ДАНДАА Л АВЧ БАЙДАГ ӨГЧ ЧАДДАГГҮЙ ХҮНИЙГ ЯДУУ ХҮН ГЭДЭГ. ШЭЙР ХИЙГЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ!

1. 1. Өгч байж авдаг Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзарна шүү. Сэлгээгүй нуур өмхийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог. Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэлбэрнэ шүү. Та амьсгалаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Амьсгалаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? Дэлбэрэх гээд тэсэхийн аргагүй байгаа биз? Тийм ээ амьсгалаа гаргасанаар л авах боломж олдож байгаа юм шүү дээ. Та өгөхгүй авах гээд л байвал та нэг л өдөр дэлбэрч магадгүй шүү. Дэлгүүрт ороод мөнгөө төлөлгүй юм аваад гарах гээд үз л дээ яах бол? Өгч байж л авдаг.
Мөнгөө төлж байж л юм худалдаж авдаг. Ажил хийж байж л та цалин авдаг. Хайрлаж байж л та хайр хүлээн авдаг. Амьдрал бол өглөг авлага л юм. Энэ жамыг л дага. Хүмүүн төрлөхтөн энэ жамыг алдагдуулсанаар л дайн дажин, хэрүүл тэмцэл, зовлон шаналал дуусахгүй байгаа хэрэг. Хорвоогоор дүүрэн гарлагын үүдээ гангуулж орлогын үүд
хаалгаа авч хаяад ямарч хаалгагүй байнга нээлтэй арктай болох гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Энэ чинь боломжгүй. Хорвоо дээр чи л ганцаараа амьдарч байгаа биш шүү дээ. Гарч байж л юм ордог юм. Гаргахгүй оруулаад л байвал танайх бүр дүүрч өөрөө ч алхах газаргүй болчихно шүү.
2. Жинхэнэ өглөг Бид өгөхдөө чинь сэтгэлээсээ өгөх нь ховор. Заавал нэг ашиг харж байж өгөх гэнэ. Би өгч байна, өглөө шүү хараа биз гэж бусдад зарална. Зурагтаар гарч хэвлэл мэдээлэлээр өгсөнөө гайхуулна. Бага чулуугаар их чулуу цохих гэж өгнө. Өгөхгүй бол муугаар хэлнэ гэж нэрээ хамгаалж өгнө. За
яахав үүнийг чамд өгье дараа чи надад туслаарай гэж барьцаалж өгнө. Заримдаа татвагнаж татвагнаж жаахан юм дусаасан болно. Өгсөнийхөө дараа нэхэл дагуул хийж байгаа бол та ашиг харж өгч. Өгсөн жагсаалт гаргаж суугаа бол та нэр алдар горилж өгч. Харамсаж байгаа бол харин та харамлаж өгч. Нэр алдар хүсч өгөх, ашиг
горилон өгөх, далд санаа агуулж өгөх, харамлаж өгөх, тусалсанаараа гайхуулах зэрэг нь бүгдээрээ жинхэнэ өглөг биш. Жинхэнэ өглөг бол ямарч хариу горьдохгүй чинь сэтгэлээсээ туслахыг хэлнэ. Бид ингэж өгч чаддаггүй. Яалгүй өгөх байдал үүсэхэд хүртэл хүний нохой идэхээр өөрий нохой ид гэж өгч байгаа тустайгаа
зууралддаг. Дахиж уулзах үгүй нь эргэлзээтэй танихгүй хүнд өгчихөөр тусаа ор сураггүй явуулчихаж байгаа юм шиг санагдаад танидаг нэгэндээ туслаж уулзах болгондоо тусаа эргэж тойрох хүсэл сэтгэлийн гүнд нь байдаг. Тусынхаа араас чаргууцалдаж байгаа бүхэн жинхэнэ өглөг биш. Чинь сэтгэлээсээ тусласан үед тусынхаа араас
сураг ажиг тавих гэхгүй зүгээр л чиний дотор баяр хөөр төрдөөд л өнгөрдөг юм.
