Гэртээ цахилгаангүйгээр ажилладаг халаагч авчирсан юм, одоо хүйтнээс айхааргүй боллоо

Цахилгаангүйгээр ажиллах халаагч – хүйтний улиралд тоггүй болсон үед аминд орох зүйл. Биднийг бага байхад тог их тасардаг байсан болохоор хүйтэнд, лааны гэрэлд гэрийн даалгавраа хийдэг байж билээ. Гэр хүйтнийг яана. Манайх хувьдаа халаалттай, тиймээс цахилгаан тасарсан үед халаалтгүй болно гэж айхгүй. Нэгдсэн халаалт ч бас цагаа тулахаар найдвартай шийдэл биш санагддаг юм. Нэмэлт халаагчгүйгээр өвлийг давж гарна гэдэг амаргүй. Хэдэн давхар зузаан оймс, цамцтай өвөлжихөөс өөр аргагүй. © Depositphotos Цахилгаангүйгээр ажилладаг халаагч Өнгөрсөн долоо хоногт гэртээ цахилгаангүйгээр ажилладаг халаагч олж ирсэн юм. Одоо өвлийн хүйтнээс айхааргүй боллоо.
Цахилгаанаас үл хамааран ажилладаг халаагчийн тухай танд бага ч болов мэдээлэл өгөхөөр уг нийтлэлээ бэлдсэн юм. Керосин халаагч Керосин халаагч аяллын зориулалттай (хүйтэнд майхан дулаацуулах зэрэг)-гаас гадна гэр, зуслангийн байшин зэргийг халаахад ашиглаж болно. 18-20 квадрат метр талбайтай тасалгааг хангалттай халаах хүчин чадалтай юм. Шатахууны хувьд цэвэршүүлсэн керосин ашиглана.
Ийм халаагчийн давуу тал гэвэл – дээд зэргийн хэмнэлттэй: шатахуун зарцуулалт нь цагт их жоохон. Мөн хоол хийхэд ч энэ халаагчийг ашиглах боломжтой юм – энэ зориулалтаар ашиглах бол дээр нь тусгай хавтан тавина. © Depositphotos Лаан халаагч Ийм халаагчийг өөрсдөө ч хийсэн болно. Илүү
зардалгүйгээр гэрээ дулаахан байлгах сайхан арга юм. Лаатай савны гадна хэсэг 65-70 хэм, харин дотор талдаа бүр 250 хэм хүрэх ч тохиолдол бий. © Depositphotos Ширээний биокамин зуух Ширээний биокамин зуух нь овор хэмжээ жижиг, жин багатай тул ширээ эсвэл номын тавиур дээр тавих боломжтой. Хэмжээгээрээ ширээний чийдэнгийн үүргийг ч орлохын зэрэгцээ амьд галыг санагдуулж халуун дулаан уур амьсгалыг бий болгодог. Гэхдээ цахилгаан халаагчийг бүрэн орлохгүйг хэлэх хэрэгтэй биз ээ. Бэлэн
(загварын хувь их гоёмсог) камин зуух худалдаж авах эсвэл өөрөө бие даан бетон сав, цайны лаа, гоёлын шилэн чулуу зэрэг ашиглан камин зуух урлаж болно. © Depositphotos Хийн халаагч Керосин халаагчийн адил гэрээ дулаацуулж болохоос гадна мөн хоол хийж болно. Энэ төрлийн халаагчийг ихэнхдээ аялал зугаалга, өвлийн загасчлалын үед ашигладаг. Үндсэн халаагч хийн баллонгүйгээр худалдаалагддаг
болохыг анхаараарай. Тиймээс тохирох баллоныг аяллын дэлгүүрээс тусад нь худалдаж авах ёстой. © Depositphotos Лаан халаагч Энэ гайхалтай халаагчийг Калифорнийн зохион бүтээгч Дойл Досс сэдсэн юм. Түүний үзэж байгаагаар цахилгаан тасарсан үед юугаар ч орлуулшгүй халаагч болох ажээ. Үнэндээ лаан дээр амыг нь доош харуулж тавьсан савыг санагдуулна. Тэр саванд л системийн хамаг учир байгаа ажээ. Харилцан адилгүй диаметртэй гурван савыг дотор нь хийж хооронд нь урт төмөр болтоор холбосон. Төхөөрөмжийн өндөр – 23 сантиметр, өргөн нь ойролцоогоор 18 сантиметр. Энэ халаагчид нэг
дутагдалтай тал бий. Тасалгааг халаахад ойролцоогоор 4 цаг шаардлагатайгаас гадна ердөө 3-4 хэмээр л дулаан нэмэгдэнэ. Уг халаагч 20 хүртэл метр квадрат талбайтай тасалгааг халааж чаддаг, гэхдээ хэд хэдийг тавьсан тохиолдолд. © Depositphotos Мөн өвлийн хүйтэнд халуун устай бигнүүр ашиглаж болох юм. Хуванцар саванд халуун ус хийгээрэй. Орондоо хэвтэхээсээ өмнө халуун устай хэд хэдэн сав хийгээд орхисон байхад тав тухыг мэдэрнэ. © Depositphotos Уншигч танд өөр мэддэг арга байгаа бол сэтгэгдэл хэсэгт бусдадаа хуваалцаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/428263/ © XopoM News
Гэртээ лаврын навч шатаагаарай. Яагаад гэж үү? Тэгвэл үүнийг уншаарай! Айл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг. Зарим айлаас үнэртэй ус эсвэл кофе үнэртэж байхад (мэдээж ховор л доо), заримаас нь гэрийн хоол юмуу сүү үнэртэж байх жишээний (миний таньдаг нэг айлаас хонины сүүл үнэртдэг). Цэвэр цэнгэг үнэр үнэртдэг айлууд ч бас бий. Та гэртээ байхдаа тав тухыг мэдэрдэг нь лавтай. Хиймэл агаар цэвэршүүлэгчний үнэр биш, харин танд танил дотно тэр л үнэр гэрээс тань үнэртдэг. Эртний грекчүүд болон ромчууд дараах аргыг хэрэглэдэг байжээ. Тэд лаврын навчийг хоолонд хэрэглэхээс гадна байрны чийг болон эвгүй үнэрийг арилгахад ашигладаг байжээ. Үүний тулд тэд лаврын навчийг шатаадаг байсан байна. Үүнээс гадна уг аргыг байнга хэрэглэвэл муухай үнэрийг арилгаж болохоос гадна зарим төрлийн өвчнийг ч анагааж биеийн байдлыг сайжруулах боломжтой ажээ.
