Uncategorized

Хоолойны өвчин анагаах ардын уламжлалт арга

Хоолойны өвчин,тэр дундаа ангинаар хүн бүр өвчилж байсан байх.Ангины үед бие тавгүйтэж,хоолойн өвчнөөс болж шаналдаг.Эмийн сангаас авсан эм тэр бүр үр дүнтэй байдаггүй.Тэгвэл энэ нөхцөлд дараах ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна.Хүрэн манжин хоолойны өвчнийг анагаах гайхалтай ид шид бүхий хүнсний ногоо юм.Хүрэн манжинг үрж,эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно.Хүрэн манжингийн ач тус:-Үрэвсэл намдаана.-Нянгийн эсрэг үйлчилгээтэй.-Өвчин намдаана.-Дархлаа сайжруулна.-Цусны судасны уян хатан байдлыг дэмжиж, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.-Хоолойны идээг арилгана.Хэрхэн хэрэглэх вэ?200 мл хүрэн манжингийн шүүсийг 1 хоолны халбага алимны цуутай хольж хутгана.Бэлэн болсон хүрэн манжингийн коктейлээ богино долгионы зууханд Цельсийн 30-35 хэм хүртэл халаана.Бэлэн болсон бэлдмэлээрээ хоолойгоо бүрэн эдгэтэл хоногт 6-7 удаа зайлна.Хоолой идээлсэн тохиолдолд:Хоолойгоо хүрэн манжин болон сонгины шүүсээр зайлаарай.Хүрэн манжингийн шүүсийг усанд 1:1-ийн харьцаатай хольж хутгана.Устай хольсон 150 мл хүрэн манжингийн шүүсэн дээр 1 хоолны халбага сонгины шүүс нэмж хутгана.Бэлэн болсон бэлдмэлээр хоолойгоо 3 цаг тутам зайлаарай.Хоолой идээлж үрэвсэх шалтгаан олон.Ви рус, бактерийн халдвар эсвэл эрүүл мэндийн өөр шалтгаан. Хоолойн үрэвсэл ноцтой өвчин биш ч эмчлэхгүй орхивол аюултай.Эмчлэх олон арга бий боловч эмчилгээ болгонд гаж нөлөө илэрдэг,байдлыг бүр дордуулж ч болзошгүй.Иймээс үрэвсэл дарж,биеийг хорт бодисоос цэвэрлэдэг “гэрийн арга” туршаад үзэхэд гэмгүй.Орц Томхон хүрэн манжин нэг ширхэг 9 хувийн сп и ртийн агууламжтай цагаан цуу /винегар/Бэлтгэх арга Хүрэн манжингаа угааж,хальсалж,нухна.250 грамм хүрэн манжинд нэг халбага цагаан цуу нэмж, сайтар хутгана.20 минут амраасны дараа,хүрэн манжингаа шахаж, шүүж авна.Гарсан шингэнээр өдөрт хоёр удаа хоолойгоо зайлж, бага зэргийг залгина.Хоолойн үрэвсэл дарах жорууд Бүтэн нимбэг, чимх соданаас гарсан уусмалаар өглөө,оройд хоолойгоо зайлна.Нимбэгийн бүлээн аяга шүүсэн дээр зөгийн бал нэмж уух.Бүтэн нимбэгээс шахсан шүүсийг, чимх давс, зөгийн балтай хольж хөвөнд шингээгээд хоолойн махаа арчих. Энэ арга богино хугацаанд үр дүнгээ өгнө.Алимны цуу хоолойн үрэвсэл дарах маш үр дүнтэй, хямд, байгалийн шалгарсан арга. Аяганы тал усан дээр цуунаас нэмж, өдөрт гурван удаа хоолойгоо эдгэх хүртэл зайлна.Сармис бол хүчтэй антибиотик, мөөгөнцөр, бактерийг маш үр дүнтэй арилгана. Нэг хумс сармисыг аяга усанд хийж, өдөрт гурван удаа уунаЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!