3. Өгснөө л эргүүлж авдаг Та энэ ертөнцөд хэрүүл тэмцэлийг өгвөл хариуд нь хэрүүл зөрчилдөөн л танд ирнэ. Бусдыг дээрлэхвэл өөрөө хэзээ нэг цагт дээрэлхүүлнэ. Бусдыг хохироовол өөрөө хаа нэгтэй хохироогдно. Тусч өгөөмөр байвал бусдын хайр хүндлэл танд ирнэ. Бусдыг хайрлавал буцаад хайр чамд
ирнэ. Та юу өгнө түүнийгээ л эргүүлж авна. Хараал цүхэлийн хариуд хайр халамж ирэх боломжгүй. Хайр халамжийн хариуд хараал цүхэл ирэх нөхцөлгүй. Та энэ ертөнцөд юу түгээнэ. Түүнийгээ л эргүүлж авдаг. Хир их бусдад туслана. Тийм л тус бусдаас танд ирнэ. Хидий чинээ бусдад талархана төдий адил талархалыг та хүртнэ.
Юу өгнө түүнийгээ л буцааж авна. Хир их өгнө тэр хэмжээгээр л хүлээж авна. Та юу авахыг хүсч байна? Яг тэр хүсч байгаа зүйлээ л бусдад өгөөд бай. Хэрүүлийг хүсч байгаа бол хэрүүлийг л өг. Хайрыг авмаар байгаа бол хайрыг л түгээ. Байнга хэрүүл хийж яваа нэгнийг хэрүүлийг л даллан дуудаж байна гэж ойлго. Дандаа хайр түгээж
яваа нөгөөг хайрыг л хүсч байгаа юм байна гэж ухаар. Мэрэгчин төлөгчин дээр очиж өөрийнхөө ирээдүйг асуух гэх шаардлагагүй. Өөрийнхөө бодол, үг яриа, үйлдэл бүхнээ нэг сайн анзаар. Тавиас илүү хувь нь сөрөг байвал ирээдүйн амьдралд чинь зовлон давамгайж тавиас илүү хувь нь эерэг байвал жаргал давамгайлах
болно. Ирээдүйн амьдардаа ямар байх эсэхийг үүгээр л шинж. Та юу хүсч байна?
4. Туслах гэж оролд Яалаа гэж хүнд зүгээр юм өгдөг юм. Би үүниийг чинь зовж байж олсон юм. Мөнгөний үнэ цэнийг мэдэх хэрэгтэй. Ядуу хүн гэдэг чинь залхуу хүнийг л хэлдэг юм гэсэн үзэлтэй хүмүүс олон бий. Энэ үнэн. Байнга амаа ангайгаад л байдаг хүмүүст эд зүйлс өгөөд байх нь бэлэнчлэх сэтгэлгээг бий
болгож, залхууг нь дэмжиж, хөгжих боломж олгодоггүй. Үнэхээр тийм бол битгий өг. Уг нь иймэрхүү хүмүүс амархан танигддаг л даа. Та үнэхээр ийм болохоор нь тусалсангүй юу? Эсвэл туслахыг хүссэнгүйдээ тэр талыг нь олж харав уу? Яалт ч үгүй тусламж хэрэгтэй хүмүүст болж л өгвөл туслах л хэрэгтэй. Нар гэрлээ түгээхгүй бол амьдрал яаж орших билээ. Нэг нэгэндээ туслахгүй бол нийгэм яаж хөгжих билээ. Эх нь уургаа хөхүүлэхгүй
бол нялхас яаж амьдрах билээ. Өгөөмөр сэтгэлтэн үгүй бол өнчин хүүхдүүд хаачих билээ. Хайр халамж үгүйсэн бол хорвоо юун дээр эргэх билээ. Хүмүүс бүгд амиа л бодвол энх тайван гэж үгүй шүү дээ. Хэрвээ та тэр хүнд туслахыг хүссэн л бол тусалж болох замыг эрэлхийлэх л болно. Туслахыг хүсээгүй бол туслахгүй
шалтагуудыг л хайх болно. Бусдад туслахгүй шалтагыг биш туслах шалтагыг хайж бай. Ямар ч байсан өгч байгаа нь, бусдад туслаж байгаа нь таныг агуу болгодог юм шүү.
