Uncategorized

Хусны шүүсний эмчилгээний ач тус, эмчилгээнд хэрэглэх аргууд

Хус модны шүүс нь хүний биеээс хорыг гадагшлуулах, үрэвслийг намдаах, цэвэрлэх үйлчилгээтэй зөөлөн амттай, хөнгөн чанартай байгалийн шидэт бүтээгдэхүүн бөгөөд Орос улс, Скандинав, Балтикийн улс орнуудад эрүүл мэндийн болон хүнс тэжээлийн зориулалтаар зуу зуун жилийн турш хэрэглэж ирсэн түүхтэй.Манай оронд хус модны шүүсийг элэг цэвэршүүлэх, хордлого тайлах, үрэвслийг намдаах, зүрхний эмгэгийг анагаах гэх мэт зориулалтаар хэрэглэж ирсэн уламжлалттай боловч сүүлийн үед цаг уурын өөрчлөлтийн улмаас ховор нандин бүтээгдэхүүний тоонд орсон билээ.Бага зэрэг исэглэн амттай байгалын цэвэр ундаа нь төрөл бүрийн эрдэс, амин дэм, эрдсээр баялаг тул эрүүл мэндэд олон талын үйлчилгээтэй цэвэр байгалын эрүүлжүүлэгч органик бүтээгдэхүүн юм.АНУ-ын Аляск мужийн Фэйрбанкс их сургууль судалгаа шинжилгээ хийхэд хус модны шүүс нь С ,В6 , В12 амин дэм, кальци, кали, фосфор , магни, натри, цайр, төмөрөөр баялаг болох нь нотлогджээ. Хүний биед шаардлагагүй хорт бодисуудыг өндөр хэмжээнд цэвэрлэдэг тоник ундаа нь олон өвчинээс урьдчилан сэргийлэхэд өндөр нөлөө үзүүлдэг.Хусны шүүс нь хүний бие организмыг цэвэршүүлж, дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулж,хоол боловсруулах,шингээх явцыг дэмждэг 100% органик бүтээгдэхүүн юм.Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн “БЕРЁЗОВЫЙ СОК ” нэртэй байгалийн цэвэр хус модны шүүс нь Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа ба бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.Хүн та хаана ч байсан хамгийн түрүүнд хусан ойд очиж байж зорилгодоо хүрэх учиртай.Жишээ нь Улсын нийслэл Улаанбаатар хотноо амьдардаг бол хотоос холгүйхэн гарч хусан ойд зочилж түүний шүүснээс хишиг хүртэх боломжтой.Мэдээж хус модны шүүс авах арга технологи гэж бий.Мөн эргүүлээд түүнийг хамгаалах алхам ч гэж бий.Энэ бүхний тухай Гүүглэ ~д дэлгэрэнгүй байгаа шүү хайлт хийгээд харьцуулан уншиж судлаарай.Зөв үйлийн дагуу авч ашиглавал төдий чинээ эм болох учиртай юмсанж.Нэг хуснаас 2 орчим литрээс их шүүс авахгүй байх нь чухал гэнэ лээ.Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус /хатах/ ү.хэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй.Хишиг хүртээсэн хусаа хамгаалж цоолсон нүхээ заавал эргүүлэн бөглөх нь чухал юм шүү.Шүүсэнд сахар /О.5–7 %/,калийн давс,төмөр,кальци болон бусад бодис агуулагддаг ба бие организмыг цэвэршүүлэх,сэргээх үйлчилгээтэй учир ердийн журмаар хэрэглэж болдог байна.Уламжлалт эмчилгээний энэ арга олон өвчинд сайнаар нөлөөлдөг шидтэй шингэж ажээ.Ийм төрлийн аяллыг гэр бүлтэйгээ хийвэл илүү сайхан шүү! Хусны шүүс авах хугацаа хуурайшилтын улиралтай давхацдаг тул ил гал гаргах үйлдэл огт хийж болохгүй билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!