Лаврын навчны үнэр тайвшруулж, өвчин намдаах үйлдэл үзүүлдэг гэдэг нь аль хэдийнээ батлагдсан зүйл юм. Лаврын навчны тусламжтайгаар стресс, ядаргаа, нойргүйдэл зэрэгтэй тэмцэж болно. Учир нь уг амтлагчинд агуулагдах цинеол, эфирийн тос нь амьсгалын замыг чөлөөлж, бүх биеийг тайвшруулж амрааж өгдөг. 10 минутын дотор тайвшруулах үйлчилгээг мэдрэхийг хүсвэл хэдэн ширхэг хатаасан
лаврын навчийг тохиромжтой саван дээр бариад шатаагаарай. Хэсэг хугацааны дараа та гэр дүүрэн сайхан үнэрийг мэдрэх болно. Нэмж сонирхуулахад лаврын навч бол цэвэр ариун байдал, амжилт, ялалтын бэлэг тэмдэг юм. Энэ ургамлын ид шидийн чадварыг эрт дээр үеэс ашигладаг байсан ба лаврын навчны тусламжтайгаар хүсэл биелүүлдэг олон зан үйл хийгдсээр иржээ. Одоог хүртэл зарим хүмүүс орох хаалганыхаа ойролцоо лаврын мөчрийг хамгаалалт маягаар тавьдаг ажээ. Уг гайхалтай ургамлын
тусламжтайгаар хүслээ биелүүлж болдог гэнэ шүү. Залхуурахгүйгээр дараах аргыг туршаад үзээрэй. Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаарай. Та сайн төвлөрч, итгэж чадвал хүсэл тань заавал биелэх болно. Бодлын хүч гайхамшгийг бүтээх болно. Ид шидэд нэг удаа ч болов итгээд үз. Таны бүх мөрөөдөл биелэх ч юм билүү… Үүнээс гадна лаврын навч ашиглан жоомтой тэмцэж болно.
Лаврын навчны үнэр жоомыг үргээдэг байна. Ийм арга таны үр хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдад чинь огтхон ч аюулгүй бас хоргүй. Та аль болох хатаасан лаврын навч сонгоорой. Учир нь хатаасан лаврын навчны үнэр илүү хүчтэй байдаг байна. Лаврын навчны ашигтай чанаруудыг дурдаад барамгүй. Лаврын навчийг хоол хүнсэнд, эмчилгээний зорилгоор, хамгаалалт маягаар болон бусад олон зүйлст ашиглаж байна. Яагаад энэ гайхалтай амтлагчийг гэртээ заавал байлгах ёстойг одоо ойлгов уу? Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146291/ © XopoM News
Өдрийн цагаар 20 минут дуг хийгээд авахад л таны амьдрал өөрчлөгдөнө Эрч хүч сэлбэх … нойр. Жил болгоны шинжлэх ухааны судалгаагаар өдрийн богино нойр хүнийг эрч хүчээр сэлбэж ажлын чадварыг нэмэгдүүлж байгааг баталж байна. Ажилладаг хүмүүст ямар юмных нь өдөр унтах байх вэ дээ гэж бодож байвал ташаа бодол шүү. Жишээ нь Google, Apple зэрэг компаниуд өөрийн ажилтнуудаа өдөр дуг хийхийг зөвшөөрдөг болжээ. Тэд өдрийн нойр нь ажилтнуудад ямар их эрч хүч авчирч байгааг ойлгосон учраас ийм алхам хийж байгааг та ч бас удирдлагадаа дуулгаад аваарай. Өдрийн нойр юугаараа сайн бэ? Эрүүл мэндэд тустай. Стрессийн хэмжээг багасгах, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, чихрийн шижин болон жин нэмэхээс урьдчилан сэргийлнэ. Тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ: уран бүтээлийн чадварыг нэмэгдүүлэх, ой санамж, суралцах чадварыг сайжруулах, хурдан хариу үйлдэл үзүүлэх зэрэгт нөлөөлнө. Мөнгө хэмнэнэ: амттан идэх, кофе авч уух зэрэгт мөнгө үрэхгүй Ажлын чадварыг нэмэгдүүлнэ: 20 минут өдөр унтахад 200 мг кофеин ууснаас их хэмжээний ажлын
чадварыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Та бүхэнд нэгэн сонирхолтой туршилтаас танилцуулъя. Туршилтанд оролцож байгаа хүмүүст өдрийн турш хийж гүйцэтгэх ажлыг даалган өгчээ. Ажлын өдөр дуусахын алдад хүмүүсийн ажлын чадвар муудаж ажлаа дуусгаж чадаагүй байна. Харин туршилтанд оролцож байгаа хүмүүсийг 30 минут унтуулсны дараа ажлын ачаалал даах чадвар сэргэсэн, 60 минутын нойрны дараа бол улам эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. Сэтгэл санаа сэргээнэ. Унтаж
