Uncategorized

ХҮҮХДЭД НЭР ӨГӨХДӨӨ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ САЙТАР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. БУРХАНЧ ЛАМ Г.ПҮРЭВБАТ ГУАЙ ИНГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙНА

Тухайн хүнд нэр хайрлах, авгайлах, нэрийг нууцлах, нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих зэрэг нэртэй холбогдсон засал, домууд амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон байдаг. Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан явуулах нэр хайрлах олон янзын уламжлалыг Дорно дахины ард түмэн бий болгосон түүхтэй. Хаад ноёдод өгдөг нэр, боолынх гээд бүгд өөр өөр байлаа. Харин бурхны шашинтай улсуудын хувьд тухайн хүнийг тэгж ялгадаггүй гагцхүү төрсөн од гараг, өдөр, сар гэх зэрэгтэй уялдуулан, энэ насанд нь үүдэх саадыг нөхвөрлөн хааж, сайныг нь бадруулж явах жамд зохилдсон нэрийг оноож өгөхийг чухалчилдаг.Ямар нэр өгч болох вэ?
Нэр өгөх онол хүртэл бий. Нэг хүний нэрэн дээр эр эм, хатуу зөөлөн эгшиг зохилдуулж нэр өгөх, од гараг лугаа барилдуулж өгөх, бэлэгшээж бурхдын нэр хайрлах зэрэг олон янзын уламжлал бий. Жишээлбэл, Авид нэртэй хүн Авид хэмээн бурхны нэрээр дуудуулж, дуудсан хүнийг буян хураалгадаг ёс байна. Сүүлдээ тэр хүн Авид бурхандаа ерөөл тавьж, хэзээ нэгэн цагт Авид бурхны мөн чанартай болох, дотоод сайн сайхнаа дэлгэн гаргах, хоногшуулах төрөл бүрийн арга байдаг. Бас язгуур харгалзах юм уу, эцэг эхийн нэртэй эгшиг зохилдуулан өгөх ёс бий. Энэ нь тухайн үр хүүхэд эцэг эхдээ ямар үйлийн үрээр ирснийг нарийн нягталж байж эцэг эх, хүүхдийн таарамжийг засдаг арга. Үр хүүхэд нь ээж ааваасаа авлагатай, өр төлөөсөөр, өс хонзонгоор ирсэн байж болно. Энэ учрыг тухайн хүүхдийн төрсөн өдөр гараг, ээж аавынх нь төрсөн гараг. жил. од тохиол зэрэг олон зүйлийг уялдуулан үзээд олон зүйгээр шинжилж тогтооно. Хэрэв эцэг эхтэйгээ их харшлах шинжтэй байх юм бол нэр өгөхдөө ээж аавынх нь нэртэй зохилдуулж таарамжгүй зүйлийг нь засаж болдог. Бурхад бол хүн төрөлхтөнд туслах тухай тэд ам тангаргаа өргөсөн хойно бурхадын нэрээр сэтгэлээ амилуулна гэдэг бол эзэндээ ээлтэй. Харин их үйл бүтээх од гараг нь зохилдсон асар өндөр чадал хүчтэй тийм хүний нэрийг хүүхдэд хамаа бусаар өгөх юм бол зохилдохгүй харшиж болно. Мөн өгсөн нэр тухайн хүүхдийн төрсөн төөрөгтэй нийцэхгүй байхыг нэр таарахгүй гэнэ. Үүнийг “Нэр хүнддэх” гэж нэрлэнэ. Ингэхлээр өгсөн нэр хувь хүний амьдралыг шийдэхэд чухал үүрэгтэй.