ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА

Лаврын навч нь цэвэр ариун байдал, зорилго, агуу ялалт, үхэшгүй мөнх байдлын бэлэгдэл бөгөөд түүнийг амьдралын эрч хүчийг тэтгэгч, амжилт дагуулдаг, хүсэл биелүүлдэг ч гэж үздэг. Эртний Грекийн нэгэн домогт өгүүлснээр “Нарны бурхан, урлагийн бурхан Аполлон лусын хаан Пенегийн охин болох үзэсгэлэнт дагина Дафнад дурлажээ. Аполлон түүнийг ихэд хайрладаг байсан тул золгүй явдал тохиолдох вий гэдгээс эмээн түүнийг цаг ямагт дагаж явдаг байж. Аполлон хайртай бүсгүйгээ лаврын навчны бут болгон хувиргаад өгөхийг хүртэл ааваасаа гуйж ятгадаг байсан гэнэ. Энэ цагаас хойш Аполлоны хамгийн дуртай
ургамал нь лаврын навч болж, толгой болон босоо ятгаа лаврын навчаар чимэглэх болсон байна. Түүнчлэн дайн тулаанд ялалт байгуулсан баатруудыг лаврын навчин хэлхээгээр шагнаж, урлаг соёл, шинжлэх ухааныг дэмждэг нэгэн байсан тул хөгжимчин, дуучин, яруу найрагч, бүжигчдийг хүртэл лаврын
навчин хэлхээгээрээ шагнадаг байсан гэдэг.
Эртний Ромчууд болон Грекчүүд лаврын навчны соронзон мэт татах чадварыг өөрсдийн шашны зан үйлдээ түгээмэл ашиглаж, лаврын навчийг аз жаргал, ялалт, амжилт дууддаг хэмээн бат итгэдэг байжээ.” Жирийн нэгэн лаврын навчны тусламжтайгаар өөртөө аз жаргалыг урин дуудахыг хүсвэл та ч гэсэн
оролдоод үзэх хэрэгтэй. Лаврын навчин дээр хүслээ бичээд дараа нь түүнийг галд хийж шатаасан энэ л үеэс таны хүсэл биеллээ олж эхэлнэ гэнэ. Мөн лаврын навчны ширхэг бүрийг өрөө тасалгааныхаа булан бүрт тавьж аль болох гэртээ удаан хугацааны турш байлгавал гэр бүлийн гишүүдийн өвчин зовлонг үлдэн
хөөдөг гэж үздэг. Хэрэв лаврын навчийг байнга биедээ авч явбал таныг таагүй байдал болон азгүй тохиолдлуудаас авардаг байна. -Эерэг өөрчлөлтүүдийг авчрахын тулд жижиг лаврын навчийг хуруугаараа имэрч үрээд үнэрийг нь таатайгаар үнэрлэж, өөрийн хүссэн зүйлээ чанга тод дуугаар уншиж буй мэт хэлнэ.
Лаврын навчийг дэрэн дороо хийж унтвал нойр сайн авч чаддаг. Түүний үнэр нь ядаргаанаас аварч, спортоор хичээллэх эрч хүчийг нэмэгдүүлдгээрээ ч бас онцлог. Босгоныхоо ойролцоо хивс, ширдэгэн дор 4 ширхэг лаврын навч байрлуулвал амжилт дагуулдаг гэдэг. Навчнууд нь тус бүртээ шилбэтэй, загалмай
хэлбэртэй байвал бүр ч сайн. Сар бүр шинэ сар гарах тоолонд буюу 15-ны сарнаар навчаа шинэ навчаар солиорой. Залуу хосууд аз жаргалтай гэр бүлийг цогцлоохын тулд хуримынхаа өмнө бүхэл шөнийн турш сүйт бүсгүй, залуу нар гутландаа лаврын навч хийж байлгаад өглөө нь талархсан сэтгэлээр гуталнаасаа
авахаа мартуузай. Үүдний хаалганыхаа дээр улаан өнгийн утсаар 5 ширхэг лаврын навчийг холбож уяад бэхлэнэ. Ингэхэд энэ гэрт амьдарч байгаа хэн бүхний үйл хэрэг бүхэн бүтэмжтэй байдаг аж. Хүүхдийн орны дээр лаврын навчны мөчир тавих нь хүүхдийг бузар болон хараалаас хамгаалдаг гэдэг. Лаврын
навчаар мөнгө ч бас дуудаж болдог. Нэг ширхэг лаврын навчин дээр жүржийн эфирийн тос дусаагаад түүнийгээ мөнгө хадгалдаг газраа хадгална. Ийнхүү хадгалснаар танд шинэ санхүүгийн эх үүсвэр бий болж, мөнгө тань өсөн нэмэгдсээр байх болно. Эртний Грекийн гүн ухаантан Гиппократ хатаасан лаврын
навчийг төрж байгаа эхийн орны ойролцоо тавибал төрөлтийн өвдөлтийг намдаадаг гэдгийг баталсан байдаг ажээ.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.