5. Өгөх нь өөрөө аз жаргал юм Байгаа бүхнээ өгчихвөл чи хоосорчихно. Тэгэхлээр яаж өгөх вэ? Үнэхээр тус хэрэгтэй тэвдэж явхаа нэгэндээ хэрэгтэй зүйлээр нь чамд туслах боломж байвал тусалчих. Хэрэв чи өөрөө туслаж чадахааргүй байгаа бол тус болж чадах хэн нэгнийг чи мэдэж байж ч магадгүй шүү дээ.
Чамайг өөрийг тань ядарч явахад хэн нэгэн тусалбал чамд ямар сайхан байдаг билээ дээ. Та тэр хүний тусыг хэзээ ч мартадгүй биз дээ. Түүнтэй л адилхан чины тусыг ч тэр хүн хэзээ ч мартахгүй. Туслах гээд оролдоод үз л дээ. Тусаллаа гээд та юу алдах юм. Харин буян хожино шүү. Тус болох хэн нэгнийг олох ч юм билүү?
Бусдын төлөө юм гуйж чадна гэдэг гайхалтай сайн чанар юм шүү. Тус болж чадаагүй ч гэсэн үнэнээсээ туслах гэж оролдож байгаа чинь сэтгэлийн том дэм юм. Туслаж үнэхээр чадсан бол тэр хүн танд баярлаад яаж талархалаа илэрхийлэхээ ч мэдэхгүй догдолж байгаа тэр нүдийг хараад таны дотор ямар мэдрэмж төрж байгааг
ажиглаад үзээрэй. Та бусдын өмнөөс баярлаж гайхалтай аз жаргалыг мэдрэх болно. Энэ үед л та өгөх нь өөрөө аз жаргал юм байна гэдгийг ойлгоно.
6. Өгч байвал л баян Ядуу хүн гэж хэн бэ?Дандаа л авч байдаг өгч чаддаггүй хүнийг ядуу хүн гэдэг. Өгөхгүй л бол та тэрбумтан байсан ч ядуу юм. Яагаад гэвэл ядуу хүнд л өгөх зүйл байхүгүй үргэлж ямар нэг юм хэрэгтэй байдаг юм. Баян хүн гэж өгч чаддаг хүнийг хэлдэг. Яагаад гэвэл баян хүнд л өгөх юм
байдаг юм. Ганган тансаг хэрэглээтэй. Хээнцэр дэгжин хувцастай ядуучууд зөндөө байдаг. Тэднийг гаднах нүдэнд харагдаж байгаа өнгө мөнгөөр нь бүү хэмж. Өгч байгаагаар нь л хэмж. Өгдөггүй л бол тэд бүгд гуйлагчид. Тэдэнд авч явах буян ховор. Хичнээн эд хөрөнгөтэй байсанч та энэ хорвоогоос юуг ч авч явж чадахгүй. Нүцгэн ирээд л
нүцгэн буцна. Харин буян нүглээ авч явах болно. Гаднаасаа харахад ядуу тарчиг юм шиг баячууд зөндөө байдаг. Яагаад гэвэл тэд бусдад туслаж өгч байгаа болохоор бүгд баянчууд юм. Тэдэнд авч явах буян их. Шунавал буянд л шунаж. Айвал нүглээс л ай. Авч явж чадахгүй эд зүйлдээ шунаад, авч явж чадах буяндаа шунахгүй байх
чинь тэнэг хэрэг бус уу? Бурханы өмнө та хир их өгч тусласан, хир их хармалж туслаагүйгээ л шүүлгэх болно шүү. Та баян уу? Ядуу юу?
7. Хайр бол өгөхийн нэр Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Хайр минь хаа яваа юм бол гэж ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж найдан хүлээнэ. Аз жаргалгүй байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганхиран үнэт цагаа үрэгч нар маш олон болж. Юуг ч бүү хүлээ. Авахыг хүсэгч нар нь
олдож өгөхийг хүсэгч нар нь цөөдсөнөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхлэ. Өгч эхлэ. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтадад, модод байгальд бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү. Таны сэтгэл дундуур байдал чинь
та хайраар дутаж байгаа болохоор л тэр.Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Хайрлах үед чи чухал биш цаад зүйл чухал болж байдаг. Түүний төлөө чи юугаа ч өгөхөд бэлэн болдог. Хайр бол авахын нэр биш. Өгөхийн нэр юм. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхэл.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.