Хүнсний дэлгүүрт цалингийнхаа талыг тушаахгүйгээр хэмнэлт хийж болох aргууд

Заримдаа хэмнэлт гаргах нэрийдлээр бид хямдарсан бараанд шуурдаг.Үүний үр дагаварт гэр бүлийн ямар ч гишүүн иддэггүй хүнс нөөцөлж авна.Бид өлсөж байхдаа хүнсний дэлгүүр орохгүй байхыг хичээхийн зэрэгцээ худалдан авалтын жагсаалт гаргахыг эрхэмлэдэг.Энэ нь хөөрлийн байдлаар худалдан авалт хийхээс зайлсхийхэд тусална,өөрөөр хэлбэл “туулын мөсийг долоон байж олсон хэдэн жаахан” төгрөгөө хэмнэхэд тустай.Хүнсний дэлгүүрт хэрхэн зөв худалдан авалт хийж мөнгөө хэмнэх аргаас танд танилцуулах гэж байна.Бонуст нь ямар дугаарт зогсох ёстойг хэлж өгье:тэрэг дүүрэн хүнстэй богино дугаарт уу эсвэл сагсандаа ганц хоёр бараа хийсэн урт дугаарт нь уу?Хөргөгчинд байгаа хоол хүнснийхээ зургийг авна Хөргөгч эсвэл будаа,гурилтай шүүгээний гэрэл зургийг авснаар та нэгэнт гэрт байгаа хоол хүнсэнд илүү зардал гаргахгүй байхад тусална.
Энэ нь худалдан авалтын жагсаалт гаргахаас залхуурдаг хүнд яг таарах арга юм.Хөргөгчийг эмх цэгцтэй байлгаж,хадгалалтын хугацаа нь тун удахгүй дуусах хүнсийг тусдаа сагсанд хийнэ Хөргөгчийг цэгцэлж байх үеэр ганц,хоёр удаа хоолонд хэрэглээд дуусах гол орцуудыг худалдаж авах ёстойгоо ойлгоно.Туршлагатай гэрийн эзэгтэй нар хугацаа нь дуусах гэж байгаа эсвэл амархан мууддаг амтлагчуудыг тусгай сагсанд хийхийг бусдадаа зөвлөдөг.Долоо хоногийн хоолны цэс зохиохдоо аль болох сагсанд байгаа амтлагч орсон хоол оруулахыг хичээнэ.Энэ тохиолдолд та зөв хэрэглээтэй болох юм: хоол хүнсээ хаяхгүй,илүү худалдан авалт хийхгүй.
Өөр хоорондоо уялдаа холбоотой жагсаалт гаргана Илүү зүйл худалдаж авахгүй байхын тулд бид жагсаалт гаргах ёстой.Зүгээр ч нэг жагсаалт биш харин өөр хоорондоо уялдаа холбоо бүхий хувилбарын жагсаалт.Уг жагсаалтыг гаргахын тулд гэрт байгаа бүх хүнсний жагсаалтыг гаргаж чек-лист хийнэ. Хэрвээ гоймонгийн нөөц байгаа бол жагсаалтын хажууд тэмдэглэгээ тавина. Харин гоймон дуусаж байгаа бол тэмдэглэгээ тавихгүй.Өөрөөр хэлбэл тэмдэглэгээгүй хүнс гэрт дуусаж байгаа гэсэн үг юм. Уг шийдэл байнга шинэ жагсаалт гаргах хүндхэн ажлаас таныг чөлөөлж өгнө.Тэгээд ч тухайн үед танай гэрт ямар хүнсний нөөц дуусаж байгааг шууд хараад л ойлгох боломжтой.Иймэрхүү жагсаалтыг ухаалаг утсан дээрээ тэмдэглэгээ тавьж, авч болдог тусгай аппликейшний тусламжтайгаар хийж болох юм.Жишээ нь,Evernote,OneNote зэрэг.Цоглог хэмнэлтэй дуу чихэвчээр сонсож дэлгүүр хэснэ Хүнсний дэлгүүрүүдэд тайван хөгжим явах нь элбэг.Энэ нь худалдан авагчийг тайвшруулж лангуу хооронд яаралгүй зугаалах боломжийг бүрдүүлнэ.Супермаркетуудын хурдан хэмнэлтэй дуу хөгжмийг тайван аялгуугаар солингуут л орлого нь нэмэгдэж байгааг олон удаагийн туршилт харуулжээ.Тиймээс дэлгүүр орохоос өмнө чихэвчээрээ өөрийнхөө сонсох дуртай хурдан хэмнэлтэй дууг тавиарай.
