Uncategorized

СУЛАРСАН АРЬСЫГ ЧАНГАЛАХАД ТУСЛАХ 4 ТӨРЛИЙН МАСК.ШЭЙР ХИЙГЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ!

Байгалийн жамаар нас ахих тусам арьс суларч, уян хатан байдлаа алдарч, унжиж эхэлнэ. Гэхдээ байгалийн жам юм хойно хэмээн унжсан арьстай яваад байх гэж үү? Та үүний эсрэг тэмцэж, арьсаа чанга, залуугаар нь авч үлдэх боломжтой. Арьсыг чанга, толигор болгох 4 өөр төрлийн маскыг танилцуулж байна. Та эдгээрээс өөрт таалагдсанг сонгож хэрэглээрэй. Өндөг болон луувантай маск Унжсан сул арьсаас туслах хамгийн гол орц бол өндөг юм. Байгалийн тоникний үйлчилгээ үзүүлдэг өндгийг олон төрлийн витамины эх сурвалж болсон луувантай хольсноор, арьсанд чийгшил өгч, сэргээнэ. Нэг ширхэг лууванг авч хальсалж хэрчээд, блендэрт хийнэ. Ингээд лууван дээрээ өндгөө хийж хутгаад маск бэлэн болох юм. Угааж цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэж, 20 минутын дараа бүлээн усаар угааж арилгаарай.Өндөг болон өргөст хэмхтэй маск Өргөст хэмх нь чийгшүүлэх үйлчилгээтэй тул арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, үрчлээсээс сэргийлнэ. Дундаж хэмжээтэй нэг ширхэг өргөст хэмхийг авч, хэрчээд блендэрт хийж шингэн болгоно. Дээр нь нэг ширхэг өндөг хийж хутгаарай. Маскаа нүүрэндээ жигд тараан түрхэж, 30 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй. Өндөг болон зөгийн балтай маск Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэмээд олон төрлийн витаминаар баялаг зөгийн балыг өндөгтэй хольж арьсандаа хэрэглэж болно. 2 халбага зөгийн балыг 1 ширхэг өндөгтэй хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угааж арилгаарай.Өндөг болон гүзээлзгэнэтэй маск Гүзээлзгэнэ жимс нь мөн л төрөл бүрийн витиман, амин дэмээр таны арьсыг ундаалж, хангалттай хэмжээний чийгшил, сэргэг байдал, коллаген зэргийг өгнө. 5 ширхэг гүзээлзгэнэ жимсийг блендэрт хийж бяцална. Үүн дээрээ нэг ширхэг өндөг хийж зуураарай. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа угааж арилгана.Та эдгээр 4 төрлийн маскнаас өөрт тохирохыг сонгож хэрэглээрэй. Долоо хоногт 2-3 удаа маскаа хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүнг үзүүлж, таны арьсыг улам бүр залуужуулах болно. Хэрэв та өндөгний харшилтай бол энэхүү маскыг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!