МАГТДАГ ХҮНТЭЙ ОЙР БАЙ, МУУЛДАГ ХҮНЭЭС ХОЛ ЯВ. ШЭЙР ХИЙГЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Бусдыг муулж доош нь хийх чамд амархан. Өөрийгөө хөгжүүлж өсөж дэвжих нь чамд хэцүү байдаг. Ингэж өөрийгөө өөрчлөх гэж зовж байхаар бусдыг муулж өөртэйгээ адил тэрэгний дугуй гэж тооцох нь чамд хавьгүй амар. Магадгүй би түүнээс илүү гэж мэдрэх нь бүр ч таатай. Ийм хүмүүс өөрөөсөө бусдыг илүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би л мундаг нь гэж бүхний эхэнд өөрийгөө тавихыг хүсдэг. Онгироо дээрэлхүү бусдыг хүндлэхгүй үл тоосон хандлагтай байдаг. Бас зусарч хуурамч зан гаргадаг. Бусдыг магтваас түүнээс дутуу болчихгээд байдаг болохоор барагтай л бол магтаалын үг амнаасаа унагахгүй. Хэрэв та ийм бол энэ
зангаа эртхэн засаарай. Эргэн тойрны хүмүүс чинь чамд дотроо дургүй байгаа шүү. Ийм биш бол тийм хүнээс харин аль болох холхон байгаарай. Тэр өөрийнхөө эрх ашгийн төлөө юуг ч зольж чадна шүү. Бусдыг байнга магтаж явдаг хүн хамгийн гайхалтай. Тэр даруухан эелдэг дөлгөөн байдаг. Бусдын сайхан чанарыг байнга олж харж чадаж байна гэдэг ухаантай байгаагийн шинж.
Тэр өөрийнхөөсөө илүү бусдын эрх ашгийг тавьж чаддаг. Ийм л хүн чиний жинхэнэ найз шүү. Түүнтэй аль болох ойрхон байгаарай. Сайн хүн эсэхийг бусдыг бага муулж их магтдагаар нь мэдэж болно. Бусдыг
муулахыг биш өөрсөдөө сайжлах тухай л хичээцгээье. Бусдыг муулах дээр биш магтах дээр л илүү төвлөрцгөөе. Бүхнийг хайрла Тараг идэхдээ тугалнаас уучлалт гуй. Уучлаарай тугалаа сүүг нь булаагаад уучихлаа гэж дотроо хэл. Тараг идэхдээ үнээнд, буханд, саальчинд, тараг бүрсэн хүнд талархваас зохистой бүх хүнд
баярла. Тараг идэхдээ өвсөнд, усанд, үүлэнд, наранд талрах. Нар мандахгүй бол, бороо орохгүй бол, гол урсахгүй бол, өвс ургахгүй бол яаж үнээ тугаллаж сүүг нь бид нар уух билээ. Бүх зүйлс нарийн уялдаа холбоотой. Та ганцаараа энд ирэх боломжгүй. Таны аз жаргалд мод ургаж байгаа нь, амьтад амьдарч байгаа нь, хөрш
тань аз жаргалтай байгаа эсэх нь, хүү охины тань ангийн хүүхдүүдийн хүмүүжил, тэдний ар гэрийн хүмүүсийн амьдрал ч нөлөөлж байдаг. Гэр бүлээ хайрлана гэдэг, үр хүүхдээ хайрлана гэдэг, эх ороноо хайрална гэдэг хөршөө хайрлахаас, хамтран ажлагсадаа хайрлахаас, нэг нэгнээ хүндлэхээс, машиныхаа цонхоор
чихэрийн цаас шидэхгүйгээс л эхэлнэ.
Эс бөгөөс таны амьдрах, таны үр хүүхдийн амьдрах нийгэм там болж хувирна. Та ганцаараа орших боломжгүй. Бүх зүйлс нэг нэгнээсээ хамааралтай. Тиймээс бүхнийг хайрла. Эерэг байхдаа идэвхтэй, сөрөг байхдаа тэсвэртэй бай Сэтгэл тань сөрөг байвал үг яриа тань ч хэг ёг гэсэн аястай, үйл хөдлөл чинь нь ч
ширүүн дориун хор буцалгам болчихдог. Тиймээс сөрөг үедээ хийсэн үйлдэл бүр хэлсэн үг болгон чинь муу үр дагварыг л дагуулдаг. Харин сэтгэл тань эерэг байвал үг хэл тань зөв зүйтэй үйлдэл тань аядуу зөөлөн хайр татам болчихдог. Сөрөг чанар бол устгагч, үгүйсгэгч, эвдэн сүйтгэгч чанар юм. Эерэг чанар бол
бүтээн байгуулагч, талархан хайрлагч чанар юм. Иймд эерэг үедээ хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн таньд аз жаргалыг дагуулах болно. Үүний учир эерэг байхдаа аль болох идэвхтэй бай. Олон зүйл хий. Одоо л шийдвэрээ гаргадаг цаг зөв байх болно шүү.
Сөрөг байгаа бол юу ч бүү хий. Юу ч бүү ярь. Ямар ч шийдвэр бүү гарга. Одоо л шийдвэр гаргадаггүй цаг шүү. Буруу байх болно. Эерэг байхдаа идэвхтэй бай. Сөрөг байхдаа тэсвэртэй бай. Хамба лам Х.Баасансүрэн
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.