Uncategorized

КОФЕГ ШАР ТОСТОЙ YYХ НЬ МАШ БУРУУ. УЧИР НЬ…

ХБНГУ-ын Берлин хот дахь төрийн концерн эмнэлэгт ажиллаж буй Т.Хөвсгөлдалай: Кофег шар тостой yyх нь маш буруу. – Гэтэл сүүлийн жилүүдэд манай бүсгүйчүүд шар тостой кофенд хошуурцгаах болсон л доо? – Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст кофег задлах фермент байдаггүй гэсэн судалгаа байдаг. Кофе yyхаар дотор муухайраад байна, зүрх дэлсээд байна гэж ярьдаг хүмүүс буй. Энэ бол yyсан кофег чинь хоол боловсруулах эрxтэн маань задалж чадахгүй байна гэсэн үг. Мөн дээрээс нь шар тос хийчихдэг. Тэгэхээр хоёр задалж чадахгүй байгаа зүйлийг зэрэг xэрэглэж байна гэсэн үг. Энэ нь хүний хоол боловсруулах эpxтэнийг гэмтээж эхэлдэг юм байна. Үүний улмаас элэг цөс өтгөрнө, цөсний чулуу үүсдэг байх нь. – Шар тосыг хүний бие задалж бас чаддаггүй xэрэг үү? Мэдээж зохистой xэрэглээний талаар л энд ярьж байгаа юм шүү.

Ер нь бол лактоз гэж ярьдаг. Энэ нь сүүнд агуулагддаг нэг төрлийн сахар. Энэ сахарт үл зохилддог биетэй хүмүүс гэж байдаг. Энэ нь Ази хүмүүс юм. Тэгэхээр монголчууд бидний биед сүү, сүүн бүтээгдэхүүн шингэх нь харьцангуй тааруу. Ийм хүмүүс тараг yyх, сүү yyх, зайрмаг идсэний дараа биед нь нэг шинж илэрнэ. Гэдэс нь эвгүйрэх, өвдөх, гэдэс дүүрэх шинж тэмдэг сүү xэрэглэсний дараа илэрдэг. Лактоз биед таарахгүй ингээд яваад ирэхээр тухайн хүний биед үрэвсэл эхэлдэг юм байна. Ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл, төрөл бүрийн идээт буглаа үүсэх магадлалтай байдаг. Жишээ нь,хатгааны үед хүний уушиг үрэвссэн байдаг. Энэ үед халуун аарц, сүүн бүтээгэдхүүн хэрэглээд ирэхээр үрэвслийг улам сэдрээдэг. Тиймээс ханиадны үед болж өгвөл сүү цагаан идээнээс татгалзах xэрэгтэй. – Ханиад хүрэхээрээ халуун аарц буцалгаж уудаг монголчуудад маань таны ярьж байгаа наад зүйл их л хачирхалтай санагдаж байгаа байх? – Миний хувьд энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор ингэж яриад байгаа юм. Би 2010 онд Африкт очлоо. Маш их халуунд миний хоолой өвдөөд л яваад байлаа. Тэгээд тэнд нэгэн Америк эмчид үзүүлэхэд надаас юу идэж yyж байгааг минь асуулаа. Би “Өглөө сүүтэй смүүти yyдаг. Мөн орой унтахдаа тараг yyдаг” гэдгээ хэллээ.Тэгтэл намайг тэр эмч “Цагаан идээгээ зогсоогоод үз” гэсэн. Би заасан хугацаанд цагаан идээгээ xэрэглээгүй. Тэгээд миний хоолой эдгэж, зүгээр болсон. Сүүн бүтээгдэхүүнээ xэрэглэхээ зогсоосноос хойш миний хоолойны ангени хөдлөхөө больсон. Мөн манай нэг судлаач найз нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс болон Ази хүмүүст цагаан идээг задлах фермент байдаггүй болохыг хэлж байсан. Манай анагаахын багш нар маань ч тэгж ярьдаг. Иймээс монголчууд маань миний энэ ярьсан зүйлээс авахыг нь аваарай. Эх сурвалж: paparazzi.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!