Uncategorized

Ясны сийрэгжилт гэж юу вэ? Ясны сийрэгжилтээс сэргийлэх аргууд

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтэц өөрчлөгдсөнөөр яс хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг араг ясны системийн өвчин юм.Хуний бие махбодийн кальцийн 99% нь ясанд, 1% нь эсийн гадна шингэн ба зөөлөн эдэд байна. Эрүүл хүний нэг хоногийн кальцийн хэрэгцээ 800-1500 мг, 800 IU витамин ДЗ байдаг. Урагт хоногт 250-300 мг-аас багагүй кальци хэрэгтэй.Ясны сийрэгжилт дараах хүмүүс хамгийн их өртдөг Хэт туранхай биеийн жин хэт бага, туранхай хүмүүс (Анорекси өвчтэй) ясны сийрэгжилтэнд өртөх эрсдэл өндөртэй бөгөөд яс хугарах эрсдэл 2 дахин нэмэгдэнэ.Өсвөр насны хүүхдүүд кальци, д витамин хангалттай сайн авч чадаагүй үед яс сийрэгжилт үүсдэг Цэвэрших насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын дутагдалтай холбоотойгоор ясны сийрэгжилт үүсдэг Жирэмсэн болон хөхүүл үед кальци, д витамины хэрэгцээ ихэсдэг тул ясны сийрэгжилтэнд өртөх магадлал өндөртэй Амьдралын хэв маягтай холбоотой ясны сийрэгжилтэнд хүргэх шалтгаанууд:А.рхи, та.мхи байнга хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хүргэдэг. А.рхи, со.гтууруулах ундааг өдөрт хэрэглэвэл зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь ясны сийрэгжихэд нөлөөлнө. Та.мхинд агуулагдах хорт нэгдлүүд ясны нягтыг хадгалагч эсүүдийг гэмтээдэг. Та.мхи татдаггүй хүнтэй харьцуулахад өдөрт 20 ширхгээс олон утаат тамхи татдаг хүний ташааны яс хугарах эрсдэл 1.5 дахин өндөр.Шим тэжээлийн дутагдал: Хоол хүнсэндээ 5 ба түүнээс олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүст шим тэжээл, эрдсийн тэнцвэр алдагдаж, кальци, Д амин дэм, уураг зэрэг шим тэжээлийн дутагдалд ордог.Хөдөлгөөний дутагдал: Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс ясны сийрэгжилтэнд өртөх эрсдэл илүү өндөр. Өдөрт 9-өөс олон цаг суугаа ажил хийдэг хүмүүсийг 6 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулахад ясны сийрэгжилтэнд өрдөх эсрдэл 50 хувиар илүү.Хоолны дэглэм: өдөрт 1 цайны халбагаас илүү давс, 3 аягаас илүү цай, кофе, 4-өөс олон лааз хийжүүлсэн ус, уургийн хэрэглээ өндөр байх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлнэ. Уургийн хэт өндөр хэрэглээ нь кальцийг биед үр дүнтэй шимэгдэхэд саад учруулдаг.Энгийн хар чавга нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ясны хугарал, сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх гайхалтай бүтээгдэхүүн болдгийг эрдэмтэд тогтоолоо.Урьдчилан сэргийлнэ гэдэг эмчлэхээс ч илүү үр дүнтэй, дээр нь энгийн, амттай, үр дүнтэй гэхээр чавганы хэрэглээгээ нэмэгдүүлэх нь сайн талтай аж.Хар чавга нь ясны эдийг гэмтээлгүйгээр бат бэх чанарыг нь нэмэгдүүлдэг. Тиймээс өдөрт 3-4 ширхэг хатаасан хар чавга идэж байх нь маш ашигтай. Энэ нь зөвхөн гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгож, илүүдэл бодисоос цэвэрлээд зогсохгүй, жин хасч, ясны хугарал гэмтлээс сэргийлдэг байна. Хамгийн гол нь нялцгай биш, хатаасан чавга сонговол илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!