Uncategorized

Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байнa

“Сүнс зайлах” гэдэг нь ямар учиртай вэ? Хааяа ажил төрөл бүтэлгүйтээд, бие хаа нь өвдөөд, тааруухан болоод ирэхээр хүмүүс үзүүлж харуулахаар “сүнс чинь зайлчихсан байна” гэдэг үгийг сонсдог. Тэгвэл хүний сүнс яагаад зайлж оддог талаар бурханы шашинд юу гэж үздэгийг хүргэе.Хүн бүр сүнстэй. Тэр бүү хэл амьд бүхэн ногоо ургамал, амьтад хүртэл сүнстэй байдаг. Товчхондоо Сүнс гэдэг зүйл бидний биед үхэх хүртэл байна. Тэгээд энэ хорвоод амьдрах хугацаа дууссаны дараа, дараагийн шинэ биеэ хүлээж авдаг аж. Манайхан сүнс зайлна гэж буруу ярьдаг бөгөөд хүний сүнс үхсэн хойно л зайлдаг байна. Харин тухайн хүний хийморь сүлд зайлахаар ажил төрөл бүтэхгүй, цаанаасаа бүх зүйл нь нураад ирдэг гэнэ. Тиймээс тэр даруйд нь хийморь сүлдээ дуудуулж байх хэрэгтэй аж.Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байна.-Шөнө оройн цагаар муу газраар хэсэхэд-Архи ууж ухаан санаагаа алдахад-Хэрүүл уруул хийж хүнтэй маргалдахад-Хар цагаан хэл ам хүрсэн үед-Аливаа зүйлээс хүчтэй цочиж сандрахадМөн өөрийн энерги шингэсэн хувцсаа өөр хүнд өмсүүлэх буюу сольж өмсөхөд, тэр тусмаа малгай солихыг сүлд хийморио сольж байна гэж ойлгон малгайгаа бусадтай солихыг чанд цээрлэх хэрэгтэй.Монголчууд эртнээс малгайгаа солихыг цээрлэж ирсэн бөгөөд гарцаагүй тохиолдолд дом үг хэрэглэж ирсэн нь их учиртай байсан ажгуу.
Цайны дээжээ өргөхдөө эдгээр үгсийг ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ. Үүнийг хэлэх нь маш хүчтэй засал болдог байна.Хүний гэргий хүн хань ижил,үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан,аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой.Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс.Үс гэзгээ янзлан,нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй.Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө.Цайны дээж хэт халуун байж болохгүй,хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой.Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй.Үгийн хүч,энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй.Жишээ нь:Үр хүүхдийг минь өвчин зовлонгүй,биднийг өр ширгүй,идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй.Жишээ нь: Өвөг дээдэс,элэнц хуланц,эмээ өвөө,эцэг эх(хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө.Дараа нь уул ус,хангай дэлхий,наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө.Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх,урт удаан,элбэг хангалуун,аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй,харж хандаж байгаарай гээд өргөнө.Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө. Энгийн хэрнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнцөд ирж,үр хүүхэд биднийгээ эргэж тойрч,харж хандан,муумуухай бүхнээс холдуулж явдаг юм гэнэ лээ.Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж,бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр,балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж  байх хэрэгтэй юм шүү. Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх,ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм.Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй,тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй.Харин бид 7 бурхныг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг.Тиймээс айл гэрийн эзэгтэй,ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдгийг хэлж өгье.Долоон бурхан одны тэгширдэг цаг: Зун:02:30–04:30 Намар:21:30–23:30 Өвөл:19:00–20:30 Хавар:00:30–02:30 Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурхны буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг ЭХ СУРВАЛЖ: WWW.BUDDA.MN

“Сүнс зайлах” гэдэг нь ямар учиртай вэ? Хааяа ажил төрөл бүтэлгүйтээд, бие хаа нь өвдөөд, тааруухан болоод ирэхээр хүмүүс үзүүлж харуулахаар “сүнс чинь зайлчихсан байна” гэдэг үгийг сонсдог. Тэгвэл хүний сүнс яагаад зайлж оддог талаар бурханы шашинд юу гэж үздэгийг хүргэе.Хүн бүр сүнстэй. Тэр бүү хэл амьд бүхэн ногоо ургамал, амьтад хүртэл сүнстэй байдаг. Товчхондоо Сүнс гэдэг зүйл бидний биед үхэх хүртэл байна. Тэгээд энэ хорвоод амьдрах хугацаа дууссаны дараа, дараагийн шинэ биеэ хүлээж авдаг аж. Манайхан сүнс зайлна гэж буруу ярьдаг бөгөөд хүний сүнс үхсэн хойно л зайлдаг байна. Харин тухайн хүний хийморь сүлд зайлахаар ажил төрөл бүтэхгүй, цаанаасаа бүх зүйл нь нураад ирдэг гэнэ. Тиймээс тэр даруйд нь хийморь сүлдээ дуудуулж байх хэрэгтэй аж.Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байна.-Шөнө оройн цагаар муу газраар хэсэхэд-Архи ууж ухаан санаагаа алдахад-Хэрүүл уруул хийж хүнтэй маргалдахад-Хар цагаан хэл ам хүрсэн үед-Аливаа зүйлээс хүчтэй цочиж сандрахадМөн өөрийн энерги шингэсэн хувцсаа өөр хүнд өмсүүлэх буюу сольж өмсөхөд, тэр тусмаа малгай солихыг сүлд хийморио сольж байна гэж ойлгон малгайгаа бусадтай солихыг чанд цээрлэх хэрэгтэй.Монголчууд эртнээс малгайгаа солихыг цээрлэж ирсэн бөгөөд гарцаагүй тохиолдолд дом үг хэрэглэж ирсэн нь их учиртай байсан ажгуу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!