Хий гэж юу вэ? Хийн өвчнийг хэрхэн анагаах вэ?

Хүний бие анх эхийн хэвлийд эцгийн цагаан дусал,эхийн улаан цус,өөрийн намш гэсэн гурван зүйлээс бүрэлдэж хүн бий болдог.Намш гэдэг нь хязгааргүйгээс,олон эрин галвыг туулан,янз бүрийн төрөл дамжин сайн, муу үйлийн үрийг тээж,хадгалж ирсэн хар үгээр бол нэг ёсны нэг үйлийн үрийг хадгалсан сүнслэг ой санамж гэхэд болно.Намшийг биежүүлэгч нь эр,эм хоёр эс гэж үздэг.Энэ үйл явцад хийн оролцоо маш чухал байдаг.Ураг эхийн хэвлийд 5 долоо хоногтой байхад анхны буюу үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог.–Нэг нь артер,венийн буюу цусан судас– хоёр дахь нь тархи,нугас дагасан мэдрэлийн судас– гурав дахь нь хийн судас.Энэ гурвыг хүний биеийн үндсэн гурван судас гэж үздэг.Хийн судас толгойн оройгоос бэлгэ эрхтний үзүүр хүртэл гол хийн судас байрладаг.Түүний салаа нь биеийн бүх хэсгээр түгэж оршдог. Хийн судас хоосон чанартай.Түүнээс гадна цусан судас болон мэдрэлийн цагаан судасны дотуур хий гүйж байдаг.Энэ судсан дотор хүний сэтгэл гүйж байдаг.Хийн судасны салаанууд биеийн бүх хэсгээр байдаг.Хүн гэнэт айхад бүх биенээс хар хөлс асгардаг нь сэтгэлийн хувь бүх биед байгаагийн илрэл. Уур хилэн ихдэхэд цусанд халууны хүч хуримтлагдаж, шарын бэлгэ чанарууд ихэссэнээр элэгний өвчин юм уу цусны гол эрхтэн болох нүдэнд өөрчлөлт орно.Их санааширч,гунигладаг хүний хүсэл тачаалын сэтгэл их учраас хийн эрхтнүүд болох зүрх, толгой, ясны өвчинд голчлон нэрвэгдэнэ.р нь алив бүх өвчний гол шалтгаан нь сэтгэлд оршдог гэж үздгийн учир энэ юм.Сэтгэл хэр зэрэг амар амгалан байна тэр хэрээр хийн судасны гүйдэл түвшин байж бие эрхтэн эрүүл байдаг.Тиймээс ч уламжлалт анагаах ухаанд хүнийг эмчлэхдээ сэтгэлийг чухалчлан үзсээр ирсэн. Аливаа өвчний үндэс, шалтгааныг таслая гэвэл сэтгэлээ засч, амгалан байх нь чухал. Хүн аливаад туйлын тайван амгалан байх ёстой.Бухимдаж,стресстэх юм бол үнэхээр хийрхэнэ.Дэндүү их догдолсон юм уу, дэндүү их гутарсан байдалд ажиллаж,амьдрах юм бол олон өвчний ужиг шалтгаан болно. Амгалан байна гэдэг нь живээд, мунхуурахын нэр биш.