байхад тархи сэтгэл санааг хариуцсан нейромедиатор серотониныг ялгаруулж байдаг. Химийн энэхүү бодисын хэмжээ ихсэх тусам хүний сэтгэл санаа өөдрөг байдаг ажээ. Хэзээ, хэрхэн унтах вэ? Өөр дээрээ өдрийн нойрны үр дүнг мэдрэхээр шийдсэн бол зөв унтах хэрэгтэй. Өдрийн нойрны тохиромжтой хугацаа бол 13.00-16.00 цагийн хооронд. Хамгийн гол зүйл бол 16 цагаас хойш унтахгүй, учир нь таны шөнийн нойронд муугаар нөлөөлж мэднэ. Өдрийн нойр хэр удаан үргэлжлэх вэ? Өөр өөрийн зорилготой хэд
хэдэн аргууд бий. Эдгээрээс дурьдвал: 10-20 минут: анхаарал болон эрч хүчээ сэлбэхэд хангалттай хугацаа. 10-20 минутын хооронд та гүн нойронд автахгүй. Гүн нойронд орсны дараа сэрэхэд маш хэцүү байдаг бөгөөд ядаргаа мэдэрч эхэлдэг ажээ. 20 минут унтахад та гүн нойр руу шилжихгүй. Тиймээс ажлын маш шахуу хуваарьтай байдаг хүнд 10-20 минут дуг хийхэд болно. 30 минут. Богино хугацаанд сэргэх гэж байгаа бол энэ хугацаа танд тохирохгүй. Сэрснээс хойш хэсэг хугацаанд таны бие “унтсаар” л байх болно (энэ хугацаанд гүн нойр эхэлж байсан юм). Дөнгөж сэрэнгүүтээ шууд ажилдаа орохгүй бол харин 30
минутын нойр таныг хангалттай эрч хүчээр сэлбэж чадна. 60 минут. Ой санамжаа сайжруулах, урлагийн бүтээл туурвихаар ажиллаж байгаа бол 60 минутын өдрийн нойрыг сонгоорой. Сэрснээс хойш таны бие унтаа байдалдаа нэг хэсэг байх тул сэргэх гэж бас цаг зарцуулна гэдгээ бодолцоорой. 90 минут. Нойрны бүтэн үеийг дуусгана (бүтэн 3 үе). Ой санамж дээшлүүлэх, уран бүтээл туурвихад нөлөөлөх мөн
анхааралтай байхад шууд нөлөөлнө. 90 минутын нойрны дараа сэргэхэд амархан тул та сэрээд л өөрийгөө эрч хүчтэй болсныг мэдрэх болно. Нэг дутагдалтай тал нь хүн болгон өөртөө 90 минутын завсарлага гаргах боломжгүй. Мөн 90 минут унтсан хүн өөрөө сэрж чаддаггүй заавал сэрүүлгээр сэрдэг байна. Бидний санал болгож байгаа нойрны аль хугацаа танд тохирч байгааг сонгоорой. Бидний зүгээс хамгийн үр өгөөжтэй хувилбар бол 10-20 минут эсвэл 90 минут унтах. Эхний хувилбар нь богино
хугацаанд хурдан эрч хүчтэй болж чадна, хоёрдугаар хувилбар бүрэн сэргэж эрч хүчтэй болох хэдий ч цаг их орно. Таны сонголт ямар ч байж болно, хамгийн гол нь гүн нойронд орсон бол таслахгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс та улам ядрах болно шүү. Кофе + өдрийн нойр = шилдэг арга Та маш богино хугацаанд хүчээ сэлбэх шаардлагатай. Яавал дээр вэ: аяга кофе юу, өдрийн нойр уу? Зөв хариулт: аль аль нь. Кофеин үйлчилж эхлэхэд 20-30 минут шаардлагатай байдаг. Тийм учраас та унтахаасаа өмнө аяга кофе уугаарай. Кофе уугаад унтана гэж байхгүй гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Эсрэгээрээ, та
кофегоо уугаад 20 минут дуг хий. Таныг сэрэнгүүт кофе үйлчилж эхэлнэ. Хэрвээ та өдөр унтахаар шийдсэн бол Урьд нь өдөр унтаж байгаагүй бол бидний зөвлөгөөг дагана уу: Илүү цаг унтахгүйн тулд сэрүүлэг тавиарай. Өдрийн нойр зохих хугацаанаасаа хэтэрвэл сөргөөр нөлөөлнө гэдгийг та одоо мэдэж байгаа шүү дээ. Хэрвээ та 10-20 минутын нойр сонгосон бол босоо байдалд унтаж болно: жишээ нь,
сандал дээр, буйдан дээр суугаа байрлал. Энэ нь гүн нойронд орохоос сэргийлнэ. Орчин тойрон чухал. Боломжтой бол гэрлээ унтраагаад дуу чимээнээс ангижрахыг хичээ. Тархийг нь цэвэрлэж илүү тайвшрахад нөлөөлнө. Унтаж чадахгүй байгаа нь бие тань амарч чадахгүй байна гэсэн үг биш юм шүү. Нойронд зориулагдсан цагийг ажилдаа бүү зарцуулаарай. Танд ажлын эрч хүч, өөдрөг амьдралыг хүсье!
