Uncategorized

АУРА ГЭМТВЭЛ АЖИЛ ҮЙЛС БҮТЭЛГҮЙТЭЖ ЭХЭЛДЭГ. АУРА СЭРГЭЭХ АРГА

Бид өнөөдөр өөрсдийгөө энергийн зуунд амьдарч байгаа хэмээн ярих, бичих болжээ. Үнэн хэрэгтээ Аура гэж юу вэ? бидэнд үнэхээр хэрэгтэй шаардлагатай зүйл мөн үү гэдэг асуултад хариулах хүн хэд байгаа бол… Тэгвэл Аура буюу гэрлэн бие нь хүний төрөхөөс, насан эцэс болох хүртэл амьдралынх нь сайн, муу бүхий л мэдээллийг өөртөө агуулж байдаг аж. Тиймээс Аурагаар тухайн хүний талаар урьд болон энэ насных нь үйлийн үр, өвчин зовлон, аз жаргал, олз омог, амжилт ололт бүгдийг нь “уншиж” болдог юм байна. Гайхалтай байгаа биз. Ингээд уншигчиддаа ‘Гэрлэн биеийн судалгаа, оношилгооны төв”-ийн тэргүүн, Аура судлаач А.Мөнгөншагайн гэрлэн биеийн судалгаа, оношлогооны талаар тайлбарласаныг хүргэе. Бид толинд махан биеэ л хардаг.Харин аураг гэгээрсэн эсвэл билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүс мөн жаахан хүүхэд харж чаддаг ажээ. Энгийн хүмүүсийн хувьд зөв, буруу ойлголт байдгаас биш, аурагийн хэлбэр, хэмжээний талаар төсөөлөл ч байдаггүй. Гэрлэн биеэс цацрах энерги нь хүнийг эхийн хэвлийд байхаас өнөөг хүртэл мөн эцгийн долоо, эхийн долоон үеийн мэдээллийг хадгалж байдаг. Дээр нь эрүүл мэндийн мэдээлэл бантана. Гэрлэн биеийн хэлбэр, хэмжээ алдагдвал таны амьдралд болон биед ямар нэг өөрчлөлт гардаг. Амжилт, уналт, эрүүл, өвчтэй байх чинь ч үүнтэй л холбоотой. Зарим тохиолдолд оношлуулсан хүний гэрлэн бие гэмтэж, сийрэгжин, цоорсон, муу муухай зүйл түүнд наалдсан байдаг аж. Гэрлэн бие багасах, тэлэх нь ч бий. Багассан бол энергийн дутагдалд оржээ гэсэн үг. Ихсэх нь ч сайхан зүйл биш бөгөөд гэрлэн бие цоороод, муу муухай зүйл түүгээр нь орж, гэрлэн бие тэлдэг байна. Гэхдээ оношлуулсан хүмүүсийн дийлэнх нь энергийн дутагдалтай гардаг. Аура аль хэсэгтээ цоорсон, гэмтсэн зэргээс хамааран элдэв өвчин үүсдэг байна. Учир нь хүний биед долоон хүрд байдаг гэнэ. Энэ хүрдний байршлаас эрхтэн систем хамаарагддаг. Жишээ нь: зүрхэн хүрд гэмтсэнээс зүрх судас, уушгины өвчинд нэрвэгддэг бол наран сүлжээ буюу гурав дахь хүрд гэмтсэнээс ходоод, хоол боловсруулах эрхтэн систем хямардаг гэнэ. Улс төрчид, худалдаа, наймаа эрхлэгчид хамгийн ихээр энергийн дутагдалд орсон байдаг бол лам нар, бясалгагчдын энерги хавьгүй сайн байдаг гэнэ. Хүмүүсийн амьдарч байгаа орчин ч аурад сайн, муу нөлөө үзүүлдэг. Жишээ нь, Улаанбаатарын иргэд энергийн дутагдалтай байдаг бол малчдын энерги маш сайн байдаг аж.Гэрлэн бие үргэлж гадны нөлөөллөөс үүдэн гэмтэж, энерги багасдаг гэвэл өрөөсгөл. Сэтгэл санаа, үзэл бодол чинь маш чухал шүү. Хүний гэрлэн биеийн эвдрэлийн 70-80 хувь өөртэй нь холбоотой. Сэтгэл санаа байнга зовних, муу зүйл бодох, гашуудах, шаналах, хараалын үг хэллэг хэлэх, хэн нэгэнтэй хэрэлдэж муудах нь аураг гэмтээж, энергийг багасгадаг. Ялангуяа хэн нэгэнтэй ам зөрж, элдэв муу үг хэллээ гэхэд эдгээр үг хэллэгээр чинь дамжуулан тухайн хүн таны энергийг “сорж” авдаг байна. Тиймээс хэн нэгтэй ам зөрөх, муу муухай үг хэллэг хэлэхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнээс гадна энерги сорогчид