Uncategorized

XУУРАМЧ ҮНЭРТЭЙ УСЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Хуурамч бүтээгдэхүүн авах нь ямар үр дагавартай вэ ? Нэгдүгээрт мэдээж та хуурамч бүтээгдэхүүн авснаар мѳнгѳѳ үр ашиггүй үрнэ. Хоёрдугаарт тэрхүү хуурамч бүтээгдхүүнд ямарч чанарын баталгаагүй химийн бо.дисууд орсон байх тул таны арьсыг түлэх, харшил ѳгѳх, мѳн та ѳѳртѳѳ түрхсэн усаар амьсгалж байдаг тул та хо.рт химийн бодисоор амьсгалах, улмаар амьсгалын замаар таны харшил, бусад суурь ѳвчинг сэдрээх аюултай.(Европ болон хойд Америкад албан ёсны үнэртэй ус хийдэг том ба жижиг фирмүүд бүгд бүх бүтээгдэхүүнээ маш ѳндѳр эрүүл ахуйн стандартаар шалгуулсны дараа худалдаанд гаргадаг.) Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж ав! Хуурамч усыг хэрхэн таних вэ? Та ус худалдан авахын ѳмнѳ дараахь зүйлсийг анхаараарай. Дэлгүүр. Зѳвхѳн баталгаатай дэлгүүрээс худалдан авах. Үнэртэй ус бол ер нь тансаг хэрэглээ. Тиймээс ихэвчлэн нэр хүндтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон компанийн дэлгүүрүүдэд зарж буй бүтээгдэхүүн найдвартай байдаг. Таны үйлчлүүлж байгаа дэлгүүр тухайн үнэртэй усыг зарах албан ёсны эрхтэй байх ёстой.Үүнийг лавла. Нийтлэг хэрэглээний усны хувьд маш олон сая тоогоор үйлдвэрлэж бусад барааны адилаар дэлгүүрүүд бѳѳний сүлжээнээс авч цааш нь жижиглэн худалдаалдаг тул тэр болгон тухайн усыг ямар оронд ямар дэлгүүрт худалдаалж байгааг нягтлан шалгах боломж багатай байдаг. Харин тансаг хэрэглээний компаниудын буюу зѳвхѳн тэр брэндийн ‘exclusive/private collection” буюу жирийн уснуудаас нь илүү ѳндѳр үнэ, чанартай тусгай/хувийн цуглуулгын усыг зѳвхѳн тэр брэндын “boutique” буюу нэрийн дэлгүүрт зардаг. Жишээ нь Chanel-ийн “Les Exclusifs de Chanel” гэсэн цуглуулгад багтсан усыг жирийн дэлгүүрт бус зѳвхѳн “Chanel”-ийн “boutique”-д борлуулдаг. “Niche” буюу тусгай сонирхлын брэндийн усыг зѳвхѳн тэр компанитай гэрээтэй дэлгүүрт зардаг учир тэр брэндийнх нь вэб хуудаснаас ямар улсад зѳвхѳн ямар дэлгүүрт зарж байгааг интернэтээс харж болно. Жишээ нь “Frederic Malle” гээд фирмийн усыг аль улсад ямар хотод ямар дэлгүүрт зарж байгааг вэб хуудсан дээрээс нь холбоо барих хаягтай нь хамт харж болдог. Интернэт. Онлайн дэлгүүрээс ус худалдан авах бол зѳвхѳн баталгаатай үйчилгээ үзүүлдэг томоохон компаниудын вэб хуудаснаас авах хэрэгтэй. Тэр онлайн дэлгүүрүүдэд ѳгсѳн хэрэглэгчдийн “rating” буюу хараат бус хѳндлѳнгийн үнэлгээг заавал шалгах хэрэгтэй. Мѳн бараа буцаах журам (return policy)-тай нь сайн танилц. Хайрцаг, шил сав ба усны ѳнгѳ. Усны хайрцаг ба сав шил нь маш цэвэрхэн, мэргэжлийн хэмжээнд хийгдсэн байх ёстой. Ус хийдэг фирмүүд нь мэргэжлийн дэзайнерийн компаниудаар хайрцаг, сав шил, баглаа боодлыг бүтээлгэдэг тул ямар нэгэн болхи, мэдээжийн нэр, үг үсэглэлийн алдаатай байх ёсгүй. Хайрцагны гадуурх сэлфань бүрхүүл нь ямар нэгэн ѳѳ сэвгүй, хайрцаг ба шил савны хэлбэр, лого, бичилт тэмдэглэлийн хэвлэлт, ѳнгѳ будаг, цавуу наалт нь болхи, чанар муутай биш байх. Бас ус цацах даралттай механизм нь ямар нэгэн саадгүй ажилах ёстой. Ус нь тунгалаг жигд ѳнгѳтэй, ямар нэгэн тунадасгүй, хэт шингэн, хэт ѳтгѳн биш байх ёстой. Хэрэв та хаа нэгтэйгээс авах гэж байгаа усны оригиналь нь ямар харагдаж, мэдрэгдэж үнэртдэгийг мэдэхгүй бол жинхэнийг нь зардаг дэлгүүр дээр очоод харьцуулж үз.