Uncategorized

ЭРХИНИЙ ТУС ЭРДЭМ ХИЙГЭЭД ТҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭХ ЗУРГААН АРГА

Эрхи бол тарни тоолох төдийгүй тархины цусан хангамж сайжруулж, оюун хурцлах, ходоод, дэлүүний судлыг эрүүл байлгах үүрэгтэй юм. Учир нь ходоодны судал долоовор, толгойн судал эрхий хурууны өндөгний үзүүрт оногддог. Эрхи эргүүлдэг хүний ухаан цэлмэг, гэдэс дотор ариун явж, урт насалж, удаан жаргадгийн учир ийм болой. Эрхи голдуу 108 бөөртэй байдгийг янз янзаар тайлбарладаг. Заримаас нь дурдъя. Сүүдэрт нь бурхан багш бясалгал хийж, номын хүрд эргүүлсэн бодь модны буурцаг 108 үрэлтэй байснаас тэгсэн гэж үзэж байхад бас нэг хэсэг нь тайлбарлахдаа: “ Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 дхарма байдаг хэмээснээр 108 дхарма буй” . Дхарма гэдэг самгарди үг нь “Орчлонгийн үнэнийг ухаарав” гэсэн утгатай “НОМ” гэсэн үг юм. Эрхи эргүүлэх 6 арга бий. 1.Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь энгийн амарлингуй ёс.2. Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс 3. Ядам, эрхийгээр тоолох нь тарни тоолох ёс 4. Чигчий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс 5. Толгойноос нь түлхэж тоолох нь “Сэндонма” –ын “АГА САМА РАН ЗА ШАДРА СА МА РАЯА ПАД” зэрэг тарни тоолох ёс 6. Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх эдгээр зургаа болой. Бурхны шашны заслын ёсонд хоног, цагийн сайн муугийн ялгалыг нарийн чанд баримталдаг. Энэ тухай номлосон “Тансан ламын буртан” гэдэг сударт “танстай, тансгүй хоног” гэж буй. Танстай гэдэг нь ном буян хийхэд өлзийтэй, “тансгүй” гэдэг нь өлзийгүй гэсэн үг юм. Түүнчлэн “жорватай, жорвагүй” хоног гэж төвд ном үзсэн хүмүүс хэлж байх нь дуулддаг. “Жорва”-тай гэдэг нь ном буян хийхэд өлзийт барилдлагатай хоног гэсэн санаа юм. Үүнийг их долоон гараг, чиглүүлэгч 28 саран одны дөрвөн махбодыг өвөр хооронд учруулж, сайн зургаа, муу дөрвөн барилдлагыг “идэр, рашаан, хүчин төгсөх, шид хотол чуулган, үхэх, түлхэх, үл зохих, үл тохирох” хэмээн тооцон зурдаг байна.

ТЭР ҮҮГЭЭР НҮҮРЭЭ УГААЖ, ЗАЛУУ ТӨРХТЭЙ БОЛОХОД УДААН УУЛЗААГҮЙ ОХИН НЬ ХАРААД ЭЭЖИЙГАА ТАНИЛГҮЙ ЗӨРСӨН ГЭДЭГ!Хүн бүхэн л нас ахих тусам хэрхэн залуужих вэ хэмээн толгойгоо гашилгаж эхэлдэг. Үрчлээ, толбогүй нүүр, өөгүй цэвэрхэн царай тэдний мөрөөдөл болдог гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь мөрөөдөл байхаа болилоо. Учир нь нэгэн ээж царай төрхөө залуужуулж, үзэсгэлэнтэй болсон түүхээ бидэнд хуваалцаж, нууц аргаа зааж өгсөн юм. Та ч бас түүний заавраар наснаасаа залуу харагдаж олон хүнийг гайхшруулж болно шүү.

Тус арга нь нүүрний үрчлээс, нөсөө толбо, батга зэргийг арилгаж, арьсанд чийгшил өгөхийн зэрэгцээ цайруулдаг байна. Ингээд таныг залуужуулах шидэт лосьонтой танилцъя.

Орц:
1.Яншуй – 2 халбага
2.Алимны цуу – 1 халбага
3.Ус – 200 мл

Бэлтгэх арга:
Буцалж байгаа усандаа яншуйгаа хийж, зөөлөн гал дээр 15 минут чанаарай. Дараа нь гал дээрээс авч, алимны цуугаа нэмнэ. Хэрэв танд алимны цуу байхгүй бол нимбэгний шүүсээр орлуулж болно. Үүнийгээ шилэн саванд хийж хадгалах хэрэгтэй.

