Uncategorized

ТАНД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРТАЙ ЗАЛУУГИЙН 6 ШИНЖ БОЛОН ТАНЫГ ЗҮГЭЭР Л АШИГЛАЖ БАЙГАА ЗАЛУУГИЙН 6 ШИНЖ

Олон эмэгтэйчүүд, тэр тусмаа залуухан охидууд дандаа хайр дурлалын харилцаанд сэтгэл зовнисон мэдрэмжтэй байдаг. Юу гэхээр, заримдаа бидний таагүй төсөөлөл зөв байх тохиолдол бий, гэхдээ хамтрагчийнхаа мэдрэмжинд эргэлзэх нь амархан байдаг яагаад гэвэл, бидний сэтгэл зовних мэдрэмж эсвэл өмнөх бүтэлгүй хайр дурлалын харилцаа үүнд нөлөөлдөг. Аз болоход, таны хамтрагч танд үнэхээр хайртай эсвэл таныг зүгээр л ашиглаж байгааг ойлгож мэдэхэд туслах хэд хэдэн шинжүүд байдаг байна. Бид бүхэн хайр дурлалын харилцаа ямар ээдрээтэйг сайн мэднэ, тиймээс хамтрагчийнхаа жинхэнэ нүүр царайг таньж мэдэхэд хэрэг болох дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Таныг хайрладаг: Тэр бүхий л цаг хугацаанд тань руу ширтэнэ Олон романтик дууны үгийг зохиогчид үүнийг яг зөв илэрхийлдэг: танд чин сэтгэлээсээ хайртай залуу таниас хэзээ ч харцаа салгахгүй. Таныг баасан гаригийн үдэш сайхан хувцаслахад олон эрчүүдийн нүдэнд энэ өвөрмөц харц бий болно. Гэхдээ хэрэв та өөрийг чинь энгийн байх үед гайхширсан болон сэтгэл хөдөлсөн харцаар хамтрагч чинь харж байгааг анзаарвал, тухайлбал оройн хоол хийх эсвэл таны гадуур хувцсыг өмсгөх үед, тэр танд гарцаагүй хайртай гэсэн үг юм. Таныг ашигладаг: Тэр таныг онцгой гэж мэдрүүлдэггүй Танд бусад охидоос ялгарах онцгой шинж байхгүй, түүний эргэн тойрон дахь эсвэл найзууд дунд байдаг охидууд тантай яг адилхан юм шиг санагдана.