Живэлт,догширол хоёрын аль нь ч биш. Ямар ч салхигүйд зул нэг асдаг даа,яг түүн шиг амгалан орчинд амьдарч, ажиллах ёстой. Тэгж чадвал хийрхэхгүйгээс гадна хийн өвчин тусахгүй байж болно.Хий нь ширүүн, хөнгөн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэх мэт зургаан бэлгэ чанартай. Энэ зургаан бэлгэ чанар хүний биед тодорхой хэмжээнд байх ёстой. Хийг хямраах олон нөхцөл байдаг. Олон хоног шимгүй идээ идэх, өлсгөлөн байх, нойр алдах, гаслант сэтгэлээр удаан шаналах, хэт их ярих гэх мэт нөхцлүүдээр хямарна.үх биед түгэж оршдог боловч яс, чих, хүрэлцэхүй, зүрх, амин судас, олгой (бүдүүн гэдэс) гэсэн эрхтнүүдэд хийн бэлгэ чанар илүү давамгай байдаг учраас эдгээр эрхтнүүд илүү өвчилдөг. Зарим хүмүүс турна гээд шимгүй хоол идэж, байнгын өлсгөлөн байдалтай байдаг.Шимтэй, тослог, бүлээн чанартай идээ ундыг бага хэмжээгээр тохирсон цагтаа хэрэглэх хэрэгтэй.Сэрүүн чанартай, ногоон цай, байхуу цай байнга ууж байна. Хий арвидуулах нэг шалтгаан болдог. Өдөрт 3-6 литр ус уух, хүний биеийн 70-90 хувь нь ус гэх юм. Энэ бол ташаа буруу зүйл. Хүний бие ус, шороо, хий, гал, огторгуй гэсэн таван махбодийн харьцангуй тэнцвэртэй байдал дээр оршин тогтнож байдаг. Мах булчин, ясанд шороо махбодын хувь их, цусанд усан махбодын хувь их гэх мэт эдгээр таван махбодын эрхтэн бүрд харьцангуй оршдог.Энэ таван бүрдэл махбодийг тохирсон унд хоолоор тэжээж, тэтгэж байж хүний бие эрүүл сайхан байдаг.Ус хэтрүүлж уугаад байвал усан махбодио хэвийн хэмжээнээс нь ихэсгэнэ,тэгээд өвчилдөг.Хүний биеийг амьдруулж байдаг их чухал нэг зүйл бол галын илч.Ус хэтрүүлэн ууж ходоодны галын илчээ багасгаснаар хоолны шингэлт муудаж, хий хаван үүсч байдаг.
Энэ тохиолдолд жин хасах тухай яриад ч хэрэггүй. Галын илч хэвийн, сайн байх юм бол илүү өөх, хаван үүсэхгүй. Галыг хэт ихэдүүлвэл бас сөрөг үр дүнтэй. Цус, шарын өвчин үүсгэнэ. Тэгэхээр хүн өөрийн унд хоол, явдал мөрөө тохируулж таван махбодийн тэнцвэртэй байлгаж, гурван гэмийн бэлгэ чанарыг хэвийн байлгаж чадвал өвчингүй эрүүл, сайхан байх боломжтой.Зуны улиралд бүх биеийн шар усны сүв нээгдэж, биеийн илч гадагшилж байдаг. Галын илч гадагшилж байгаа учраас хэт их идэж болохгүй. Ходоод, хоол боловсруулах эрхтний шингээх хүч суларч байдаг учраас хөнгөн хоол, жишээ нь махаа багасгаж цагаан идээ голцуу идэх хэрэгтэй.
Тэгвэл хүйтний улиралд шар усны нүх сүв хаагдаж, дотоод галын илч бадарч байдаг.Тиймээс шим тэжээлтэй хоол унд идэхийг эрхэмлэх ёстой.Ер нь улирал,цагийн байдал бие махбодид маш чухал нөлөө үзүүлж байдгийг мартаж болохгүй.Шарын өвөрчлөл:Шарын анхны эх үндэс нь уур хилэнгийн сэтгэлээс улбаатай.Шар нь тослог,хурц,халуун,хөнгөн,суулгах,туулгах,нойтон, өмхий үнэртэй.Бүх эрхтэнд шарын чанар байдаг ч голлох эрхтнүүд нь элэг, цөс, нарийн гэдэс, нүд, цус,хөлс зэрэг эрхтэнд голлон оршдог.
Элэг,цөс гэх мэт биеийн дунд хэсгээр голлож оршино гэсэн үг.Шарын бэлгэ чанар ихсэх юм уу,багасвал эдгээр эрхтнүүд өвчлөх магадлал өндөрсөнө.А.рхи хэтрүүлэн уухад цус бохирдон,өтгөрч улмаар элэг өвчилдөг.Халуун чанартай зүйлс,биеийн галын илч хэт бадарч,ихэдсэнээс шарын махбодь хямарна.Сэтгэлээс уур омог, атаа жөтөө нь шарын бэлгэ чанаруудыг хямраана.Их ууртай хүмүүс ихэвчлэн цөсөө авахуулсан байдаг даа.Уурлаад цөс нь өтгөрсөөр чулууждаг байх нь. Уурласнаас даралт ихэснэ,цус хөөрнө.Уурлаж байгаад цус нь судсаа задлаад /харваад/ хүн үхэлд хүрдэг.A.Готов.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.