ШӨНӨ УНТАХДАА ОЙМС ӨМСӨХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ. УЧИР НЬ

Эртний Египет, Грек болон Ромын ард түмэн оймсыг анх хөлөө дулаацуулж, гутал өмсөхөд хөлөө холгуулахгүй байлгах үүднээс хэрэглэж байжээ. Тийнхүү оймс нь өнөөг хүртэл хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болсон төдийгүй загварын сонголт нь ч өргөжин тэлсээр байна. Харин ихэнх хүмүүс оймсыг ердөө гутлын дотуур өмсөх ёстой эд гэж боддог боловч бодит байдал дээр оймс өмсөж унтах нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг аж.
ХУРДАН УНТАХАД ТУСАЛДАГ 2018 онд Yelin Ko болон Joo-Young Lee хэмээх хоёр эрдэмтэн хамтран, унтахдаа оймс өмссөнөөр нойрны чанарт нь ямар өөрчлөлт гарч байгааг судалжээ. Тус судалгаагаар оймс өмсөж унтвал нойр авах хугацаа 32 минутаар уртсаж, тархины “сэрүүн унтах” хугацаа нь 7.5 дахин багасаж
байгаа нь тогтоогдсон байна. Мөн оймсгүй унтдаг хүнтэй харьцуулахад маш хурдан хугацаанд нойр нь хүрч, бөх унтаж байсан аж.
РЕЙНОГИЙН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ Хүний биеийн цусны эргэлтийн үйл ажиллагаа доголдсоны улмаас олон төрлийн өвчин үүсэх үндэс болдог бөгөөд үүний нэг нь Рейногийн хам шинж юм. Энэ нь захын судасны гэнэтийн агшилтын улмаас захын эдэд цусан хангамж дутагдсанаар үүсдэг өвчин
аж. Стресс болон хүйтэн температураас үүдэлтэй уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд унтахдаа дулаан оймс өмсөж болно. Оймс өмсөж унтах үед хүний биеийн температур нэмэгдэж, цусны эргэлт сайжирдаг аж.
ДУЛААН ОЙМС БИДНИЙГ ЭРҮҮЛ БАЙХАД ТУСАЛНА Дээр дурдсанчлан оймс өмсөж унтах нь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс оймстой унтах үед бие илүү тайвширч, бат бөх нойрсдог. Шөнө бүр бат бөх нойрсож чадвал өглөө ядарсан мэдрэмж төрөхгүйгээс гадна тухайн өдөртөө эрч хүчтэй, эрүүл
байдлыг мэдэрдэг. НҮДЭНД ОЧ ҮЗЭГДЭХ ЭМГЭГИЙГ БУУРУУЛНА Зарим хүмүүсийн нүдэнд үе үе оч үзэгдээд байна гэж ярихыг сонсож байсан уу? Энэ эмгэг нь биеийн температур алдагдсанаас болж үүсдэг бөгөөд дулаан оймстой унтсанаар нүдэнд оч үзэгдэх нь багасдаг аж.
ХӨЛИЙН ӨСГИЙ ХАГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ Хэрвээ таны хөлийн өсгий хагарч байсан бол оймстой унтаад л асуудлаа шийдвэрлэх боломжтой. Унтахаасаа өмнө хөлдөө биеийн тос юм уу, чийгшүүлэгч түрхээд оймсоо өмсөөрэй. Энэ аргыг гар хуурайших үед ч хэрэглэж болно. Оймс өмсөж
унтсанаар хуурайшсан хөл болон гарын чийгийг шөнийн турш хадгалах боломжтой. Эх сурвалж: Bright Side Орчуулсан Yolomn
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.