Нэр тохирох эсэх тухайд Бас үсгийн арга билиг, махбодыг тэнцүүлж өгөх учир бий. Нэрэнд арга билгийг тэгш агуулж, дөрвөн махбодыг шингээж өгдөг ёсон бий. Аргын тал давамгайлсан од гарагт төрсөн хүнд билгийн чанартай нэр өгөх зэргээр тэнцвэргүй од гараг, махбодод төрсөн хүн байвал тэгшитгэх нэр өгнө. Нэрийг цээрлэж өгөх уламжлал бас бий. Богино настай, өвчин ороомтгой хүүхдэд урт настай болгох нэр хайрладаг. Тэр байтугай амьдралын дунд алдаа гарвал муугаас зайлуулах гэж нэрийг солих ч байна. Энэ бүхнээс үзэхэд дуудагдаж байгаа нэрээрээ тэр хүний хувь заяаны сайн муу явах үүддэг. Эрдэмтэд хоёр саванд адил ус хийгээд нэгийг нь “сайн рашаан”, нөгөө нь “муу ус” гэж нэрлэжээ. Түүгээр өнгөрсөн хүмүүсээр “энэ муу, энэ сайн рашаан” гэж хэлүүлж туршихад муу ус гэдэг нь задраад булингартан муудаж байхад нөгөө ус нь улам чанаржаад рашаан болж хувирсан баримт бий. Ургамал хүртэл сайхан хөгжим сонсохоор улам цэцэглэн бадарч, хямралт хөгжим сонсохоороо дороо үхдэг нь нотлогдсон зүйл. Дуу авиа ийм их хүчтэй долгион юм. Зарим хүн цээрлэж байна гээд муу нэр өгөхөд тухайн хүний хувь заяа нь нэрээ даах чадалгүйгээс болж нэрэндээ дарагдаад бүүр дордох ч бий. Дээр үеийн хаад өндөр заяа төөрөгтэй хүүхдээ нуухын тул доод зэргийн нэр өгдөг ёс байж. Угаас өндөр заяат хүч, ухаантай хүүхэд бол дотроосоо чанаржиж нэрээ өөртөө ашигтайгаар хувиргах ч учир байна.Нэрээ зөв дуудах ёстой Хүн нь нэр авсан өдөр цагаасаа эхлэн хүний тоонд орж, хорвоод нэрээ тамгалдаг. Нэгэнт бүтэн нэр авсан бол бүрэн зөв дуудаж байх ёстой. Ялангуяа сайн шинжиж зөв нэр авч чадсан бол огт хагаслаж дуудаж болохгүй. Хочлох, энхрийлэх маягаар багаас нь дуудах бий. Энэ нь тухайн хүний үйлээр дуудагдаж байгаа нэр учраас буруушаахад хэцүү. Бас өндөр настай болсон үед нь хүний данслагдсан нэрийг авгайлаад, төөрүүлэх үүднээс насыг уртасгах домын чанартай зан үйл ч бий. Тэгэхдээ энэ бүгдийг нарийн шинжиж байж хийх учиртай. Нэг гэрийн хүүхдүүд хоорондоо таарамжгүй, нэг нэгнийхээ үгийг тоохгүй, ээж аавынхаа үгийг сонсохгүй байх явдал их байна. Энэ бол тухайн өгсөн нэр нь хоорондоо таарамжгүйтэй холбоотой. Бас тухайн эр, эм хоёрын махбод. мэнгэ, зурхай нь тохирсон хэрнээ амьдрал нь нэг л таарамж муу байх нь бий. Энэ нь тухайн хоёр хүний нэр арга билиг, махбодын хувьд хоорондоо зохилдож таараагүйд цаад учир нь байдаг. Үүнийгээ засахын тулд эр, эм хоёр нэг нэгнээ авгайлдаг ёс бий. Нэг нэгнээ сайн сайхан талаас нь хараад авгайлахад тохирдог ийм засал юм. Ер нь төрсөн яс язгуураа баталгаажуулах, хийморьтой бадрангуй явахад жинхэнэ монгол нэр маш чухал. Бурханч лам Г.Пүрэвбат Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг. Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг. Дайсагналд өссөн хүүхэд бусдад өширхөж сурдаг. Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог. Цөхрөлөөр дүүрэн амьдралд өссөн хүүхэд хүлцэнгүй болдог. Ичгүүрт амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг. Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг. Урмаар дүүрэн амьдрал дунд өссөн хүүхэд итгэж сурдаг. Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг. Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг. Амгалан тайван амьдралд хүүхэд бусдыг хүндэтгэж сурдаг. Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд энэрэл хайрыг олдог.

