Uncategorized

НАР, САРАНД ЗАЛБИРАХ ИЙМ УТГА УЧИРТАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Алтан нар амьдралыг тань гийгүүлэх итгэл, Мөнгөн сар сэтгэлийн гомдол хир буртгийг тань үргээнэ.
Амьдрал бэлэглэсэн аав ээжээ хайрла. Өглөө нарандаа мөргө. Үдэш саранд зовлон жаргалаа хүүрнэ. Шөнө долоон бурхандаа залбир. Өдөр бүр. Амь амьдрал бэлэглэн алтан хүйгээрээ холбогдсон ээждээ санаатай, санамсаргүйгээр бүү гомдоогоорой.Ээж чинь төрөөгүй бол чи ч энэ дэлхийд төрөхгүй шүү дээ. Магадгүй шоргоолж болж төрөх ч байсан юм билүү хэн мэдэх вэ Сэтгэлийг нь амар байлгавал болоо гэдэг чинь худлаа шүү. Завтай үедээ утсаар ярих болов уу? Амралтын өдрөөрөө ирэх болов уу? Ач зээ нараа үнсэх юмсан гэж амттан атга чихрээ өөрөөсөө харамлан аав ээжүүд байнга саравчлан харж суудаг юм. Өглөө Мянга мянган жил хүн төрөлхтөнийг ивээн ээж байгаа нарандаа залбираарай. Өглөө эртлэн босоод ажилаа төлөвлөн уулын цаанаас гэгээ татуулан мандах нарандаа залбираарай. Мандаж буй наран өөд хоёр гараа алдлан алгаа наран зүгт харуулан нүдээ аниад нарны дулаахан таатай илч гэрлийг мэдрэн гүнзгий амьсгаа аваад удаан гаргана. Алтан нар минь амьдарлыг минь гийгүүлэн байгаад талархая хэмээн үнэн сэтгэлээсээ хэлээрэй. Наранд 2~3 удаа хэлээд хэдэн хором зогсоход л болно.Бидэнд эрүүл энх, элбэг баян амьдрал, саруул ухаан бэлэглэсэнд талархъя хэмээн залбиран мөргөөрэй. Үдэш Саранд өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна. Хоолойд тээглэн тороод байдаг гуниг бухимдлаа саранд хүүрнэн өгүүлэхэд сэтгэл хөнгөрөн гуниг арилна. Шөнө Долоон бурхан одондоо хандан залбираад өвөг дээдэстээ сааль сүү, цайны дээжээ арвай буудайтайгаа өргөн, үр хүүхдүүдээ даатган сүслэн залбир. Эцэст нь байгаль дэлхий (уул ус савдаг, нар сар,долоон бурхан) төрсөн газар шороондоо залбирч явахад бүх зүйл бүтнэ өөдлөнө. НҮҮРНИЙ АРЬСЫГ ЧАНГАЛЖ, ЯДАРГАА ТАЙЛАХ ДАСГАЛУУД. ХАДГАЛААД АВААРАЙ! Цаг хугацааны эрхээр нүүрний булчин суларч, арьс унжин, үрчлээтэж эхэлдэг билээ. Харин энэ үед та тохирох хөнгөн дасгалыг хийснээр булчингаа чангалж, толигор нүүртэй болох бүрэн боломжтой юм. Ингээд та бүхэндээ нүүрний арьсыг чанга болгохын зэрэгцээ ядаргааг тайлах дасгалуудыг танилцуулъя. Та дасгал эхлэхээс өмнө биеэ халаах хэрэгтэй. Үүний тулд: Босч зогсоод толгойгоо баруун тийш болгож, чихээ мөрөндөө хүргэхийг оролдоорой. Дараа нь үүнийгээ зүүн талдаа давтаж хийнэ. Толгойгоо зүүн болон баруун тийш зөөлөн эргүүлж, биеэ халаана. 1.Нүдний дасгал Чигээрээ урагш харж, нэг зүйл дээр хараагаа тогтоож, 5 секунд байлгаарай. Дараа нь зүүн болон баруун тийш ээлжлэн хараад, зүүн дээш, зүүн доош, баруун дээш, баруун доош гэж харах хэрэгтэй. 1. Нүд орчмын үрчлээс арилгах дасгал Долоовор болон дунд хуруугаа нүдний хоёр захад байрлуулж, нүдээ аниарай. Ингэхдээ хуруугаараа арьсаа татаж, дарна. 2. Зовхи чангалах дасгал Долоовор, дунд, ядам хуруунуудаараа нүдний доод хэсгийн арьсан дээрээ сайтар дараарай. Одоо нүдээ аниад, 6 тоолж, гараа авна. Та эдгээр дасгалыг толины өмнө зогсож байгаад хийгээрэй. Ингэснээр илүү үр дүнтэй байх болно. Мөн нүдний дасгалаа 10-20 удаагийн давтамжтай хийхэд хангалттай. 2.Эрүүний булчин чангалах дасгал Хоёр гарын дунд хуруугаа амны хоёр талд байрлуулж чанга дарна.
