ХУЯНГААС БҮР МӨСӨН САЛГАХ 5 МИНУТЫН ДАСГАЛ

Ажил дээрээ компьютерийн ард удаан суух, гэртээ ТВ үзэх, утсаар удаан ярих зэрэг бидний амьдралын олон зүйлс хүзүүний өвчинг үүсгэх хүчин зүйлс болж байдаг.Нийт хүмүүсийн 45 хувь нь хүзүүний өвчинтэй гэсэн баримт байдаг аж. Ингээд та бүхэндээ 5 минут хийх 7 янзын дасгалыг санал болгож байна.Та уг дасгалуудыг өдөр бүр хийж заншиснаар хүзүүний хөшилт,хуян хөөрөх зовиурыг дахин мэдрэхгүй байх болно.Алхам 1: Хүзүүнийхээ булчинг амраана. Дасгал хийх байрлал:Өөрт тухтай байдлаар нуруугаа эгцлэн сандал дээр сууна.Хэрхэн хийх вэ?Хоёр гараа дагзан дээрээ байрлуулна.Эрүүгээ доошлуулж цээжиндээ хүргэнэ.Хүзүүний арын сунгалт хийхийн тулд гараараа толгойгоо зөөлхөн дарж өгнө. Дасгалын үргэлжлэх хугацаа:30 секундийн турш хийнэ.Алхам 2: Мөр болон далны хэсгийн уян хатан байдал. Анхны байрлал : Өөрт тухтай байдлаар нуруугаа эгцлэн сандал дээр сууна.
Хэрхэн хийх вэ?Баруун гараа дээш өргөн тохойгоороо нугалан арагш нь сунгаж, зүүн гараа нурууныхаа ард авч 2 алгаа нийлүүлнэ.Нуруу шулуун байрлалд байх бөгөөд цээжээ урагш төвхийлгэн хоёр гараа нурууныхаа ард чагтлан барина.Гар болон цээжний хэсгийн сунгалт болно. Нэг талдаа 30 секундийн турш хийнэ.
Алхам 3: Хүзүү мөрний хэсгийн цусны урсгалыг нэмэгдүүлэх.Анхны байрлал:Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад шулуун байрлалтай зогсно. Дасгалаа хэрхэн хийх вэ? Бие шулуун байрлалд мөрөө эгц дээш өргөж хэдэн секундийн турш барина. Мөрөө доошлуулаад дасгалыг давтан хийнэ.Дасгалын үргэлжлэх хугацаа:30 секундийн турш хийнэ.Алхам 4:Гарын булчинг суллах. Дасгал хийх эхний байрлал:Зүүн талаараа ханатай зэрэгцэн шулуун зогсоно.Зүүн хөл баруун хөлнөөс нэг алхамын урд байна.
Хэрхэн хийх вэ? Биеийн дээд хэсгээрээ зүүн хойш эргэж зүүн гарын алгаа хананд наагаад алгуурхан биеэ буцаж эргүүлнэ.Зүүн гарын алга хананд толгой урагш харсан байрлалтай байна. Цээжиндээ сунгалт мэдрэгдэх хүртэл хэмжээнд мөрний булчингийн сунгалтыг хийнэ. Нэг талдаа 30 секундийн турш хийнэ.Алхам 5: Хэлбэржүүлэх дасгал.Эхний байрлал:Суудал дээр өөрт тухтай байдлаар суух бөгөөд нуруу болон мөр шулуун толгой урагш харсан байна. Ямар дасгал хийх вэ? Гарынхаа 2 хурууг ашиглан эрүүгээ урагш сунгах болон хойш нь давхар эрүү үүсгэхэд зөөлөн даралт үзүүлнэ. Дасгалыг 2 секунд хийгээд давтана.Дасгалын үргэлжлэх хугацаа:30 секундийн турш хийнэ.Алхам 6: Булчин татахаас сэргийлэх дасгал.Дасгал хийх анхны байрлал:Нуруугаа эгцлэн өөрт тохиромжтой байдлаар сууна.
Дасгалыг яаж хийх вэ Хоёр гараа дээш өргөн алгаар нь нийлүүлнэ.Толгойгоо зүүн тийш нь эргүүлнэ. Хэдэн секундийн турш бариад алгуурхан баруун талруу эргүүлнэ.Хоёр секунд бариад зүүн тал руу дахин эргүүлнэ. Дасгалын үргэлжлэх хугацаа: 30 секундийн турш хийнэ.Алхам 7: Мөрний булчинг бэхжүүлэх дасгал. Дасгал хийх эхний байрлал Хэрхэн хийх вэ? Хоёр гараа эгц дээш шулуун өргөөд алгаа нийлүүлнэ. Энэ байрлалаар хэдэн секундийн турш барина. Алгуурхан гараа доош буулгаад, тохойгоо нугалаад нурууныхаа ард аваад боломжтой хэмжээнд хүртэл нь хоёр гараа нийлүүлэхийг хичээх хэрэгтэй. Хэдэн секунд болоод гараа дээш өргөн дасгалыг давтан хийнэ. Дасгалын үргэлжлэх хугацаа : 1 минут АНХААРУУЛГА : Бүх дасгалыг алгуурхан хийх ёстой. Огцом хурдан хийж болохгүй. Орчуулсан: Х.Гэгээ Эх сурвалж: gegeeone
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.