20, 30, 40, 50 болон 60 насанд эмэгтэйчүүдийн биед ямар витаминууд болон эрдэс бодисууд шаардлагатай байдаг вэ?

Эрүүл амьдралын хэв маяг бол ямар ч насанд гоо үзэсгэлэнтэй харагдах болон сайн сайхан амьдрах гол түлхүүр юм. Залуудаа бага хэмжээний витамин болон микро элемент хэрэглэж, нас ахих үедээ их хэмжээгээр хэрэглэнэ гэж бодож байвал та эндүүрч байна. Таны бие организмд эрдэс бодисууд үргэлж хэрэг болдог, гэхдээ хэзээ, хэдэн насандаа ямар витамин хэрэглэх ёстой вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Одоо бид та бүхэнд хэдэн насандаа ямар төрлийн витамин болон эрдэс бодис хэрэглэх ёстой болохыг хэлж өгье. 20+ Энэ насан дээр таны биеийн идэвхтэй байдал түлхүү давамгайлдаг. Тэр ч үүднээсээ ихэнх эмэгтэйчүүд 20-30 насандаа амарждаг бөгөөд бие организм ч үүнд бэлэн байдаг. Дархлааны системээ сайжруулахын тулд та витамин Д амин дэм хэрэглэх хэрэгтэй. Нөхөн үржихүйн системд витамин Е, фолийн хүчил болон төмөр сайн. Харин витамин Ц амин дэмийн хувьд биеийг тамиржуулах ач тустай. Getty Images / Ideal Image 30+ Биеийнхээ бүх системийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах цаг ирлээ гэж ойлгож болно, наад зах нь таны арьс зарим хэсгээрээ үрчлээтэж эхлэх болно.
Витамин А болон Е амин дэмүүд, Q10 фермент энэ насны эмэгтэйчүүдийн арьсанд сайн нөлөө үзүүлнэ. Харин дархлааны системд витамин Д болон Ц амин дэмүүд хэрэгтэй. Энэ насан дээр мэдрэлийн системд магни, витамин Б болон цайр хэрэг болно. Нөхөн үржихүйн системд дээрх амин дэмүүд хэрэггүй. Мөн бодисын солилцоогоо сайжруулахын тулд иод хэрэглэх ёстойг санаарай. Getty Images / Ideal Image 40+ Энэ насан дээр чухал анхаарах ёстой зүйл арьсан дээр толбо үүсэхээс сэргийлж, залуу насаа хадгалж
үлдэх явдал юм. Витамин Д болон кальци ясанд сайн бол магни болон Б төрлийн витаминууд мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлнэ. Витамин Е болон Ц амин дэмүүдийн хувьд, антиоксидантуудыг хамгаалах бол Q10 фермент арьсанд хэрэгтэй. Таны зүрх судасны үйл ажиллагаанд омега-3 ханаагүй тосон хүчил хэрэг болно. Getty Images / Ideal Image 50+ Энэ нас бол үрчлээтэйгээ тэмцэх чухал үе бөгөөд биеийнхээ эрүүл мэндэд анхаарахын тулд хоолны зөв дэглэм баримтлах шаардлагатай болдог.
Иймд кальци болон витамин Д амин дэмийг хэрэглэвэл яс бэхжинэ. Зүрх судасны хувьд дээр дурдсан омега-3 тосон хүчлийг хэрэглэнэ. Мэдрэлийн системээ сайжруулахын тулд магни болон Б төрлийн витаминууд, тэр дундаа Б12 амин дэмийг хэрэглэх ёстой. Антиоксидантыг хамгаалах үүднээс витамин Ц болон Е амин дэмүүдийг хэрэглээрэй. Мөн энэ насан дээр нүднийхээ хараанд анхаарах ёстой учир витамин А амин дэмийг хэрэглэвэл тохиромжтой. Харин Q10 ферментийг хэрэглэж арьсаа хамгаалаарай.
Getty Images / Ideal Image 60+ Энэ насан дээр өмнө нь хэрэглэж байсан хэмжээтэй тэнцэхүйц витамин болон эрдэс бодис хэрэглэх хэрэггүй, харин хэд хэдэн амьдралын эрүүл хэв маягийг хэвшил болгоход анхаараарай. Эдгээрийн хамгийн эхэнд, сайн унтаж амрах хэрэгтэй болохыг санаарай. Таныг сайн унтаж амрахад мелатонин гормон туслах болно. Getty Images / Ideal Image Хэрэв та дээрх витаминуудыг нэмэлт бүтээгдэхүүн маягаар хэрэглэхэд хүрвэл заавал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Та хэрэглэж буй витамин болон хоол хүнсээ зөв сонгож чадвал таны бие организмд гайхалтай сайнаар нөлөөлнө гэдгийг дуулгахад таатай байна. Танд эрүүл энхийг хүсье!
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/227992/?fbclid=IwAR0iV5oe9CdRc2djLzHSfn1IdytqxMhih62u7W-VEKG7FFeP6Y0jT9WEBS4 © XopoM News
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.