ЭРЭГТЭЙ ХҮН ЭХНЭРЭЭ ХЭР ИХ ҮНСЭНЭ ТӨДИЙ ЧИНЭЭ ОРЛОГО НЬ НЭМЭГДДЭГ Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг хүмүүсийн орлого үнсэх дургүй залуучуудаас их байдаг ажээ. АНУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа санаанд оромгүй үр дүн харуулжээ: байнгын үнсэлт эрчүүдийн санхүүгийн орлогод эерэгээр нөлөөлж байгааг тогтоосон байна.Эрчүүдийн зарим нэг төлөөлөл үнсэлт гэдгийг эрчүүдийн сул дорой байдал хэмээн авч үзэх бөгөөд хайртай бүсгүйгээ байнга үнсэхээс ичдэг гэжээ. Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудыг үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна.Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авчээ. Санал асуулгын үр дүнг нэгтгэн харахад бас л сонирхолтой үр дүн гарсан: хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв.Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75% нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг ажээ. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна: тэдний хэлснээр, энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг ажээ. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

ТЭР ҮҮГЭЭР НҮҮРЭЭ УГААЖ, ЗАЛУУ ТӨРХТЭЙ БОЛОХОД УДААН УУЛЗААГҮЙ ОХИН НЬ ХАРААД ЭЭЖИЙГАА ТАНИЛГҮЙ ЗӨРСӨН ГЭДЭГ!Хүн бүхэн л нас ахих тусам хэрхэн залуужих вэ хэмээн толгойгоо гашилгаж эхэлдэг. Үрчлээ, толбогүй нүүр, өөгүй цэвэрхэн царай тэдний мөрөөдөл болдог гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь мөрөөдөл байхаа болилоо. Учир нь нэгэн ээж царай төрхөө залуужуулж, үзэсгэлэнтэй болсон түүхээ бидэнд хуваалцаж, нууц аргаа зааж өгсөн юм. Та ч бас түүний заавраар наснаасаа залуу харагдаж олон хүнийг гайхшруулж болно шүү.

Тус арга нь нүүрний үрчлээс, нөсөө толбо, батга зэргийг арилгаж, арьсанд чийгшил өгөхийн зэрэгцээ цайруулдаг байна. Ингээд таныг залуужуулах шидэт лосьонтой танилцъя.

Орц:
1.Яншуй – 2 халбага
2.Алимны цуу – 1 халбага
3.Ус – 200 мл

Бэлтгэх арга:
Буцалж байгаа усандаа яншуйгаа хийж, зөөлөн гал дээр 15 минут чанаарай. Дараа нь гал дээрээс авч, алимны цуугаа нэмнэ. Хэрэв танд алимны цуу байхгүй бол нимбэгний шүүсээр орлуулж болно. Үүнийгээ шилэн саванд хийж хадгалах хэрэгтэй.

Хэрэглэх арга:
Үүнийгээ өглөө оройдоо нүүрэндээ түрхэж, арьсаа зөөлөн илээрэй. Энэ нь таны арьсны толбыг арилгаж, үрэвсэлтэй тэмцэх төдийгүй маш сайн чийгшүүлнэ. Та тус аргыг нэг сарын турш өдөр бүр хэрэглэж гайхалтай үр дүнг мэдрээрэй.