Тэр магадгүй байнга таныг бусад хүмүүстэй харьцуулдаг эсвэл танд ямар ч хайр мэдрүүлдэггүй. Хэрэв та түүний хажууд өөрийгөө бусад охидын л адил гэж мэдэрдэг бол, тэр таныг гайхшруулах зүйл юу ч хийдэггүй гэж ойлгож болно. Таныг хайрладаг: Тэр биеэ барьж чаддаг Бид бүхэнд бүгдэд нь өнгөрсөн түүх гэж байх бөгөөд зарим хүмүүс үүнийг одоо үргэлжилж байгаа харилцаандаа дурддаг. Гэхдээ таны хамтрагч өнгөрсний чинь талаар их зүйл мэддэг мөртлөө таны дэргэд хамт байж, таныг өнгөрснөөр чинь дүгнэлгүй хайрлана. Хүнийг ямар байснаар биш, ямар байгаа болон ирээдүйд ямар байхаар нь дүгнэж, алдаа оноотой нь хамт хайрлана гэдэг бол чин сэтгэлээсээ хайрлаж байгаагийн илрэл юм. Таныг ашигладаг: Та байнга буруутай юм шиг байдаг Та ажил дээрх асуудлаа шийдвэрлэхийн тулд юу ч хийж чадахгүй мэт санагдана, бас дэлгүүрээс нохойндоо ямар хоол авахаа ч сонгож чадахгүй. Хэрэв та байнга юу хийж байгаагаа ойлгож чадахгүй байвал, энэ нь та өөртөө сэтгэл хангалуун бус байгаагийн шинж юм. Яг одоо хайр дурлалын харилцаандаа цэг тавих цаг нь иржээ. Хамтрагчийгаа илүү мундаг хүн болоход нь туслахад, буруудаад байх зүйл үгүй, гэвч ямар ч өөрчлөлт, хандлага танд буруутай юм шиг санагдах учиргүй. Таныг хайрладаг: Танд болчимгүй зан гаргах вий гэхээс эмээдэг Бид бүхэнд өөрийн гэсэн онцгой зан чанар байх бөгөөд энэ нь бусдад хэрхэн нөлөөлж байгааг тэгтлээ сайн ойлгож ухаардаггүй. Хэрэв та хамтрагчаа таны урмыг хугалах эсвэл сэтгэлийг чинь шархлуулах ямар нэгэн ааш авир гаргахгүйн тулд болгоомжилж, өөрийгөө хянаж байгааг анзаарвал, энэ нь сайн хэрэг. Гэхдээ та түүнийг ийм байдалтай байлгах хэрэггүй бөгөөд ямар нэгэн асуудал тулгарвал, түүнтэй ярилцах нь чухал. Учир нь таны юу гэж бодож байгааг тэр мэдэхгүй, тийм биш гэж үү? Таныг ашигладаг: Тэр алга болдог Хамтдаа хийхээр төлөвлөсөн төлөвлөгөө тулж ирэхэд, тэр эцсийн мөчид алга болдог. Эсвэл тэр таны мессеж эсвэл дуудлагад удаж байж хариу илгээдэг. Тийм ээ, тэр цаг хугацаа өнгөрөх тусам улам завгүй болох болсон, гэхдээ таныг гэдэг хүн ямар нэгэн байдлаар танд заавал цаг гаргадаг гэдгийг санаарай.Тэр таны үнэ цэнийг үнэлэхгүй, мэдрэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрвөл, түүнтэй хамт байгаад ямар ч нэмэргүй гэдгийн баталгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Таныг хайрладаг: Тэр таныг аз жаргалтай болгодог жижиг зүйлсийг ч анзаардаг Бид бүхэн бүгдээрээ их үнэ цэнэ дагуулдаг том зүйлсэд дуртай байдаг, гэхдээ жижиг зүйлс ч гэсэн заримдаа хүнийг аз жаргалтай болгодог. Жишээ нь, тэр таны идэх дуртай мөхөөлдөс, гуниглахдаа үздэг утгагүй телевизийн шоу эсвэл хамгийн анхны тэжээсэн амьтны чинь нэрийг мэддэг. Эдгээр зүйлс баглаа цэцэг болон амттан авч өгөхөд баярладагтай адилхан тэр танд анхаарал халамж тавьдаг болохын илрэл бөгөөд энэ харилцаа цаашид үргэлжилбэл, аз жаргалтай гэрлэлт болох боломжтой. Таныг ашигладаг: Тэр хэзээ ч зөвшилцөхөд бэлэн байдаггүй Зөвшилцөх арга зам хайж олно гэдэг амаргүй байдаг, тэр тусмаа хэрэв таны хайр дурлалын харилцаа шинэхэн бол, гэхдээ зөвшилцөл бидний гол зорилго байх ёстой. Таны хамтрагч таны бодлыг хүндэтгэх хэрэгтэй бас та хоёрын хоёулаа аз жаргалтай байхад нөлөөлөх балансыг хангах нь чухал. Хэрэв тэр бүх зүйл дээр “зөв” шийдвэр гаргахаас цааргалж байвал, энэ нь хэн нэгний хяналтанд байх харилцаанаас зугтааж буйтай нь холбоотой. Таныг хайрладаг: Тэр танд зүрх сэтгэлээ нээдэг бас таныг тэгээсэй гэж боддог Бид бүгдээрээ хайр дурлалын харилцаанд эмзэг болчихдог, гэхдээ бие биетэйгээ мэдрэмж, бодлоо хуваалцахгүйгээр хүчтэй харилцааг бий болгож чадахгүй. Хэрэв тэр айдсаа ардаа үлдээж, тантай өөрт тохиолдсон асуудал, санаа зовж буй зүйлс гэх мэт чин сэтгэлийн үгнүүдээ хэлэх юм бол, тэр танд итгэдгээс гадна ирээдүйг хамтдаа даван туулахыг хүсэж байна гэж ойлгож болно. Энэ зан чанар хоёуланд чинь хэрэгтэй: тэр таны жинхэнэ мөн чанарыг мэдсэнээр, ирээдүйд тантай яаж харьцах ёстойгоо хүртэл ойлгоно.Таныг ашигладаг: Тэр таны сэтгэл санааг удирддаг Тэр таны хүч чадал болон сул талыг хоёуланг нь сайн мэднэ, өөрөө юу хийхийг хүсэж байна, төдий чинээ таныг удирдана. Энэ төрлийн хайр дурлалын харилцааг хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв та байнга буруутай юм шиг гэмшиж эсвэл хамтрагчаасаа хараат болсон юм шиг анзаарагдвал, түүнээс эртхэн зайгаа барих хэрэгтэй. Таныг хайрладаг: Тэр ямар ч асуудлын талаар ярилцдаг Сэтгэл санааны байдлаа илэрхийлэх нь асуудлыг шийдвэрлэх, цаашлаад хамтрагчаа аз жаргалтай байлгах, саад бэрхшээлийг даван туулахад ач тустай. Гэхдээ үүний тулд, тэр тантай ямар ч үед чөлөөтэй ярилцдаг байх хэрэгтэй. Харилцаа бол хүчтэй хайр дурлалын харилцааны үндэс тулгуур бөгөөд хамтрагч чинь танд үнэхээр хайртай бол тантай ний нуугүй ярилцахад ямар ч асуудал гарахгүй. Таныг ашигладаг: Тэр таныг олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулдаг эсвэл хэдэн өдрийн турш харьцдаггүй Бид бүхэн зарим нэг асуудал сүүлдээ хэтэрхий сэтгэл санаатай холбогддогийг мэднэ, гэхдээ танд хайртай залуу хэзээ ч олны өмнө таныг эвгүй байдалд оруулах эсвэл олон өдрийн турш тантай холбоо барихгүй алга болохгүй. Эдгээр зан чанарууд нь сэтгэл санааны байдал дээр тулгуурлан хяналтандаа оруулах, сэтгэл хөдлөлийг хянах эсвэл таныг буруу зүйл хийсэн гэж бяцхан шийтгэл өгч буйн илрэл юм. Танд хайртай залуу хэзээ ч таныг өвтгөхгүй, хэрэв хамтрагчаас чинь ийм хандлага ажиглагдахгүй байгаа бол, түүнээс эртхэн зайгаа барь

Related Articles

Back to top button
error: Content is protected !!