Uncategorized

ХҮҮХДИЙН 1 НАСНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ УЧИР. ШЭЙР ХИЙГЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ!

Нярайн нэг насны баярыг тэмдэглэдэг уламжлал эрт үеэс улбаатай. Хүүхдийн анхны төрсөн өдөр тухайн хүүхдэд хамгийн ариун ёслол байх ёстой гэсэн үүднээс цагаан эсгийн дээр суулгадаг.  Эхээс хүүхэд мэндлэхэд хэвлийд байсан үеийг нь оруулан /хий нас/ нэг настай гэж үздэг. Ингээд төрсөн өдрөөс нь хойш нэг жил өнгөрсөний дараа буюу хоёр настайд нь тэмдэглэдэг заншилтай.  Хүүхдийн төрсөн өдрийн баярт ойр орчны бага насны бүх хүүхдийг урин оролцуулж баярлуулахыг эрхэмлэн үздэг. Найрыг хүүхдийн ойн ерөөл хэлж, бэлэг өгч баярлуулан гар цайлгаснаар өндөрлөдөг заншилтай. Энэ үеэр хүүхдэд хэлж буй ерөөл бүхэн их утга учиртай.Жишээлбэл: “ Өсөх нас, өрнөх буян, сурах эрдэм, судлах ухаан, баярлах наадам, бахдах алдар чинь нарны гэрэл, сарны туяа шиг дээш дээшээ дэгжин мандаж, шинийн сарнаас тунгалаг, шижир алтнаас өнгөтэй, атрын цэцэг мэт арвинаар дэлгэрч явах болтугай гэх буюу “Төрд баатрын буурьтай, төрсөнд ахмадын суудалтай, аав ээждээ ачлалтай ах дүүдээ элбэрэлтэй, хамт олондоо халамжтай, хамгийн хайрыг хүртсэн, цог жавхлан өлзий хутаг, баяр баясгалан бүрдсэн эрхэм сайн хүн болоорой гэхэд нь уригдан ирсэн зочид “Энхрий хүүдээ ерөөе. Баярын сайн ерөөл бат орших болтугай” гэж уухайлан дэмждэг.  Хүүхдийн найранд оролцож байгаа бүх хүн сэтгэл санаагаа ариун байлгаж, үг хэлээ бодож бэлгэ зохицохгүй үг, үйлийг хорьж цээрлэдэг.  Хамгийн чухал нь анхны төрсөн өдрөөр нь хүүхдийг шинжих ёслол явуулдаг байна. Ширээн дээр шагай, нум сум, гуулин зоос, утас, үзэг, бийр эх мэт зүйлсийг тавиад хүүхдэд дураараа нэгийг сонгож авах боломжийг олгодог.Тэдгээрээс нэгийг сонгож авахдаа шагайг авбал тухайн хүүхдийн мал сүрэг өсөн хотоороо дүүрч малын хишигтэй байх, нум сумыг авбал баатар болох, зоосыг авбал алт мөнгө нь арвижих, утас сонговол үйлэнд уран болох, үзэг бийрийг авбал эрдэм номтой эзэнт төрдөө тустай хүн болох , ааруул хурууд сонговол идээ ундаа нь бялхаж явах гэх зэргээр бэлгэ зохицуулдаг ёс ч бий.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!