 

ТОЛИНД ХАРЖ БАЙХДАА ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ОГТ ХИЙЖ БОЛОХГҮЙ. СӨРӨГ ЭНЕРГИ ХЭНИЙГ Ч ХОРЛОЖ МЭДНЭ! Толийг зөвхөн гэрийн чимэглэл гэж хүлээж авдаггүй… Онцгой эд хөрөнгө, хэрхэн зөв харьцах ёстойг сайтар мэдэж байх ёстой. Зөн билэгтнүүд тольтой болгоомжтой харьцахыг зөвлөдөг, өөр ертөнцтэй холбох гүүр гэх бөгөөд урьд нь тусгал нь туссан хүнийхээ энергийг хадгалсан байдаг гэж үздэг.

Шөнө оройн цагаар толинд харахгүй байх, толинд харж байгаад хоол идэх, мөн хараал, доромж үг хэлэхийг цээрлэдэг. Энэ бүх цээрийг доорх нийтлэлээс уншиж танилцаарай…

Толины нууц

1.24:00 цагаас хойш өөрийгөө толинд харах Энэ цагаас хойш толиноос холуур явсан нь дээр. Хүний сэтгэлийн эрч хүчийг чангааж авах далдын хүч толинд нуугдаж байдаг гэж ардын дунд ярьцгаадаг байна.

2.Толины өмнө хэрүүл уруулын үг хэлэлцэх Хараал, доромж үг хэлж байгаа хүний муу энергийг толь шингээж авдаг ажээ. Тун удахгүй таны хэлсэн үг бумерангийн зарчмаар хэлсэн эзэндээ эргээд л ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Зөн билэтнүүд толь руу харж байгаа муу муухай үг хэлэх дуртай хүмүүсийг өөрийнхөө тухай сайхан үг хэлэхийг зөвлөж байна (ямар ч тохиолдолд шүүмж хэлж болохгүй). Энэ мэт зуршил нь таныг таагүй зүйлээс хамгаална.

3.Толины өмнө хоол унд идэх Толины өмнө хоол унд ууж идэх нь өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, оюун ухаанаа идэж байгаа гэсэн сүсэг байдаг. Тэгэхээр өөрийнхөө хувь тавилангаар туршилт хийгээд хэрэггүй биз, өөрийгөө хараад идээд байх уу?

4.Нялх хүүхдийг толинд харуулах Өвөг дээдэс маань нялх хүүхдийн био талбай бүрэн батжаагүй гэж үздэг байсан байна. Нялх хүүхдээ нөгөө ертөнцийн сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд түүний тусгал тусах бүхий л зүйлээс хамгаалдаг байжээ.

5.Бие сул дорой байхад толинд бүү хар Бие өвдөж байхад бас сэтгэл санаа таагүй байхад толинд харахаас зайлсхийнэ. Харвал өөрийгөө л хорлож байна гэж бодоорой: таны түр зуурын сул дорой байдлыг нөгөө ертөнцөөс ашиглахыг үгүйсгэхгүй.

6.Толины өөдөөс харуулж тавьсан гэрэл зураг Толины эсрэг талд зураг өлгөж болохгүй гэж үздэг. Ингэснээр нөгөө ертөнцөөс амьд байгаа хүний энергид зургаар дамжуулж нөлөөлнө гэж болгоомжилдог ажээ.

7.Үүдний өөдөөс харуулсан толь Орох хаалганы өөдөөс харуулж тавьсан толь нь гэрт сөрөг энерги цуглуулна гэж үздэг байна. Тиймээс орох хаалга харагдахгүй байдлаар толио байрлуулахыг зөвлөе.

8.Хагарсан толь Хагарсан толийг тэр даруй хаях хэрэгтэй. Хүн өөрийгөө хэд хэдэн хэсэг болгож харвал энерги нь бутардаг ажээ.

Та мухар сүсэгт итгэдэг үү? Тийм бол хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Эх сурвалж Xopom.com

 

<

Related Articles

Back to top button
error: Content is protected !!