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/153640/ © XopoM News
Цагаан өнгөтэй хувцасны өнгийг сэргээх арга Цасан цагаан өнгийн оймс, футболк, цамц … Хүүхэд, хөгшидгүй л өмсөхийг хүснэ. Өмссөн хүн нь ч сайхан харагдах нь мэдээж. Хамгийн гол нь цасан цагаан байх явдал юм. Саарал ч юм уу, шаргал ч юм уу өнгөтэй харагдах гундсан өнгө төрхтэй хувцас хэнийг ч гутаана. Ялангуяа хүүхдийн хувцасны хувьд тун чиг хэцүү. Тэгэхээр яах ёстой вэ? Буцалгах уу? Үнэтэй цайруулагч хэрэглэх үү? Хаях уу? Бид та бүхэнд өөр нэгэн аргыг танилцуулах гэж байна. Маш энгийн аргаар цагаан өнгийг сэргээх болно. Майк, футболк болон оймсыг сайн чанарын материалаар хийдэг тул цайруулах ямар ч аргыг ашиглах боломжтой. Арга 1 10 литр усанд 2 уут (10 г) борын хүчил хийж уусгана. Усанд цагаан өнгийн хувцсаа хийж 2 цаг дэвтээж
орхино. 2 цагийн дараа хувцсаа аваад сайтар угаагаарай. Арга 2 Том савтай халуун усан дээр 200 г угаалгын нунтаг бага зэргийн марганц (усны өнгө бага зэргийн ягаан өнгөтэй байхаар) хийнэ. Анхаарна уу! Марганцыг урьдчилан стакантай усанд уусгаад дараа нь савтай усандаа хийгээрэй. Мөн марганцын талст бүрэн ууссан байх ёстой, эс бөгөөд цагаан хувцсанд ягаан өнгийн толбо үүснэ. Савтай усанд угаасан цагаан хувцсаа хийнэ. Таглаад ус хөрсний дараа хувцсаа авч сайтар зайлаарай. Эдгээр аргуудын дараа таны хувцас цасан цагаан болох болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/152821/ © XopoM News
Гэрт ямар ч энерги байхгүй байна гэдэг муу л даа. Гэхдээ гэрээр дүүрэн сөрөг энерги байна гэдэг тэрнээс ч дор. Гэрт хуралдсан сөрөг энерги нь хэрүүл, мөнгөний гачигдал, ядаргаа, сэтгэл санааны таагүй байдал зэргийг авчирдаг. Цаашилбал өвчин, гэр бүлийн салалт сарнилт ч сөрөг энергиэс болж үүсэх нь бий. Яагаад гэрээ үе үе сөрөг энергиэс цэвэрлэх хэрэгтэйг одоо ойлгосон байх.с Таны орон сууцанд сөрөг энерги хуралдсаныг хэрхэн мэдэх вэ? Сөрөг энергиэс болж дараах шинжүүд илэрнэ: жоомнууд, ялаанууд болон бусад шавжиуд гэнэт бий болно эд юмс алга болж эсвэл гээгдэнэ гэрийн оршин суугчид болон тэжээвэр амьтад өвдөнө тасалгааны ургамлууд болон цэцгүүд үхнэ эсвэл өвчилж гэмтэнэ гэрлийн шил байн байн шатна гэр ахуйн цахалгаан хэрэгсэл арай л хурдан эвдэрнэ ойлгомжгүй чимээ, авиа сонсогдоно ямар нэгэн шалтгаан, эх үүсвэргүйгээр муухай үнэр үнэртдэг болно хаалга цонхнууд өөрөө савагдана ус байнга дусалж эсвэл ус алдана, труба задарна гэрийн хүмүүс хоорондоо дандаа хэрэлдэнэ гэрт амьдарч байгаа хүмүүс ойлгомжгүйгээр нойрмог, идэвхигүй болно, ядарна унтажс
босч ирээд хүч сэлбэгдсэн юм шиг санагдахгүй, хар дарж, хэцүү унтана гэрт сэжиг бүхий гадны хүмүүс байсан (чин сэтгэл нь эргэлзээтэй хүмүүс) гэрт хэн нэгэн нас барсан Хэрвээ дээр дурьдсан шинж тэмдгүүдээс дор хаяж 3 шинж нь илэрч байвал та гэрээ хэрхэн эмчлэх, цэвэрлэх талаар бодож үзэх хэрэгтэй болжээ. Хэрхэн гэрээ эмчлэх вэ? Сөрөг энергиэс салах нь таны бодож байгаагаас илүү амархан. Та үүнийг хэдэн хялбархан дүрмийн тусламжтай хийж болно. Ийм энергийн цэвэрлэгээг жилд 3-4 удаа хийх хэрэгтэй. Яг л гэрийн их цэвэрлэгээтэй адил юм. 1. Өөрийн сөрөг энергийг цэвэрлэх Гэртээ цэвэрлэгээ хийхээсээ өмнө өөрөө сөрөг энергиэс ангижрах хэрэгтэй. Үүний тулд эхлээд шүршүүрт орох хэрэгтэй. Зүгээр нэг усанд орох биш харин давстай шүршүүрт орох хэрэгтэй. Учир нь давс бол энерги дамжуулагч юм. Давс эерэг болон сөрөг энергийг өөртөө шингээн авдаг. Усанд уусгасан давс 1 өдөрт хуримтлагдсан болон олон жилийн туршид хуримтлагдсан сөрөг энергийг угааж арилгадаг. Өөрөөр хэлбэл бүх энергийн бохирдлыг үгүй хийдэг байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй сөрөг энергиэс болоод удаан хугацаанд өвдөж, зовж байсан ч юм билүү. Шүршүүр доор зогсоод биеэ норгосны дараа чийгтэй арьсан дээрээ жирийн хоолны давсыгс