Дараа нь удаанаар 6 тоолж, аажуухан инээмсэглэх хөдөлгөөн хийж, булчингаа мэдрээрэй. Буцаад дасгалын эхний байрлалдаа шилжиж, амаа хагас ангайж, 6 секунд хүлээх хэрэгтэй.Хэдэн секунд амарч, гүнзгий амьсгаа авсны дараа дасгалаа давтаж хийнэ. Давхар эрүү арилгах дасгал: Эрүүний доор гараа нугалан байрлуулна. Дараа нь амаа хагас ангайж, хэлээ гарган аль болох дээш татахыг хичээгээрэй. Энэ үед эрүүний булчин чангарч, давхар эрүү арилахад дөхөм болох аж. 3.Хацрын булчин чангалах Хоёр дунд хуруугаа амны хоёр талд байрлуулна. Аажуухан инээмсэглэж, булчингаа сунгаарай. Байрлалаа 6 секунд хадгалж, ахин 6 хүртэл амаа хөдөлгөж тоолно. Энэхүү дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй. Хацраа татах: Долоовор, дунд, ядам хурууг хацар орчимд байрлуулна. Дараа нь хуруунуудаа сайтар дарж байгаад, доош татаж, эрүүнд хүргээрэй. Ингэснээр хацрын булчин чангарах болно. 4.Хөмсөгний голд үүсэх үрчлээг алга болгох Долоовор болон дунд хурууг хөмсөгний эхлэлүүд дээр байрлуулна. Хоёр хуруугаараа сайтар дарах бөгөөд арьсыг аль болох хоёр тийш татаж, дарна. Байрлалаа 6 секунд хадгалсны дараа 5 секунд амарч, ахин давтан хийгээрэй. Хүзүүний булчинг чангалах: Дээш харж тайван хэвтэнэ.Хүзүүгээ сунгаж, толгойгоо арагш гэдийлгээрэй. Хүзүүгээ сунгасан чигтээ байрлалаа 10 секунд хадгалж, хэд хэдэн удаа давтаж хийнэ. 5.Духны үрчлээс арилгах Дух болон хүзүүний булчинд нөлөөлнө. Зурагт үзүүлсэнтэй ижил хоёр гараараа духаа барьж, эрхий хуруугаа арагш байрлуулна. Хоёр гараа сайтар дарсан чигээр нь бага зэрэг дээш татна. Одоо хөмсгөө дээш өргөж, 6 хүртэл тоолоорой. 6.Уруул орчмын арьсыг чангалах Амаа хагас ангайж, 8 хүртэл тоолоорой. Дараа нь хуруунуудаа эрүүн дээрээ тавина.Одоо уруулаа цорвойлгосон байрлалаа 5 секунд хадгалаарай. Энэхүү дасгалыг 3 удаа давтаж хийнэ. Уруулын булчин чангалах: Доод уруулаа доош болгож, шүдээ гаргаарай. Одоо буцаагаад амаа хааж, дасгалаа хийнэ. Ингэхдээ уруулын булчин чангарч байгаа эсэхийг мэдрээрэй. 7.Уруулын дээд хэсгийн үрчлээсийг арилгах Хоёр эрхий хуруугаа уруулын дээр болон доор байрлуулаарай. Үлдсэн хуруунуудаа нүүрнийхээ арьсанд нааж, хоёр тийш нь дарж, татна. Одоо харин байрлалаа хадгалсан хэвээр инээмсэглэж, булчингаа сунгах хэрэгтэй юм. Амны хоёр талыг татах: Гарын эрхий хурууг хацар дээрээ байрлуулна. Дараа нь үлдсэн хуруунуудыг чихний дээд хэсэгт буюу үсэнд шигтгэж, байрлуулаарай. Тус байрлалаас эрхий хуруугаа дээш даран татаж, чихэнд хүргэх бөгөөд энэхүү хөдөлгөөнөөр ам орчмын арьсыг татаж байгаа гэсэн үг юм. 8.Хүзүүний дасгал Толгойгоо арагш гэдийж, эрүүгээ чангалж, уруулаа жимийгээрэй. Одоо удаанаар инээмсэглэж, сунаж байгаа булчингаа мэдрэх хэрэгтэй. Байрлалаа 5 секунд хадгална. Энэхүү дасгалыг 3 удаа давтаж хийхэд хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!