Үнэ. Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч этгээдүүд мѳнгѳ олохын тулд тухайн үед хамгийн их зар сурталчилгаа нь идэвхтэй явж байгаа эсвэл амжилтай зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг. Тиймээс зах зээл ѳндѳр эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг танд үнэмшхээргүй үнээр санал болгож байгаа нь ѳѳрѳѳ сэжигтэй зүйл. Би дэлхийн гуч илүү орнуудад хэдэн зуун удаа нисэж, олон дути фри барааний дэлгүүр, ѳндѳр үнэтэй усны дэлгүүр орж байсан ба дэлхийн хаана ч нийтлэг хэрэглээний үнэртэй усны үнэ нь ерѳнхийдѳѳ тогтвортой байдгийг ажигласан. Дэлгэрүүлбэл ерѳнхийдѳѳ нийтлэг хэрэглээний брэндийн уснууд 1 мл нь 1 ам доллар байдаг ба гэхдээ хэмжээ нь томрох тусам үнэ нь 20-25 % хямдрана. Жишээ нь 50 мл-ийн ус ойролцогоор 50 доллар ба 100 мл нь 75-80 доллар байх жишээтэй. Зарим тансаг хэрэглээний брэндүүд огт хямдардаггүй. (Жишээ нь “Tom Ford Private Blend” ийн уснуудад хэзээ ч “sale” зарладаггүй.) Тиймээс үнэмшмээргүй хямдхан бол хуурамч байх магадлал ѳндѳр. Ялангуяа хувь хүнээс гар дээрээс хямдхан ус авах нь ѳндѳр эрсдэлтэй. Гэхдээ энд албан ёсны томоохон дэлгүүрүүдийн улирлын шинжтэй эсвэл баярын хямдралыг тооцохгүй. Жишээ нь Европ болон хойд Америкад зун нь сэрүүхэн улиралд түрхдэг ѳтгѳн үнэртэй уснууд ѳвѳл нь дулаан улиралд түрхдэг хѳнгѳн сэргэг уснууд 40, 50 хүртэл хувь хямдардаг.ЭДГЭЭР НЬ ХАМГИЙН НААД ЗАХЫН ТАНИХ ТЭМДГҮҮД БА ОДОО ТАНД ХАМГИЙН ЧУХАЛ ТАНИХ АРГЫГ ХЭЛЖ ѲГЬЁ. ҮНЭР. Орчин үед бүх зүйлийг компьютэрээр хийдэг болсон үед ямарч хуурамч барааг хүний нүд ялгахгүйгээр үйлдвэрлэж байна. Ийм зѳвхѳн хараа ба хүрэлцэхүйн мэдрэмжиндээ найдаж үнэртэй ус авах нь эрсдэлтэй. Тиймээс таны хуурамч усны наймааны эсрэг хамгийн найдвартай зэвсэг тань таны үнэрлэх мэдрэмж юм. Иймээс үнэртэхгүйгээр хэзээ ч битгий үнэртэй ус худалдаж аваарай. Эхлээд үнэртээд үз. Арьсан дээр цацахад үнэр нь чанартай үнэртэхээс гадна үнэрээ барих, үнэрээ түгээх чанар сайтай, таны арьсан дээр ямар нэгэн харшил ѳгѳхгүй, арьсанд зѳѳлѳн шингэж байх ёстой. Тиймээс хэрвээ таны сонирхлыг татсан ус таарвал эхлээд тэр уснаас юу үнэртэхийг судал. Ингэхийн тулд үнэртэй усны лавлах ном, интэрнет дээрээс тэр усны ноотуудыг хараад таны тэр сонирхсон уснаас яг тэр ноотууд үнэртэж байгаа эсэхийг шалгана. (Ноот гэдэг нь нэгж үнэт тосноос гаргаж буй үнэр юм. Жишээ нь уг усанд сарнай цэцэг, зандан мод, хүдрийн заарны ноот орсон бол эдгээр ноотууд яг энэ дэс дарааллаараа л үнэртэх ёстой.) Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг этгээдүүд хайрцаг сав шилийг дуурайлгаж хийж чадах ч тэд хэзээ ч мэргэжлийн үнэртэй усны мастеруудын найруулсан үнэрний ноотуудыг, тэр усны бүтэц, тэр усыг бүтээхэд гаргасан уран сэтгэмжийг дуурайлгаж чадахгүй. Жишээ нь хамгийн их мэдээлэлтэй зах зээл дээр гарсан бүх л усны ноотуудыг зурагтайн хамт детальчилан харуулсан вэб хуудас бол Fragrantica.com юм. Танаас шалтгаалах зүйл гэвэл та үнэрний ноотуудыг ялгаж сурах ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!