массажлах хөдөлгөөнөөр түрхэнэ. Үснээс бусад бүх биеэ хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ хэт их хүчтэй битгий үрээрэй. Таагүй байдал төрүүлэхгүйгээр маш зөөлөн массажлаарай. Дараа нь дахин шүршүүрийн доор зогсоод давсаа усаар угаана. Ингэхдээ дотроо усанд хандан таниас муу бүхнийг угаахыг гуйна. Устай яг л амьд биетэй харьцаж байгаа юм шиг харьцана. Хамгийн гол нь энэ нь чин сэтгэлээсээ байх ёстой ба таны үгнүүд сэтгэлээс гарах нь зүйтэй. Танд шууд л сайхан санагдаж эхлэн сэтгэл чинь онгойх ба бие хөнгөрч, гайхалтай цэвэр болсон юм шиг санагдана. Давстай ус таны бие, сэтгэлийг цэвэрлэнэ. Таны нуруунаас ямар нэгэн хүнд зүйл авчихсан юм шиг танд санагдана. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл энергийн бохирдол үнэн хэрэгтээ хүмүүсийн хувьд маш хүнд зүйл юм. 2. Гэрээ энергийн цэвэрлэгээндс
бэлдэх Тэгэхээр одоо таны гэрийн энергийн цэвэрлэгээний ээлж ирлээ. Аль болох энгийн, хөнгөн хувцасла. Гэрийн халаад юмуу биеийн тамирын хослол өмсвөл бүр ч сайн. Ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг чимэг зүүлтүүдээ тайлна. Металл, хуванцар, арьсан, мөнгөн, алтан аль нь ч ялгаагүй бүгдийг нь тайлна. Гэрийнхээ бүх порчикийг онгойлгоно. Хэрвээ боломжтой бол бол бүх цонх, орох хаалгануудаа онгойлгоорой. Нэвт салхилахаас бүү айгаарай. Учир нь ингэж байж л бүх сөрөг энерги гэрээс гарна. Цэвэрлэгээ хийж байгаа хүмүүсээс өөр хэн ч гэрт байх ёсгүй. Цэвэрлэгээ хийж байхад танд саад болохгүйн тулд гэрийнхнийгээ кинонд явуулах юмуу гадуур зугаалуулахаар явуулаарай. 1 жилээс урт хугацаагаар хэрэглээгүй бүх эд зүйлс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг сана. Танд хэрэгцээгүй эд зүйлсийг харамсахгүйгээр хаяарай. Эсвэл хүнд өгч бас болно (хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байх). Шинэ, хэрэгтэй эд зүйлсэд зай гаргаарай! Эвдэрсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ засаарай. Хэрвээ засах боломжгүй бол шууд хая. Танд хэрэггүй ном, сэтгүүл, хэрэггүй цааснуудыг гэртээ байлгах хэрэггүй. Хэрэггүй номнуудаа номын санд өгч болно. Хагарсан, эмтэрсэн, цуурсан аяга таваг, сав суулгыг гэртээ хэзээ чс
битгий хадгалаарай. Ийм сав суулга, аяга тавгаар дамжин эерэг энерги гардаг. Эерэг энергитэй хамт гэр бүлийн, гэрийн сайн сайхан гараад явдаг. Ялангуяа эмтэрсэн аяга таваг, сав суулга бүр ч аюултай. Ийм аяга таваг, сав суулга эерэг цэнэгийг хүчтэй урсгаж гаргадаг. Бохир сав суулга (аяга таваг ч бас) овоолж болохгүй! Шөнө гэртээ хонуулсан бохир сав суулга, аяга таваг нь таны орон сууцанд хоолны үлдэгдлийн үнэрээр хооллодог ад зэтгэр, сүнс сүүдрүүдийг цуглуулдаг. Энэ нь таны биеийн болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлнө. Хэрвээ гэрт бохир сав суулга, аяга таваг орхигдох юм уу цугларах юм бол хүн энэ гэрээс нар жаргахаас өмнө гарах хэрэгтэй гэж бас ярьдаг байжээ. Бохир хувцаснуудаа битгий овооруулаарай (ихэнх айл угаалгын машинаас болоод хувцсаа бөөгнөрүүлж байгаад угаадаг). Аль болох ойр ойрхон угааж байгаарай. Хувцасныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж бай! Хэрвээ та өөрөө оёж, янзалж чадахгүй бол оёдол юмуу хувцас засварын газарт өгөөрэй. Хэрвээ та шкафаа эмх цэгцтэй байлгах юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараад та гайхах болно. Та бүх хог новшноосоо саллаа. Гэртээ их цэвэрлэгээ хийчихлээ (шууд утгаараа болон энергийн цэвэрлэгээ). с
