Uncategorized

ТОЛИНД ХАРЖ БАЙХДАА ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ОГТ ХИЙЖ БОЛОХГҮЙ. СӨРӨГ ЭНЕРГИ ХЭНИЙГ Ч ХОРЛОЖ МЭДНЭ!

ТОЛИНД ХАРЖ БАЙХДАА ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ОГТ ХИЙЖ БОЛОХГҮЙ. СӨРӨГ ЭНЕРГИ ХЭНИЙГ Ч ХОРЛОЖ МЭДНЭ! Толийг зөвхөн гэрийн чимэглэл гэж хүлээж авдаггүй… Онцгой эд хөрөнгө, хэрхэн зөв харьцах ёстойг сайтар мэдэж байх ёстой. Зөн билэгтнүүд тольтой болгоомжтой харьцахыг зөвлөдөг, өөр ертөнцтэй холбох гүүр гэх бөгөөд урьд нь тусгал нь туссан хүнийхээ энергийг хадгалсан байдаг гэж үздэг.

Шөнө оройн цагаар толинд харахгүй байх, толинд харж байгаад хоол идэх, мөн хараал, доромж үг хэлэхийг цээрлэдэг. Энэ бүх цээрийг доорх нийтлэлээс уншиж танилцаарай…

Толины нууц

1.24:00 цагаас хойш өөрийгөө толинд харах Энэ цагаас хойш толиноос холуур явсан нь дээр. Хүний сэтгэлийн эрч хүчийг чангааж авах далдын хүч толинд нуугдаж байдаг гэж ардын дунд ярьцгаадаг байна.

2.Толины өмнө хэрүүл уруулын үг хэлэлцэх Хараал, доромж үг хэлж байгаа хүний муу энергийг толь шингээж авдаг ажээ. Тун удахгүй таны хэлсэн үг бумерангийн зарчмаар хэлсэн эзэндээ эргээд л ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Зөн билэтнүүд толь руу харж байгаа муу муухай үг хэлэх дуртай хүмүүсийг өөрийнхөө тухай сайхан үг хэлэхийг зөвлөж байна (ямар ч тохиолдолд шүүмж хэлж болохгүй). Энэ мэт зуршил нь таныг таагүй зүйлээс хамгаална.

3.Толины өмнө хоол унд идэх Толины өмнө хоол унд ууж идэх нь өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, оюун ухаанаа идэж байгаа гэсэн сүсэг байдаг. Тэгэхээр өөрийнхөө хувь тавилангаар туршилт хийгээд хэрэггүй биз, өөрийгөө хараад идээд байх уу?

4.Нялх хүүхдийг толинд харуулах Өвөг дээдэс маань нялх хүүхдийн био талбай бүрэн батжаагүй гэж үздэг байсан байна. Нялх хүүхдээ нөгөө ертөнцийн сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд түүний тусгал тусах бүхий л зүйлээс хамгаалдаг байжээ.

5.Бие сул дорой байхад толинд бүү хар Бие өвдөж байхад бас сэтгэл санаа таагүй байхад толинд харахаас зайлсхийнэ. Харвал өөрийгөө л хорлож байна гэж бодоорой: таны түр зуурын сул дорой байдлыг нөгөө ертөнцөөс ашиглахыг үгүйсгэхгүй.

6.Толины өөдөөс харуулж тавьсан гэрэл зураг Толины эсрэг талд зураг өлгөж болохгүй гэж үздэг. Ингэснээр нөгөө ертөнцөөс амьд байгаа хүний энергид зургаар дамжуулж нөлөөлнө гэж болгоомжилдог ажээ.

7.Үүдний өөдөөс харуулсан толь Орох хаалганы өөдөөс харуулж тавьсан толь нь гэрт сөрөг энерги цуглуулна гэж үздэг байна. Тиймээс орох хаалга харагдахгүй байдлаар толио байрлуулахыг зөвлөе.

8.Хагарсан толь Хагарсан толийг тэр даруй хаях хэрэгтэй. Хүн өөрийгөө хэд хэдэн хэсэг болгож харвал энерги нь бутардаг ажээ.

Та мухар сүсэгт итгэдэг үү? Тийм бол хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Эх сурвалж Xopom.com

Related Articles

Back to top button
error: Content is protected !!