Uncategorized

АЙЛЫН ДУНД ХҮҮХЭД ХАМГИЙН ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШДӨГ. АЙЛЫН ДУНД БОЛ БАХАРХАЛТАЙГААР ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ

3 болон түүнээс дээш хүүхэдтэй айлуудаас анзаарагддаг түгээмэл зүйл бол ууган хүүхдээ зөв чиглүүлэгч болгож өсгөөд, отгон хүүхдээ илүүтэй халамжилж өсгөдөг бол харин дунд хүүхдээ (хүүхдүүдээ) зөнд нь орхиж байгаа мэт харагддаг. Өөрийн хүүхдүүдээ ялгалгүй өсгөдөг гэж та бодож байж магадгүй ч цаг хугацааны явцад тэд жаахан ч гэсэн хаягддаг юм шүү. Гэхдээ тэдэнд төрөлхийн хүчирхэг чанар, өрөвч зөөлөн зан гээд л олон давуу тал бий болж байдаг.Үүнээс ч гадна: 1. Тэд бол хамгийн сайн хүүхдүүд Техасийн их сургууль болон Менисотагийн их сургуулиас явуулсан судалгаагаар айлын дунд хүүхдүүд гэр бүлээсээ хамгийн зөв хүмүүжилтэй, алсуураа сайн хүүхдүүд байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. 2. Ая эвийг хамгийн сайн ологч Тэд ах эгч, дүү нарын хоорондын энхийг сахиулагч бөгөөд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураалгүй юуг ч зохицуулж сурсан байдаг. 3. Бусадтай гар нийлдэг Тэдний хамгийн сайн хийдэг зүйл бол багаар ажиллах, хүн удирдах юм. Айлын дунд хүүхдүүд ажил хэрэг дээр хамгийн амжилттай явдаг нь бөгөөд үүнийг багаас сурсан зантай нь холбон тайлбарлаж болно.4. Сэтгэл санааны хувьд хамгийн тогтвортой нь Ах эгч, дүү нартай нь харьцуулахад тэд хамгийн тайван тогтвортой, сэтгэл хөдлөлөө илүү сайн хянадаг бөгөөд насанд хүрээд сэтгэл гутрал, сэтгэл зовинол болон бусад сэтгэцийн эмгэгт өртөх нь хамгийн бага байдаг гэжээ. 5. Хамгийн сайн эхнэр/нөхөр болж чаддаг Тэдний үерхэл нөхөрлөл, хувийн харилцаа нь бүтэлгүйтэл багатай бөгөөд тогтвортой байдаг. түүнчлэн найз нөхдийн тал дээр ч маш сайн найзуудтай бөгөөд яг адилхан, өөрөө ч бас сайн найз байж чаддаг байна.6. Хамгийн амжилттай нь “The Secret Power of Middle Children” (“Айлын дунд хүүхдүүдийн далд хүч”) номын хамтран зохиогч Шуманны үзэж буйгаар бол тэд хамгийн бүтээлч, биеэ даасан, амжилтанд хүрэх дүрмийг маш сайн мэддэг ажээ. Америкийн ихэнх ерөнхийлөгч нар болон Билл Гэйтс, Мартин Лютер Кинг нар айлын дунд хүүхдүүд байсан гэдэг. 7. Нээлттэй хүмүүс Хүссэн хүсээгүй тэд багаасаа биеэ даахыг сурдаг бөгөөд үүнээсээ үүдэн нээлттэй байх зарчимд суралцаж байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!