гэж бий. Тэд хэн нэгний энергийг сорж амьдардаг бөгөөд энэ нь Таны хамгийн дотны найз, гэр бүлийн хүн, хадам ээж, хамт ажиллагч гээд хэн ч байж болох гэнэ. Хүмүүс нэг нэгэндээ хараал жатга хийлгэдэг гэцгээдэг. Хараал жатга нь энергийн хорлол бөгөөд хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээн, махан биед элдэв хорт хавдар үүсгэдэг аж. Мөн техникийн дэвшил ч бидний гэрлэн биед сөрөг нөлөөтэй. Энерги нь нөгөө талаас бидний энэ хорвоод амьдрах “тийз” буюу нас юм. Чиний энерги хэдий сайн байна, төдий чинээ урт удаан, аз жаргалтай, элбэг баян амьдрах болно. Энерги дуусах тэр цаг хугацаанд Таны энэ насны амьдрал дуусгавар болдог жамтай. Тиймээс энерги тодорхойлуулна гэдэг нь насаа тогтоолгох гэсэнтэй утга нэг.  Дараагийн жишээ: Бие нь өвдөөд 10 гаруй жил болсон, насаараа цэргийн дарга хийсэн нэгэн эрхэм эхнэртэйгээ ирж, аура бүрхүүлээ оношлуулжээ.  Тэгтэл тэр хүний хийж явсан ажил хэл ам, хараал жатга, стресс ихтэй байжээ. Тиймээс хараал жатгаас үүдэлтэй муу зүйл гэрлэн биеийг нь гэмтээн, энергийн дутагдалд оруулсан аж. Үүнээсээ улбаалан тухайн хүн бөөрний дутагдалтай, элэг, ходоод нь устсан байжээ. Оношилгоогоор долоо хоногийн настай гэж гарсан бөгөөд яг энэ хугацаанд тэр хүн “бурхан” болсон тухай ярьж байлаа. Сүүлийн үед барууны орнуудад энергийн эмчилгээг их анхаарах болжээ. Манайхан эмчид үзүүлэхээр цусны, шээсний зэрэг ямар нэг шинжилгээ хийлгээд ир гэдэг бол барууны зарим эмнэлэгт энергийн оношлогоонд ороод ир гэх хандлага ажиглагдах болжээ. Нэгэнт гэмтсэн, цоорсон, сийрэгжсэн гэрлэн биеэ хэрхэн хэвийн болгох билээ гэдэг асуудал тулгарах нь дамжиггүй. Бүх зүйл учир шалтгаантай. Тиймээс юуны өмнө шалтгаанаа тодорхойлж, түүнийгээ үгүй болгоно.Магадгүй удмын болон насны хараал байх тохиолдол ч бий. Янз бүрийн орны Аура судлаачдын бүтээсэн зүүлт, бугуйвч, бөгж гээд энергийн маш олон бүтээгдэхүүн бий. Тэдгээрээс одоогийн байдлаар өөртөө эерэг мэдээллийг хамгийн ихээр агуулсан нь “КФС” гэх ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг аж. Энэ нь махан болон гэрлэн биед хоёуланд нь эерэг нөлөө үзүүлдэг нь гайхалтай. Мөн энергийн алдагдлыг хамгийн хурдан хугацаанд нөхөн аз жаргал, эрүүл мэнд, амжилт, эд баялаг, сайхан бүхнийг даллан дууддаг. Түүгээр ч зогсохгүй энерги сорогчдоос хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Алдагдсан энергиэ нөхөхийн тулд бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна зан үйл хийх шаардлагатай. Энэ маш чухал. Мөн сэтгэл санаа, үзэл бодлоо сайн сайхан зүйлээр цэнэглэх, агаар, салхинд гарах, Гандан, хийдийн хурал номд суух, бясалгал хийх, сайхан дуу, хөгжим сонсох, үргэлж өөдрөг, гэгээн сайхан зүйл бодох, ярих нь чухал. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Энэ маш гүн агуулгатай. Учир нь хүний хоолойн хүрд гэж бий. Энэ хүрд хүний аз хийморь, амжилт, эд баялаг, элбэг хангалуун амьдралын илэрхийлэл, Хоолойн хүрдний энерги багассанаас эд баялаг хомсддог байна. Тиймээс сайхан зүйл хэлж, муу муухай үг хэллэг бүү хэлээрэй. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!