Хэрэглэх арга:
Үүнийгээ өглөө оройдоо нүүрэндээ түрхэж, арьсаа зөөлөн илээрэй. Энэ нь таны арьсны толбыг арилгаж, үрэвсэлтэй тэмцэх төдийгүй маш сайн чийгшүүлнэ. Та тус аргыг нэг сарын турш өдөр бүр хэрэглэж гайхалтай үр дүнг мэдрээрэй.

 

ТОЛИНД ХАРЖ БАЙХДАА ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ОГТ ХИЙЖ БОЛОХГҮЙ. СӨРӨГ ЭНЕРГИ ХЭНИЙГ Ч ХОРЛОЖ МЭДНЭ! Толийг зөвхөн гэрийн чимэглэл гэж хүлээж авдаггүй… Онцгой эд хөрөнгө, хэрхэн зөв харьцах ёстойг сайтар мэдэж байх ёстой. Зөн билэгтнүүд тольтой болгоомжтой харьцахыг зөвлөдөг, өөр ертөнцтэй холбох гүүр гэх бөгөөд урьд нь тусгал нь туссан хүнийхээ энергийг хадгалсан байдаг гэж үздэг.

Шөнө оройн цагаар толинд харахгүй байх, толинд харж байгаад хоол идэх, мөн хараал, доромж үг хэлэхийг цээрлэдэг. Энэ бүх цээрийг доорх нийтлэлээс уншиж танилцаарай…

Толины нууц

1.24:00 цагаас хойш өөрийгөө толинд харах Энэ цагаас хойш толиноос холуур явсан нь дээр. Хүний сэтгэлийн эрч хүчийг чангааж авах далдын хүч толинд нуугдаж байдаг гэж ардын дунд ярьцгаадаг байна.

2.Толины өмнө хэрүүл уруулын үг хэлэлцэх Хараал, доромж үг хэлж байгаа хүний муу энергийг толь шингээж авдаг ажээ. Тун удахгүй таны хэлсэн үг бумерангийн зарчмаар хэлсэн эзэндээ эргээд л ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Зөн билэтнүүд толь руу харж байгаа муу муухай үг хэлэх дуртай хүмүүсийг өөрийнхөө тухай сайхан үг хэлэхийг зөвлөж байна (ямар ч тохиолдолд шүүмж хэлж болохгүй). Энэ мэт зуршил нь таныг таагүй зүйлээс хамгаална.

3.Толины өмнө хоол унд идэх Толины өмнө хоол унд ууж идэх нь өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, оюун ухаанаа идэж байгаа гэсэн сүсэг байдаг. Тэгэхээр өөрийнхөө хувь тавилангаар туршилт хийгээд хэрэггүй биз, өөрийгөө хараад идээд байх уу?

4.Нялх хүүхдийг толинд харуулах Өвөг дээдэс маань нялх хүүхдийн био талбай бүрэн батжаагүй гэж үздэг байсан байна. Нялх хүүхдээ нөгөө ертөнцийн сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд түүний тусгал тусах бүхий л зүйлээс хамгаалдаг байжээ.

5.Бие сул дорой байхад толинд бүү хар Бие өвдөж байхад бас сэтгэл санаа таагүй байхад толинд харахаас зайлсхийнэ. Харвал өөрийгөө л хорлож байна гэж бодоорой: таны түр зуурын сул дорой байдлыг нөгөө ертөнцөөс ашиглахыг үгүйсгэхгүй.

6.Толины өөдөөс харуулж тавьсан гэрэл зураг Толины эсрэг талд зураг өлгөж болохгүй гэж үздэг. Ингэснээр нөгөө ертөнцөөс амьд байгаа хүний энергид зургаар дамжуулж нөлөөлнө гэж болгоомжилдог ажээ.

7.Үүдний өөдөөс харуулсан толь Орох хаалганы өөдөөс харуулж тавьсан толь нь гэрт сөрөг энерги цуглуулна гэж үздэг байна. Тиймээс орох хаалга харагдахгүй байдлаар толио байрлуулахыг зөвлөе.

8.Хагарсан толь Хагарсан толийг тэр даруй хаях хэрэгтэй. Хүн өөрийгөө хэд хэдэн хэсэг болгож харвал энерги нь бутардаг ажээ.

Та мухар сүсэгт итгэдэг үү? Тийм бол хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Эх сурвалж Xopom.com

 

<

Related Articles

Back to top button
error: Content is protected !!