах шаардлагатай.Энэ тохиолдолд илүү хөвсгөр үсний засалт давуу тал болж таны нүүр царайг наснаасаа залуухан харагдуулж өгнө.8.Уруулын будгаас ялгарах бараан өнгийн хүрээлэгч харандаа Цайвар өнгийн уруулын будаг дээр бараан өнгийн уруул хүрээлэгч харандаа ашиглах нь өөрөө аль хэдийн хуучирсан нүүр будалтын арга,тэгээд ч нас нэмж харагдуулдаг дутагдалтай. Бараан өнгийн уруул хүрээлэгч харандаа нь жижиг үрчлээг улам тодруулж өгдөг юм.Харин уруулын будагны өнгөнд тохирсон хүрээлэгч харандаа нь,эсрэгээрээ буюу уруулыг хөвсгөр бөгөөд дур булаам харагдуулдаг ажээ.7.Матт будалт Матт будалт нь ихэнх тохиолдолд тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой.Нас ахих тусам тосны ялгаруулалт өөрөө буурахын сацуу чийгшлийн дутагдалд орж эхэлнэ.Энэ үед матт будалт хийвэл арьсны өөг улам тодосгож өгөхөөс өөр нөлөөгүй.Эрүүл гялалзсан үсний л адил арьсыг чийгшүүлж гялалзуулах нь энэ тохиолдолд зөв арчилгаа болно.Ийм төрлийн нүүр будалтын үед үрчлээ бага мэдэгдэж нүүр царай илүү сэргэг харагдах юм.6.Хэтэрхий урт хумс Эмээ нарын хуруу улам л нарийхан болсон байгааг та анзаарсан уу.Урт хумс нь хурууг улам урт болгож харагдуулдаг,тиймээс улам нарийхан харагдаад байгаа юм.Тиймээс өөрт тохирох хэмжээний урттай байхаар хумсаа засах хэрэгтэй.Гэхдээ хумсаа тулгаж авч огт болохгүй арчлаагүй нь шууд харагдана. Яг тохирох хэмжээ нь хурууны үзүүрээс хэдхэн миллиметрийн урттай байхад л хангалттай.5.Цайвар ягаан зэрэг зөөлөн өнгийн хувцас Нас ахих тусам бидний арьс өөрөө өнгөө алдаж гундаж эхэлдэг,дээрээс нь зөөлөн өнгийн хувцас өмсөхөөр улам ч гундуу харагдах гээд байдаг юм.Ялангуяа сонгодог сарнай ягаан,хөx өнгөнд энэ хамааралтай.Хэрвээ та зөөлөн өнгөнөөс татгалзахад бэлэн биш байгаа бол юуны түрүүнд нейтраль өнгийн хувцас сонгоорой.Жишээ нь,зааны ясан,биеийн өнгөтэй зэрэг.Өөр бас нэг хувилбар зөөлөн өнгийн хувцас өмсөж байгаа бол заавал нэг тод өнгө оруулж өгөх хэрэгтэй:жишээ нь,зөөлөн цэнхэр нь хар өнгөтэй сайхан зохицдог.4.Металл өнгийн зовхины будаг Нас ахих тусам арьсны уян хатан чанар алдагддагийг бид бүгд сайн мэднэ.Үүнээс болоод нүүрээ будах улам хүндрэлтэй болно,яагаад гэвэл нүүрэнд тавьсан будаг нь үрчлээний завсраар орж улам ч тод харагдуулаад байдаг юм.Жишээ нь,металл өнгийн зовхины хурц будаг нь таны бодит насан дээр хэдэн жилийг л нэмж өгнө.Хэрвээ та баярын дүр төрхийг гаргамаар байгаа бол ийм өнгийн будгийг зовхины голд буюу нүдний буланд байгаа үрчлээнээс хол түрхэхийг гоо сайханчид зөвлөдөг.Эсвэл илүү цайвар өнгөөр зовхио будах хувилбар ч хэлж өгч болох юм.3.Оломгүй болон өндөр өсгийтэй туфль сонгох Өндөр өсгийтэй туфль эмэгтэй хүнийг хатан хаан шиг ч харагдуулж чадна,бас эв хавгүй эмгэн шиг ч харагдуулж мэднэ энэ бүгд алхааны техникээс л бүрэн шалтгаална л даа. Өндөр өсгийтэй туфль нь оломгүй бол та эв хавгүй алхах магадлал шууд нэмэгдэнэ: өвдгөө бүрэн тэнийлгэхгүй,алхааны уртыг тооцохгүй,нуруугаараа бөгтийж алхаж байна уу.Энэ бүгд нуруу бөгтийхөд шууд нөлөөлдөг юм.Үүнээс зaйлсхийхийн тулд өөрт тохирсон өндөртэй өсгийтэй бас хөлд эвтэйхэн туфль сонгох хэрэгтэй.Эсвэл бүр өндөр өсгийтэй туфль дээр цаг гарган зөв алхаж сур:ойрхон алхана бас нуруугаа эгц байлгахаа мартаж огт болохгүй 2.Хүрээгүй шил Хүрээгүй шил нь шил зүүгээгүй юм шиг харагдуулдаг нь үнэн,тийм ч учраас таны гадаад төрхөд төдийлөн шууд нөлөөлөөд байдаггүй гэж бид боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ нөлөөлдөг юм,бүр сөргөөр,уйтгартай,бараан харагдуулах тул хэдэн нас нэмж орхино.Харин зузаан хүрээ нь бүр эсрэг нөлөө үзүүлдэг ажээ.Ийм шил зүүсэн хүн илүү загварлаг бас залуухан харагддаг байна.1.Тоорын өнгийн хумсны будаг Ягаан өнгөнөөс гадна тоорын өнгөөр хумсаа будах нь буруу сонголт болно.Энэ өнгөн дээр арьс илүү баргар,насны өөрчлөлт илүү тод харагддаг.Үүний оронд цагаан,саарал,тэгээд мэдээж сонгодог цонхигор-ягаан өнгө сонгох нь зөв.Энэ тохиолдолд арьс илүү эрүүл бас амьд харагдах ажээ.Эх сурвaлж   ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!