Uncategorized

ЗӨВХӨН МЭРГЭЖЛИЙН ТОГООЧ НАРЫН МЭДДЭГ НУУЦ

Та ердөө гал тогоонд баримталдаг хувиршгүй алтан дүрмүүдийг мэддэг байхад хоол хийх тун амархан болох юм. 1.Шөлтэй хоолны давс ихэдвэл… Шөлнийхөө давсыг ихдүүлчихсэн бол та яаран асгах хэрэггүй. Харин хальсалсан төмс дотор нь хийгээрэй. Төмс илүүдэл давсыг тэр дор нь сорон авах юм. 2.Тостой аяга, таваг цэвэрлэх– Үүний тулд та хоолны савандаа аяга, тавгаа хийгээд мөс хийгээрэй. Тэгвэл мөс өөх тосыг соронзон шиг татаж, цуглуулах болно.3.Өндгийг давстай усанд чанах– Өндгийг давстай усанд чанаж болговол хальсыг нь хуулахад амар болдог. 4.Эвгүй үнэр арилгах– Хэрэглэлгүй удсан хоолны сав, хайрцаг эвгүй үнэртэй болсон бол дотор нь чимх давс хийгээрэй. Мөн халуун савны эвгүй үнэрийг арилгахдаа давстай усаар угаадаг. Дээрээс нь загас, сармисны хурц үнэрийг дарахдаа давс, нимбэгийн шүүсийг хольж арчиж болно. 5.Сүүн бүтээгдэхүүнд давс хийх– Сүүн бүтээгдэхүүний хугацааг уртасгахын тулд чимх давс хийдэг. Мөн давстай усанд норгосон алчуураар бяслагийг боож хадгалвал мууддаггүй ажээ. 6.Төмс чанасан усыг цэцгэнд хийх– Ус бол гал тогооны найдвартай туслагч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин гоймон болон төмс чанасан усаа хөргөөд таримал цэцгэндээ хийгээрэй. Ингэснээр цэцэгний өнгө сэргэж, хурдан ургадаг. 7.Таг нь онгойхгүй байгаа савыг… Зөгийн бал гэх мэт өтгөн, наалданги бүтээгдэхүүн тагандаа зууралдаад онгойхгүй байвал час халуун усанд хийгээрэй. Тэгвэл таглааг нь онгойлгоход хамаагүй амар болох юм. 8.Өндөгний чанарыг шалгах– Дэлгүүрээс авчихаад таг мартаж орхисон өндөг танай хөргөгчинд байна уу? Тэгвэл хэрэглэж болох эсэхийг нь мэдэхийн тулд та өндгөө усанд хийгээрэй. Өндөг живж байвал шинэ, дунд хавьцаа тогтож байвал хэрэглэж болохуйц, харин хөвж гарч ирж байвал муудсан байдаг ажээ. 9.Дарсаар хийсэн мөс– Мөс хөлдөөдөг хэвийг олон янзаар ашигладаг. Жишээ нь гэхэд дотор нь дарс хийгээд хөлдөөж болох юм. Дараа нь үүнийгээ шуудхан хоолондоо хийж болно шүү дээ. Дарс хоол амтлагчийн үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх биз ээ.10.Ногоо хөлдөөх– Шинэхэн хүнсний ногоон дээрээ жаахан оливын тос дусаагаад мөсний хэвэнд хийн хөлдөөж болно. Ингэснээр хоолны сайхан хачир болох билээ. 11.Хөргөгчин дэх бүтээгдэхүүнийг ангилах– Хөргөгчинд хийж болдоггүй жимс, ногоо байдаг. Үүнд улаан лооль, исгэлэн жимс, болон гадил зэрэг багтана. Гадил хурдан харлаж мууддаг бол улаан лооль, исгэлэн жимснүүдийн амт, амин дэм нь алга болж, биед муу нөлөөтэй болж хувирдаг ажээ. 12.Жимс, ногоог ангилах– Гадилыг бусад жимстэй ойрхон хадгалж болдоггүй. Мөн ширхэг бүрээр салгах нь зүйтэй. Тэгвэл удтал шинээрээ, шар өнгөтэй чигээрээ байх юм. Харин бусад жимстэй байлгаж болдоггүйн учир нь гадилнаас “этилин” ялгардаг тул өөр төрлийн жимсийг муутгадаг билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!