Одоо гэртээ байгаа бүх тольнуудаа арчих үлдлээ. Үүний тулд чийгтэй алчуур аваад цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнөөр толио арчина. Ингэснээр ил харагдах тоос тортогтой хамт энергийн бохирдол ч арилна. Хэдэн жил танайд толь чинь байгаа тэр тоогоор тойрог хийж толио чийгтэй алчуураар арчина. Ингэж байж л та энэ олон жилд хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгаж чадна. Хэрвээ та хэдэн жил гэдгийг нь санахгүй байгаа бол 13 тойрог хийгээрэй. 3. Лааны тусламжтайгаар энергийн цэвэрлэгээ хийх Танд хэдэн ширхэг жирийн цагаан лаа хэрэг болно. Цагаан цаасаар цагираг хийгээд лаандаа углана. Энэ нь таны гарыг сөрөгс
энергиэс хамгаална. Лаагаа асаагаад гэрээ лаагаар цагийн зүүний дагуу тойруулна (яаралгүй удаан тойруулаарай). Орох хаалганаасаа эхлээрэй. Үүдний хаалга бол сөрөг энерги орох гол үүд учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хаалганы гадна талд зогсоод хаалганы периметрийн дагуу нар зөв (зүүнээс баруун чиглэлд) лаагаа тойруулна. Лаагаараа хаалганы дуран болон хаалганы бүх гадаргууг цэвэрлээрэй. Бариул болон хонх дарах товчлуурыг ч бас мартаж болохгүй. Дараа нь хаалганы дотор талыг цэвэрлэх ба хаалганы гадна талыг цэвэрлэсэнтэй адил лаагаа тойруулна. Хаалгаа зөв ариутгаж цэвэрлэсний дараа сөрөг мэдээлэл таны гэрт орж ирэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин одоо өрөөнүүдийг мөн л адил периметрийн дагуу лаагаараа нар зөв ариулна (арц уугиулаад гэрээ ариулдагтай адилхан). Харанхуй булангууд, тавилганууд, ялангуяа зочны өрөөний тавилганууд, гутал, хувцаснууд зэргээ ч бас лаагаар цэвэрлэнэ. Цонхнууд, булангууд, өлгүүрнүүдэд (учир нь өлгүүрэнд маш их энергийн бохирдолс
хуримтлагддаг) онцгой анхаарал хандуулаарай. Ханыг энергийн бохирдлоос цэвэрлэхдээ лаагаа дээш өргөн дараа нь доош нь буулгах маягаар цэвэрлэнэ. Таны мэдрэмж аль хэсэгт нь дээш болгож аль хэсэгт нь доош болгохыг хэлээд өгнө. Ерөнхийдөө өөрийн дотоод дуу хоолойгоо сайн сонсоод, даган мөрдөх нь зүйтэй. Угаалгын өрөөгөө сайн цэвэрлээрэй. Ванны өрөөнд л та өөийнхөө бохирдлыг цэвэрлэдэг болохоор энергийн бохирдол гадаргуунууд дээр үлддэг. Хаалганууд болон унтраагууруудыг (учир нь эдгээрт гар байнга хүрч байдаг) мөн адил цэвэрлэхээ мартав аа. Хамгийн их энерги хуримтлуулдаг зүйлүүд бол гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд. Компьютер, хөргөгч, зурагт гэх мэт. Эдгээр нь гаднаас сөрөг энергийн асар их цэнэг авчирч байдаг, ялангуяа зурагт, компьютер. Тиймээс эдгээр цахилгаан хэрэгслүүдийг аль болох удаан, хянуур цэвэрлэх хэрэгтэй. Ор болон цагаан хэрэглэлээ бас цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ орныс
толгойноос болон ор хөнжлийн даавууныхаа толгойн талаас эхэлнэ. Жорлон, харанхуй өрөөг мартаж болохгүй. Нэн ялангуяа жорлонгийн суултуурнаас маш их сөрөг мэдээлэл гарч байдаг. Гарсан сөрөг мэдээллийг буцааж оруулахгүйн тулд муу энергийг сайн шатаах хэрэгтэй. Гэрээ лаагаар цэвэрлэхэд нэг болон нилээд хэдэн лаа зарцуулагдаж болно. Цэвэрлэгээний дараах лааны үлдэгдлүүдийг маш хурдан гэрийн хогийн сав юмуу шал угаадаг түмпэнд хийгээд шууд гадааны хогийн сав руу аваачиж хаяна. 4. Их цэвэрлэгээний дараа гараа цэвэрлэх Их цэвэрлэгээ дууссаны дараа энергийн бохирдлын үлдэгдлийг гарнаасаа арилгах хэрэгтэй (энергийн бохирдол гарт заавал шингэсэн байдаг). Үүний тулд гараа савантай усаар угаагаарай. Дараа нь гараа давстай усаар угаагаад хатаана. Үүний дараа гараа атгана. Дараа нь гарын алгаа цагийн зүүний дагуу үрнэ. Үргэлжлүүлээд гараа сэгсэрнэ. Гарыг сөрөг энергийн үлдэгдлээс цэвэрлэхийн тулд танд 10 минут байхад л хангалттай. 5. Давтан цэвэрлэгээ Цэвэрлэгээ хэр зэрэгс
