Uncategorized

“2, 3, 4, 6,7” тэмдэглэгээтэй хуванцар сав нь хорт бодис агуулдаг тул хүнсэнд хэрэглэж болохгүй ЗААВАЛ АНХААРААРАЙ

Та бүхний өдөр тутмын хэрэглээнд өргөн хэрэглэгддэг 2, 3, 4, 6, 7 тэмдэглэгээ бүхий савуудыг хүнсний зориулалтаар дахин ашиглахыг хориглоно.Харин 1, 5 тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнс агуулах зорилгоор хэрэглэж болох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар мэдээллээ.Хуванцар савыг агуулагдах найрлагаас нь хамаарч 1-7 хүртэлх тэмдэглэгээгээр ангилдаг бөгөөд дээрх тоонуудыг тухайн савны ёроолоос харах боломжтой.ТЭГВЭЛ ЭНЭ ТООНУУД ХЭРЭГЛЭГЧДЭД ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ ӨГДӨГ ВЭ?Хүнсний зориулалтаар дахин ашиглаж болох савууд “1” дугаартай PET\PETE: (полиэтилентерифтолат) Хийжүүлсэн ундаа, рашаан, ус, жүүс, шар айраг, ургамлын тос, ам зайлах шингэн, самрын тос, майонез, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын шингэнийг савладаг, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага учир нэг удаагийн савалгааны зориулалтаар хэрэглэдэг. Температурын өргөн хэлбэлзэлд тэсвэртэй, бүтээгдэхүүнийг гүн хөлдөөх (-400С), хөлдүүгээр хадгалах (-200С), ариутгах (1210С), microwave ovenд халаахад бат бөх, аюул багатай.“5” дугаартай РР(полипропилен) Тараг, жүүс зэрэг шингэн зүйлс халуун хоол, ундаа хийх сав, элсэн чихрийн уут, эм бэлдмэл витамин, жигнэмэг, чипс, шоколад, чихэр, зайрмаг, цай, кофе, тараг, хөлдүү бүтээгдэхүүн, тос савлах, нэг удаагийн шприц, халуун ундааны сав, савны таг, соусны сав хийхэд ашигладаг.Хүнсний зориулалтаар дахин ашиглаж болохгүй савууд “2” дугаартай HDPE: ( полиэтилен ) Өндөр нягтрал бүхий полиэтилен. Уг төрлийн хуванцраар ар саванд идэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис савласан байдаг бөгөөд зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладдаг.“3” дугаартай V\PVC\: (поливинилхлорид)Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван хийдэг ба хуванцар тавилгууд, ус зайлуулах хоолой, сантехникийн хэрэгслүүд хийдэг байна. Уг төрлийн хуванцар савыг халаах эсвэл шатаахад диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир хүнсний бүтээгдэхүүн хадгалж болохгүй.“4” дугаартай LDPE:( полиэтилен )Нягтрал багатай хуванцар. Энэ төрлийн хуванцраар төрөл бүрийн нийлэг тор, ахуйн хэрэглээний сав баглаа боодол, тавилга, хивс зэргийг хийдэг бөгөөд дахин ашиглах боломжгүй. Нэг удаагийн хоол хадгалах сав хийдэг ба зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладаг.“6” дугаартай PS:(полистирол)Энэ төрлийн хуванцраар ихэвчлэн хүнсний бус сав баглаа боодол хийдэг. Дахин ашиглах боломжгүй. Аюултай хуванцар.“7” Бусад тэмдэглэгээнүүд: Энэхүү хуванцраас бисфенол-А гэдэг хорт хавдар үүсгэдэг хортой нэгдэл үүсдэг тул ийм тэмдэглэгээтэй савыг зөвхөн химийн бодисыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг.“НАРАНТУУЛ”, “ХАРХОРИН” ЗАХАД ЗАРАГДАЖ БАЙГАА ХУВАНЦАР САВНЫ 96 ХУВЬ НЬ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС БАЙЖЭЭ Өнгөрсөн жил улсын хилээр оруулсан химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин 2014, 2015 оны эхний таван сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.“Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард хийсэн танадалт судалгаагаар тодорхой боллоо. Худалдаж байгаа савны 96 хувь нь хүнсний зориулалтын бус бөгөөд 72 хувь нь 20-50 литрийн багтаамжтай байна.Мэргэжлийн хяналтынхан мөн өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус долоон төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилсэн. Ингэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм.Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байжээ.ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР САВД АГУУЛАГДАЖ БУЙ ХИМИЙН БОДИС НЬ МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙГ ХОРДУУЛАН ӨВЧЛӨЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!