Uncategorized

АМАНД ОРООД Л ХАЙЛАХ АМТАТ ТУШЁНК ХИЙХ ОРОС ЖОР: ХЭДИЙГ ХИЙГЭЭД ТАВЬЧИХСАН БАЙХАД ЦАГ ЗАВГҮЙ ҮЕД ХЭРЭГ БОЛНО ШҮҮ!

Өвлийн бэлтгэлээ базаахгүй бол юу юугүй л өвөл болчихлоо. Та энэ амралтын өдрүүдийг ашиглаж, үхрийн махаараа тушёнк хийж хадгалаарай. Ингэснээр та завгүй үедээ тушёнкоо халаагаад л амттай хоолыг хэдхэн хормын дотор хийх боломжтой юм.Тиймээс залхуурч хойш суулгүй амралтын өдрүүдээр амттай тушёнк бэлтгэж тавиарай. Харин хэрхэн бэлтгэх аргыг бид танд хуваалцаж байна. Орц: Үхрийн мах – 1 кг Өөх – 200 гр Лаврын навч Давс, хар перец Сармис Сонгино Хийх арга: Махаа дөрвөлжиж хэрчээд, давс перецээр амталж базаарай. Сонгино болон сармисаа хальсалж, том томоор хэрчинэ. Дараа нь мах хийх шилнүүдээ угааж ариутгана. Одоо шилэндээ мах, сонгино, сармис болон лаврын навчаа хийж, сайтар чихнэ. Ингээд савласан махаа мөнгөлөг цаасаар таглаж, 1 цаг амраана. 3 цаг зөөлөн гал дээр чанахад ус нь шигхэгүй яг таарна.Махаа хөрсний дараа тугалган цаасыг авч, тагыг нь солиод нь хөргөгчинд хадгалж болно. Та амттай тушёнкоо төрөл бүрийн ногоо, будаатай хольж идээрэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!