ОХИНОО БЭР БОЛГОН ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС. САЛАА ГЭЗЭГТЭЙ ОХИНТОЙ БҮХЭН ШЭЙРЛЭЭРЭЙ

ОХИНОО БЭР БОЛГОН ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС. Өөрийнх нь жил орсон жил Цагаан жилийн харш буюу “Логар” таарсан жил Их харш буюу “Дүнсүр” хэмээх дайсан жил (ханилах, хамтрахад харш жил гэсэн гарчигаас логар, дүнсүр жилийн тухай үзнэ үү!) Пүрэв гараг, бич өдөр хоёр нь “Хүний хишиг өдөр” учир буян хишгээ аваад явчихна гэж үздэгэзс бэр өгөхийг цээрлэдэг. Зарим газар бич нь тогтворгүй (суудалгүй) амьтан учир гэр бүл болоход салж сарнина хэмээн үзэж бич өдрийг цээрлэдэг. ‘Бэр өгөх, үдэж мордуулахад тухайн өдрийн “Амь сахих” зүгт гаргах ба авах айл нь цог хийморийн зүгээс авна. ‘Тухайн өдрийн “Хорлол”,
“Шулмас”, “бие тасрах” зүг нь амьдын бүх үйлэнд онцгой муу учир тэр зүг бэр авах өгөхийг хатуу цзэрлэдэг. Зайлшгүй тэр зүгт явах тохиолдолд биедээ Бунд хорол авч явна. Аливаа бух муу зүйлийн цээрийг гаргах увдистай Найман гэгээний зүрхэн тарни ”Ум агаани нигааний ажийла мандаалэ мандаалэ маеэ суухаа” тарнийг 7-21 удаа уншин цээр гаргаж явах учиртай.
Их, бага өлзийт сарууд Охиноо бэр болгон өгөхөд ээл сайтай их, бага өлзийт сар гэж буй. Үүнд: Их өлзийт сар -Хулгана, морь жилтэнд хонь, үхэр сар -Үхэр, хонь жилтэнд морь хулгана сар -Бар, бич
жилтэнд туулай, тахиа сар -Туулай, тахиа жилтэнд бар, бич сар -Луу нохой жилтэнд могой, гахай сар -Могой, гахай жилтэнд луу, нохой сар Бага өлзийт сар -Хулгана, морь жилтэнд, бар,бич сар -Үхэр, хонь жилтэнд могой, гахай сар -Бар, бич жилтэнд луу, нохой сар -Туулай, тахиа жилтэнд үхэр, хонь сар -Луу нохой жилтэнд
хулгана, морь сар -Могой, гахай жилтэнд туулай, тахиа сар Охиноо бэр болгон өгөхөд Үхэр, арслан, охин, нум, загасны ордонд (гэрт) наран байрлаж байх үе сайн. Аливаа сарын шинийн 21-ний өдөр сайн, ‘Үйлийн зурхайн 0, 2, 3, 9, 14, 17, 22, 23 дахь одтой өдөр төгс сайн. Үйлийн зурхайн од гэдэг нь жэдзий одыг хэлнэ. Туулай, хонь өдөр таарвал сайн. Бар, могой, морь, нохой дөрвөн өдөр Дөрвөн эхэн сарын шинийн 15 Дөрвөн дунд
сарын шинийн 5 Дөрвөн адаг сарын шинийн 7-нд муу Хаврын гурван сарын шинийн 7, 9, 19 3уны гурван сарын шинийн 4, 7, 8 Намрын гурван сарын шинийн 7, 17, 26 Өвлийн гурван сарын шинийн 7, 9, 19 Лхагва гараг 16 дахь одтой учирсан өдөр Баасан гараг 26 дахь одтой учирсан өдөр бэрийн үйлэнд муу учир эдгээр нэр заасан өдрүүдийг тэвч.
Охиноо бэр болгон өгөх, авах сайн өдөр -Бар сарын улаан шар хулгана, улаагчин, харагчин, цагаагчин туулай өдөр -Туулай сарын хөхөгчин, улаагчин, шарагчин үхэр, улаан, шар, цагаан хулгана өдөр -Луу сарын улаагчин, хөхөгчин, шарагчин үхэр ба тахиа өдрүүд -Могой сарын хөх, шар, улаан худгана, хөх,
улаан бич, хөхөгчин, шарагчин, улаагчин хонь өдөр -Морь сарын харагчин, хөхөгчин тахиа, хөх, улаан бич, хөхөгчин, харагчин, шарагчин хонь өдөр -Хонь сарын харагчин, хөхөгчин тахиа, хонь мөн шарагчин хонь өдрүүд -Бич сарын хар, хөх бич, харагчин, хөхөгчин тахиа, хонь өдрүүд -Тахиа’ сарын хар, шар, хөх луу, хөх бич,
харагчин, цагаагчин хонь өдрүүд -Нохой сарын харагчин, цагаагчин хонь, харагчин, хөхөгчин туулай өдрүүд -Гахай сарын хар, цагаан, шар луу, харагчин, цагаагчин, шарагчин туулай өдрүүд -Хулгана сарын шарагчин, улаагчин туулай, шар, цагаан, хар луу, цагаагчин, улаагчин үхэр өдрүүд -Үхэр сарын улаан, шар, цагаан
луу, улаагчин шарагчин, харагчин туулай, хөхөгчин, цагаагчин үхэр өдрүүд тус тус сайн болой. гарагаар:Даваа, Лхагва гараг нь олон охин төрөх сайн Пүрэв, Баасан, Ням гараг нь хүү олон, цог төгөлдөр сайн Мягмар гараг нь бэр, хүргэн авах, өгөхөд үр тасрах, өвчин болох, гарлага их тул цээрлэх учиртай. Бэр буулгах сайн
цаг Хулгана гахай жилтэй бэрийг могой, морь, бич, тахиа цагт Бар, туулай жилтэй бэрийг хулгана, гахай, хонь, үхэр цагт Могой, морь жилтэй бэрийг бар, туулай, бич, тахиа цагт Бич, тахиа жилтэй бэрийг үхэр, хонь, нохой, луу цагт Үхэр, луу, хонь, нохой жилтэй бэрийг хулгана, гахай, морь, могой цагт бэр буулгаваас сайн.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.