Энэ тохиолдолд таны худалдан авалт илүү зардалгүй бас хурдан болно.Гаатай цай ууна эсвэл гаа үнэрлэнэ Өлссөн үедээ дэлгүүр явахаас өөр аргагүй байгаа бол гэрээсээ гарахаас өмнө гаатай цай уу эсвэл гааны үнэртэй лаа ч болов асааж үнэртээд гараарай.Энэ ургамлын үнэр өлсөх мэдрэмжийг дардаг гэж үздэг.Гааны навчтай цай уусны дараа дэлгүүр ороход нарийн боовны тасгаас үнэртэх үнэр таныг урхидаж чадах ч үгүй.Ингэснээр та багагүй мөнгө хэмнэх боломжтой болно,хөнгөн хуумгай худалдан авалт хийхээс ч хамгаална.Хэзээ хүнсний дэлгүүр орох нь зөв бэ?Дэлгүүрт урт дугаарт удаан зогсохгүйн тулд долоо хоногийн зөв өдрөө дэлгүүр орж байх хэрэгтэй.Амралтын өдрүүдэд олон хүн дэлгүүр хэсдэг,бүгд л ирэх долоо хоногийнхоо хүнсийг цуглуулах нь ойлгомжтой.Оройн цагаар болохоор хагас дутуу лангуу биднийг угтана,нарийн боов,талхны хувьд гологдол л үлдэх байх.Тийм учраас дэлгүүр орох хамгийн зөв цаг бол–долоо хоногийн дундуур,өглөөгүүр байгаа юм.Жишээ нь,Лхагва эсвэл Пүрэв гарагт.Энэ үеэр худалдан авагчид бужигнахгүй,тиймээс сонирхсон бараагаа бусадтай нь тайван харьцуулж үзэх боломжтой.Магадгүй бага үнээр илүү ихийг худалдаж авах боломж ч гарч болох юм.Орох дэлгүүрийнхээ ажиллах цагийн хуваарийг интернетээс харах боломжтой тул танд ямар ч төвөг удахгүй болов уу.Гэрээсээ холхон гэхдээ явганаар явахад төвөггүй зайд байрлах дэлгүүр сонгоно Энэ бяцхан аргын тусламжтайгаар илүү килограмм жигнэмэг авахаас хамгаална. Яагаад гэвэл гэр хүртэл илүү их хүнд юм барьж явахыг хэн ч хүсэхгүй. Энэ арга нь ойрын хугацааны хэрэглээгээ бага багаар худалдан авдаг хүмүүст илүү тохиромжтой.
Олон долоо хоногоор нь хоол хүнсээ нөөцөлдөг хүнд бол тохиромжгүй.Ганцаараа дэлгүүр орох Хэрвээ та хүүхдээ эсвэл ойр дотнын хүнээ дагуулаад дэлгүүр ордог бол өөрт нэн шаардлагагүй зүйл худалдаж авах магадлал шууд нэмэгдэх юм.Дэлгүүрт хэдий хэр олон хүний бүрэлдэхүүнтэй орно төдий чинээ төлөвлөгөөгүй худалдан авалт хийхэд хүрнэ.Ганцаараа дэлгүүр ороход өөрт нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн дээр л анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд худалдан авалтыг илүү хурдан дуусгах юм.Илүү мөнгө үрэхгүй байхад туслах лайфхак Бид дэлгүүр орохоосоо өмнө төдий чинээ төгрөгт багтаана гэж төсөвлөдөг.Худалдан авалтыг төсвөөс хэтрүүлэхгүйн тулд дараах зөвлөгөөг дагаарай:тэргэнд хүнсээ хийхдээ үнийн хувьд ойролцоо төрлөөр нь ангил. Сонгосон хүнсийг кассан дээр бичүүлэх үед хэдий хэр төгрөгийн худалдан авалт хийснээ ойролцоогоор урьдчилан мэдэх(мөн төсвөөс хэтрүүлсэн эсэхийг) боломжтой болно.Бонус:Тэргэн дэх бараа нь дүүрэн ч гэсэн бага хүнтэй дугаарын араас зогсоорой Бид байнга сонголт хийхэд хүрдэг:дүүрэн хүнс цуглуулсан тэрэгтэй богино дугаарын ард зогсох уу эсвэл худалдан авагч болгоны сагсанд ганц хоёрхон хүнстэй урт дугаарын ард зогсох уу?Ажигч хүмүүсийн анхааруулж байгаагаар бол эхний хувилбар нь илүү хурдан явна гэнэ.Таны өмнө илүү их олон хүн байх тусам л төлбөр төлөх,элдэв юм асуухад илүү их цаг зарцуулдаг юм байна: тор авах уу,төлбөрөө картаар уу,бэлнээр үү,хөнгөлөлтийн карттай юу…Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.