МӨНГӨ ТОГТООХ ГАЙХАЛТАЙ АРГА

Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг.Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно.Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай.Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй.Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг,сахиусаа заавал авч бай хэрэгтэй.Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг.Хумсаа мягмар, баасан гарагт авч бай.Мөнгөөр тасрахгүй байя гэвэл сарын шинэдээр ба эсвэл арван тавны сартай байхад хумсаа авч байгаарай. Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул. Орсон орлого бүрийнхээ 20%-ийг юунд ч үрэхгүй хадгалахыг хичээгээрэй. Өр зээл авсан бол заавал төлж дуусга. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн болоцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурханыхаа өмнө тэр цаасаа тавьж 3 хонуул.
Олуул наргиж суухдаа ширээн дээр хоосон лонх битгий үлдээ. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хичнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү. Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг. Шалаа орй угаавал хөрөнгөө угаана гэсэн үг.
Нар жаргаснаас хойш гэрээсээ юу ч битгий гаргаж бай. Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрэй. Ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орж, гарлага гарахгүй Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өг.
Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай. Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй. Ням гарагт бусдад мөнгө бүү зээлдүүл.Даваа гаригт санхүү, мөнгөтэй холбоотой үйлдэл бүү хий. Энэ өдөр бусдад мөнгө зээлүүлэх, бусдад өрөө төлөх юм бол мөнгө орж ирэхгүй гэж үздэг. Мөн даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй.Мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй. Баасан гаригт өрөө битгий төлөөрэй. Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрэлгүй гэртээ нэг хонуулах хэрэгтэй.
Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүл рүү очно. Хавирган саранд мөнгөө харуул: Хавирган сартай үдэш халаасанд дахь мөнгөө шаржигнуулахад л хангалттай.Сар томрох тусам таны халаасан дахь мөнгө үржинэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсний дараа хүлээх хэрэггүй, мартчих. Учир нь хүлээх тусам уддаг. Мөнгөөр тасарахгүй байх: Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа хийж явбал мөнгөөр тасардаггүй. Ийм зоосыг олоход амаргүй ч тусгайлан бэлдэж болно. Заншил ёсоор ням гаригт, тэгэхдээ шинийн 4- 12-ны хооронд оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэл, эсвэл бага зэрэг нугал. Сүм хийдэд очихдоо: Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээрэй. Ингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байна. Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?: Маш богино хугацаанд баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийдэг. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг.Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл…: Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэх гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан байж болно. Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон: Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй. Толь мөнгийг бэлгэддэг: Толинд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг. Мөнгөн зоос: Усанд орохдоо мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Мөнгөний ид шид ба түрийвч: Хямд түрийвч бүү ав. Маш үнэтэй биш гэхэд боломжийн үнэтэй, мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийх халаастай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ. Түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болно. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгийг сонго.Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү. Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл: Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой. Самар нь тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.