чанартай хийгдсэнийг болон давтан цэвэрлэгээ (шаардлагатай бол давтан цэвэрлэгээг 3 хоногийн дараа хийнэ) шаардлагатай эсэхийг шалгахын тулд лаа асаагаад талдаа ортлоо шаттал нь хүлээх хэрэгтэй. Лаан дээр болон лааны суурин дээр хайлсан лааны хэлбэр дүрсийг харах хэрэгтэй. Хэрвээ хайлсан лаа муухай хэлбэртэй, хар өнгөтэй байх юм бол бохирдол үлдсэн байна гэсэн үг. Хэрвээ хайлсан лаа цайвар, тэгш, нэгэн жигд, гоё урссан байвал таны гэр сөрөг энергиэс бүрэн цэвэрлэгдсэн гэсэн үг юм. Сөрөг энергиэс хэрхэн хамгаалах вэ? Лаа асаах. Гэртээ лаа асаах хэрэгтэй. Ялангуяа урьд нь ямар нэгэн зүйл болж байсан эсвэл одоо ямар нэгэн зүйл болоод байгаа өрөөнд лаа асаах нь зүйтэй. Галны цэвэрлэх хүч юутай ч харьцуулшгүй. Тиймээс олон лаа асаагаад хайртай хүнтэйгээ романтик үдшийг өнгөрүүлж байгаарай. Эсвэл хааяа оройдоо лаа асааж бай. Натурал үнэртүүлэгч ашиглах. Төрөл бүрийн үнэртүүлэгч, утлага ашиглаарай. Гэхдээ зөвхөн натуралыг… Төрөл бүрийн эфирийн тос болон бусад байгалийн үнэртүүлэгч ашиглаарай. Эдгээр нь танай гэрийн аураг эмчлэхээс гадна таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, биеийг сайжруулан, бүтээлч энергийг дэмжинэ. Хамгийн гол нь өөрт таалагддаг, өөрийн үнэрээ олох.
Шал угаах. Ургамлын ханд нэмсэн усаар шалаа угаах нь тустай. Шарилж, багваахай цэцэг, нарс нь гэрийн энергийг эмчлэгч онцгой хүчтэй. Зах зээл дээр автомат болон механик олон янзын шал угаагч, хэрэгслүүд, шалны моднууд байгаа боловч та ядаж жилд ганц удаа шалаа гараараа мөлхөж угаах хэрэгтэй. Энэ нь таны гэрт онцгой аураг үүсгэнэ. Нэмэлтээр ариутгах болон гэрийн аураг цэвэрлэхийн тулд шал угаах усандаа хэдэн дусал эфирийн тос хийх хэрэгтэй. Нөхцөл байдал, сэтгэл санааны байдал, улирал зэргээс хамаараад та янз бүрийн үнэр болон ургамал ашиглаж болно. Чийгтэй цэвэрлэгээ. Аль болох их чийгтэй цэвэрлэгээ хийх. Гар хүрэхэд хэцүү газрууд болох орны доод тал, шкафны ард тал, булангуудын тоосыг арчиж байх. Гал тогоо болон угаалгын өрөөний ус дамжуулах хоолойг бөглөрөхөөс сэргийлж байгаарай. Ус байнга дусалж, гоожиж байвал сайн сайхан, эрүүл мэнд, мөнгийг гэрээс урсаж гардаг. Тиймээс
сантехникийн системээ байнга шалгаж, эвдэрсэн бол нэн даруй засч янзалдаг байх. Жорлонд орсныхоо дараа суултуурын тагийг хааж байх хэрэгтэй. Агаар оруулах. Аль ч улиралд, ямар ч цаг агаартай үед өдөрт ядаж 1 удаа гэртээ агаар оруулж байх. Гэхдээ энэ нь нэвт салхилуулна гэсэн үг биш юм. Гэрт орж ирэх цэвэр цэнгэг агаар нь гэрээс сөрөг энергийг үлдэн хөөж, шинэ эрүүл энергийг авчирна. Хонх болон «салхины чимээ». Гэртээ хонх болон «салхины чимээ» нэртэй фен-шүйгийн хонхыг өлгөөрэй. Хонхны чимээ үл үзэгдэх амьд биесийг үргээж, орчныг цэвэрлэдэг. Эрдэмтэд хонхны чимээ энергийг хүчтэй өөрчилдөг бөгөөд өөрчлөгдсөн энерги нь тэр ч байтугай тахал, хөгц, мөөгөнцөр, шимэгч хорхойн өсөлтийг зогсоож, амиа хорлох сэдэл болон гүн сэтгэл хямралын байдлыг үгүй хийдэг гэдгийг аль хэдийнээс
нотолжээ. Тэгээд ч хаалган дээр өлгөсөн хонх сайн сайхан энергийг гэрт орохыг урьдаг гэлцдэг. «Дуулагч салхи» орчныг цэвэрлэхэд болон энергийг эргэлдүүлэхэд тусалдаг. Эцэст нь хэлэхэд сөрөг энергиэс гэрээ цэвэрлэхэд заавал цаг зарцуулаарай. Ингэснээр та дотор нь амьдарч байгаа хүмүүс нь эрүүл, амжилттай байдаг цэвэр, эрүүл орон сууцтай болох болно. Хэрвээ танд нийтлэл таалагдсан бол өөртөө хадгалж авч бас найзуудтайгаа хуваалцаарай
с
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/147431/ © XopoM News
