Uncategorized

Талх хүнс үү, хор уу? ЗААВАЛ УНШААРАЙ. ТҮГЭЭГЭЭРЭЙ

Бид бүхний өдөр тутамдаа хэрэглэж дассан хоол бол яах арггүй талх билээ! Гэвч талхыг их хэрэглэх нь таргалалтын их үндэс болох бөгөөд цаашдаа өвчин болдгийг та мэдэх үү?Ихэнх аутоиммун өвчлөлүүдийн 80% нь gut буюу хоол боловсруулах цогц эрхтний эмгэг, үрэвслээс үүдэлтэй гэвэл та үнэмших үү?Бидний идэж буй бүхий л хоол хүнс нь амнаас эхлэн шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах “урт хоолой”-гоор дамжих явцдаа бидний эрүүл мэнд ямар байхыг тодорхойлж байдаг.Зөвхөн физиологийн эрүүл мэндээс гадна сэтгэл санаа, оюун ухаанд хүртэл нөлөөлж байдаг нь үнэхээр анхаарал татмаар.Хоол боловсруулах цогц эрхтнийг чимээгүйхэн өвчлүүлж байдаг зүйл бол глютен (gluten)-ийг агуулсан буудай, арвай, хөх тариа гэх мэт үр тариа байдаг байх нь.Глютен гэдэг нь уургийн нэгдэл бөгөөд нарийн, бүдүүн шулуун гэдсийг өрөвсүүлэх “чадвартай”. Латин үгнээс гаралтай ба “цавуу, цавуулаг” гэсэн утгатай. Гурилыг зуурахад барьцалдах тэр чанарыг агуулж байгаа зүйл нь өөрөө глютен гэж энгийнээр ойлгож болно.Хэрвээ та глютен буюу буудайн цавуулагт (gluten gliadin) мэдрэг бол таны биед энэ нь хэрхэн нөлөөлж буйг тайлбарлая:Буудай болон буудай орсон бүтээгдэхүүн, жишээ нь жирийн талхыг өдөр бүр идэж буй глютенд мэдрэг хүний хоол боловсруулах эрхтэнд үрэвсэл үүсч улмаар тухайн хүн В витамины дутагдалд ордог.Энэ нь Elevated Homocysteine Level буюу цусан дахь хомоцистеин түвшин нэмэгдэх шалтгаан болдог. Энэхүү түвшин нь нэмэгдсэнээр судаснуудад таталт/базлалт өгч зүрхний өвчлөл үүсэх эрсдэл өндөр болдог.Харин үүнийг хэвийн байдалд оруулж болох уу?Мэдээж,болно.Юуны түрүүнд анхны үүсгэгч буудайн хэрэглээг бүрмөсөн зогсоож,B витамины дутагдлыг нөхөх хэрэгтэй.Багадаа 3 долоо хоногийн дараа цусан дахь хомоцистеин түвшин хэвийн түвшинд ордог.Яагаад заавал глютен агуулсан хүнсийг хэрэглэхгүй байх гэж? Зүгээр л B витамины дутагдлыг нөхөхөд хангалттай биш гэж үү?гэж та бодож байж болох юм. Харамсалтай нь болохгүй.Яагаад гэвэл глютений үүсгэж буй үрэвсэл хүний хоол хүнсээр авч буй В витаминыг биед шингэхгүй болгоход хүргэдэг.Хичнээн В витамин нэмж уусан ч өвчин зовиурын УЧИР ШАЛТГААН байсаар л байх болно.Байнга иддэг бидний талх, гурил орсон хоол биднийг “чимээгүйхэн алж” байдаг шалтгаан гэвэл энэ юм.ХАРАМСАЛТАЙ нь,бид буудай орсон хүнс идээд гэдэс өвдөх, зовиурлах мэдрэмж төдийлөн мэдрэгдэхгүй ч,нүдэнд ил харагдахгүйгээр бидний бие,эд, эсд ийм ноцтой үр дагавар үзүүлж байдаг юм.Ялангуяа гурил орсон хоол өдөр тутмын хоолны цэсэнд ихэвчлэн орсон байдаг манай улс орны хувьд ийм төрлийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.Ялангуяа селиак өвчин (celiac disease) болон селиак бус глютенд мэдрэг (non-celiac gluten sensitivity) оноштой хүмүүс хоол унддаа онцгой анхаарах шаардлагатай.Селиак өвчинтэй хүмүүст 200 гаруй шинж тэмдэг илэрч болохоос хэдэн жишээг дурдая. Доорх шинж тэмдгүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинж хамтдаа илэрдэг:Шалтгаангүй төмрийн дутагдалтай цус багадалт•Байнга ядрах, сульдах•Яс, үе мөч өвдөх•Үе мөчний үрэвсэл•Яс сийрэгших•Элэг болон цөсний асуудлууд•Депресс болон түгшүүр•Гар хөл чимчигнэх, мэдээ алдах,Cаа өвчин•Тогтмол толгой өвдөх•Сарын тэмдэг тасалдах•Үргүйдэл болон давтамжтай үр зулбалт•Аман доторх яр шарх •Дерматит (арьсан дээрх загтнадаг тууралт харшил)Хүүхдүүд ч мөн үүнд хамаарна. Селиак өвчинтэй хүүхдүүдэд дараах шинж тэмдгүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинж хамтдаа илэрдэг:•Гэдэсний хийрхэлт болон өвчний зовиур •Архаг суулгалт •Үе үе бөөлжих •Өтгөн хатах •Шалтгаангүйгээр жин алдах •Байнга ядрах,сульдах •Байн байн цухалдах, ааш авирын тогтворгүй байдал •Байнгын шүднүүдийн паалангийн гэмтэл •Өсөлт, бэлгийн бойжилт удаашрах •Анхаарал төвлөрөхгүй хэт идэвхжилтэй өвчин (Attention Deficit Hyperactivity Disorder)Гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарласан хүмүүсийн 70% нь эхний долоо хоногтоо 2кг хасдаг. 100 гр гуриланд 0,6 гр эслэг агуулагддаг бөгөөд бусад нь таны гэдэс, ташаа, хөл зэрэгт өөх болж хуримтлагддаг аж. Талханд агуулагдах цардуул нь маш хурдан задарч цусанд глюкоз болж очдог бөгөөд энэ нь өлсөх мэдрэмжийг маш их өдөөдөг байна.Тэгэхээр талх болон гурилан бүтээгдхүүн аль болох бага хэрэглээрэй гэж зөвлье …Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!