Uncategorized

Витамин дутагдсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Витамин хэрэглэхдээ анхаарах зүйлс

Хаврын хавсаргатай өдрүүд эхлэхээр хүмүүсийн дархлаа суларч, өвчлөх эрсдэл нэмэгддэг. Иймд дархлаагаа сэргээж, хоол тэжээлээр дамжуулан биед хэрэгцээтэй витамин, амин дэмийг авч байх нь чухал. Гэхдээ түүнээс чухал нь таны биед ямар төрлийн витамин дутагдаж байгаа, түүнийгээ ямар хоол тээжээлээр дамжуулан авч болохыг мэдэх явдал.Тиймээс энэ удаад витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүд, юугаар нөхөж болох вэ, мөн витамины зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мэдээлллийг хүргэж байна.Витамин А дутагдсан үед таны биед ямар шинж тэмдэг илрэх вэ?Арьс хуурайших, хараа муудах, сонсгол муудах, үнэрлэх мэдрэмж буурах, амтлах мэдрэмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А нь лууван улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас өндгөнд их хэмжээтэй агуулагддаг.Витамин В дутагдсан үед таны биед ямар шинж тэмдэг илрэх вэ?Завьж уруул хагарах,чих хамар орчмын арьс гэмтэх, жин хасагдах, нулимс гоожих, гэрэл гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, зэрэгт агуулагддаг байна.Магни дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Толгой өвдөх, үс, хумс хэврэгшинэ, даралт буурах, ядаргаанд орох, ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцгэн байцаа,тараг, банан, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.Кальци дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Шүд хорхойтох, амархан ядрах, шөрмөс татах, үс болон хумс хугарамтгай болох, өвчлөлмтгий болох шинж тэмдэг илэрнэ.унджаар 500-700 мг-аар хэрэглэх нь зүйтэй. Кальци тослоггүй тараг, бяслаг,савлагдсан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, кальцжуулсан оронже хар чавганд агуулагддаг.Витамин B1 дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дуршил, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Витамин В1 нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй,буурцаг,талх,oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 м.граммаар хэрэглэнэ.Витамин B3 дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг. Витамин В3 нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300 м.грамм.Витамин В5 дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Амуу буудай, мөөг, яргай загас, талх исгэгч,шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг.Витамин D дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ.Нар салхинд гарахгүй бол D-ийн төрлийн витамин дутагддаг.Витамин D нь сардина загас, яргай загас,мөөг өндөг,сүү,амуу буудай,элэг,туна загас,маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.Витамин С дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ.Бие дээгүүр хөх толбо гардаг,буйл дээшээ шуугддаг зэрэг өөрчлөлтүүд гардаг. Витамин С цэцгэн байцаа, хулуу,orange,хаан боргоцой,халуун ногоо,гүзээлзгэнэ,лемон,манго,сонгино,огурцы зэрэгт их хадгалагддаг.Кали дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ.Гүйлгэх, шөрмөс татах,нойргүйдэх,даралт ихсэх,хавагнах шинж тэмдгүүд илэрнэ.99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодыг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд тохиромжтой. Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр агуулагддаг байна.Гэхдээ витамин дутагдсан гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд витамины зохистой хэрэглээний тухай Сонгодо эмнэлгийн эмч Б.Болдсайхан ингэж зөвлөжээ.С витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл ходоодны шархлааг сэдрээдэг.Витамин илүүдсэн үед ямар витамин гэдгээс шалтгаалаад илрэх шинж тэмдэг нь өөр өөр байдаг.Бие загатнах,ойр ойрхон шээс хүрэх,гүйлгэх зэргээр янз бүрийн шинж тэмдэг биед илэрнэ.Хүн өөрөө ч шинж тэмдгээс нь мэдэж болно. Нэмэлт витамин ууж байх үед аманд амтагдаад,эсвэл шээснээс үнэртэж эхэлдэг.Тийм үед нэмэлт витамин уухаа болих хэрэгтэй.Витамин хэрэглэхдээ анхаарах зүйлс.С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирна гэхдээ олноор халуун усанд уусгаж нэг дор уух нь ходоодонд маш муу.Энэ чинь хүчил. Тийм учраас ходоодны хүчлийг ихэсгэнэ.Ялангуяа ходоодны хүчил,шархлаатай хүний үрэвсэл,шархыг сэдрээж болох талтай.Хоолны дараа өдөрт нэг граммаас хэтрүүлэхгүйгээр уух хэрэгтэй Хавраас наадам хүртэл центрум шиг олон витамин агуулсан бэлдмэл ууж байвал зүгээр байдаг.Зооринд байгаа нөгөө,махны дотор буй витамин задралд ордог.Тиймээс эхний халгай,жууцай эхний шинэ ногоо,цагаан идээг гартал витамин ууж байвал элдэв өвчинд өртөх нь бага.Наадмаас хойш бараг шинэ жил хүртэл витамин уугаад байх шаардлагагүй.Витамин,амин дэмийг өглөө бүгдийг нь уучихаж болно.Харин D,E витамин нь капсул дотроо тостой байдаг учраас тусад нь уух шаардлагатай.В төрлийн витамин мэдрэлийн эсүүдийн хооронд явж байгаа бодисын солилцоонд нэмэр болдог нь үнэн.Тэрнээс мэдрэлийн өвчин эмчилдэг юм ерөөсөө биш.Мэдрэлийн төрлийн нэг ч өвчнийг B-ийн төрлийн витаминаар тарьж эмчлэх юм байхгүй. Хажуунаас нь харин дэм болох юм байгаа.Витамин бол дотроосоо,элгэ дотроо боловсроод,элэгнээсээ хүний бодисын солоицоонд,уургийн синтезэд,метаболизмд оролцож байдаг маш баг тунтай бодис.Түүнээс биш,гаднаас тэгж B витаминыг түрхэхээр үсний мэдрэл сайжирдаг юм биш.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!