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг савтай хор Бага байхад биднийг гараа савандаж угааж бай гэж зааж сургасан: хоол идэхээсээ өмнө, гаднаас гэртээ орж ирээд, жорлон ороод, амьтанд хүрээд … Энэ нь ч зөв, гараа угааж ариутгаснаар бид маш олон хортой нянг устгаж байгаа. Нөгөө талаасаа бас сөрөг үр дагавартай ажээ – бид өөрсдийгөө хорт бодисоор хордуулж явдаг байна. Нянгийн эсрэг саван – энэ бол саванд байгаа удаан үхэл л гэсэн үг. Энэхүү мэдээллээр яагаад энэ саван бидний эрүүл мэндэд хортой болохыг та бүхэнд хүргэх болно. Энэхүү бодис нь микроб болон нянг устгах зориулалттай ч үнэндээ тийм биш ажээ. Муу нянгуудын адил бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг сайн нянгууд ч мөн устаж үхдэг байна. Сайн нянгууд хүний биеийн дархлааг
дэмждэг. Энэ нянг устгахаар хүний бие ямар ч хамгаалалтгүй болно. Ингээд ямар нэгэн өвчнөөр өвдөх эрсдэл шууд өснө. Ингээд болоогүй ээ. Ариутгах бодис нь Бисфенол А-гийн хэмжээг нэмэгдүүлж дотоод эрхтэнд жинхэнэ утгаар нь эмх замбараагүй байдал үүсгэдэг байна. Саяхны нэгэн судалгааны
үр дүнгээс харахад, БИСФЕНОЛ-ын их хэмжээ нь маш олон тооны өвчний үндэс болдог гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд, хавдар, зүрх, диабет, үргүйдэл гээд бараг бүгд багтана… Та нянгийн эсрэг савангаар гараа угааж өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа гэж бодож яваа бол андуурчээ. Муу нянгуудын зэрэгцээ өөрт ашигтай сайн нянгуудыг ч устгаж байна. Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146826/ © XopoM News
Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! Энэ тухай сонсоогүй юу? Саяхны нэгэн судалгаагаар, угаасан хувцас сэлтийг гэрт хатаах нь хүний эрүүл мэндэд онцгой аюултай гэдгийг нотолжээ. Ялангуяа дархлаа султай, багтраатай хүмүүст нэн хортой гэнэ. Яагаад вэ гэвэл… Нэгэн эр гэртээ хувцсаа хатаадаг байсны улмаас уушгины үрэвсэл туссан гэнэ. Чийгтэй хувцсанд хөгцний мөөгөнцөр бий болж, тоосоо цацдаг тул уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх аюултай ажээ. Мөн гурван хүүхдийн аав болох залууд уушгины аспергиллез гэсэн онош тавьжээ. Энэ өвчин нь Aspergillus гэдэг хөгцний мөөгөнцрөөс үүдэлтэй. Эмч мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгөөд,
угаасан хувцсаа ахиж гэртээ хатаахыг хоригложээ. Залуу эмчийн зааврыг дагаснаар нэг жилийн дараа бүрэн эдгэрсэн байна. Үргэлж ханиалгадаг бол гэртээ угаасан хувцас хатаахаа болих хэрэгтэй. Хэргийн учир юу вэ гэвэл, угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30%-иар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж
хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун аюултай хэмжээ. Мөн ДОХ, дархлаа сулрах өвчтэй, химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины аспергиллезоор өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг байна. Хамгийн аюултай нь, аспергиллез өвчин үхэлд хүргэх магадлалтай. Иймээс угаасан хувцас, цагаан хэрэглэлээ тагтан дээр эсвэл гадаа хатаах хэрэгтэй. Нэн ялангуяа хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийн өрөөнд хувцас хатааж болохгүй. Гадаа хатаах боломжгүй бол ядаж өөр өрөөнд өлгөж болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146980/ © XopoM News
Мөнгөө зөв зохистой зарцуулах алтан дүрэм Мөнгө юунд зарцуулагдаж байгааг ойлгох, бас цааш нь багахан ч гэсэн хуримтлуулах – амаргүй даалгаврын нэг. Төлөвлөгдөөгүй гэнэтийн худалдан авалт хийсний балгаар халаасаа эрт хоослох нь тийм ч сайхан зүйл биш. Өөрийн хувийн туршлага болон өөр бусад гэр бүлийн санхүүгийн туршлагыг үндэслэн та бүхэнд дараах 4 алтан дүрмийг мөрдөхийг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146669/ © XopoM News