Uncategorized

НЭГ УДААГИЙН АМНЫ ХААЛТЫГ ДАВХАРЛАЖ ЗҮҮСНЭЭР ГАДНЫ АГААР ОРОХ ЭРСДЭЛТЭЙ

Цар тахлын халдвараас хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна. Харин нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүснээр хацар, амны хаалтны хооронд завсар үүсэж, түүгээр гадны агаар орох эрсдэлтэйг зарим эмч, мэргэжилтэн хэлжээ. Энэ нь үнэн зөв эсэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагагүй. Хамгийн чухал нь найдвартай газраас стандартын шаардлага хангасан амны хаалтыг авч, зөв зүүж xэрэглэх учиртай.Амны хаалтыг хоёр цаг тутамд солих ёстой бөгөөд илт бохирдсон болон цантаж, норсон бол тэр даруйд амны хаалтаа солих нь зүйтэй” гэлээ. Амны хаалтыг хэрхэн зөв xэрэглэх вэ? -Гараа сайтар савандаж угаасны дараа амны хаалтаа зүүнэ. -Амны хаалтаа зүүснийхээ дараа аль нэг хэсэгт сул зай үүссэн эсэхийг шалгана. Таныг амьсгалахад амьсгал зөвхөн урагш гарах ёстой бөгөөд хамар, шанаа хэсгээр завсар гаргахгүй байхыг анхаарна уу. -Нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг xэрэглэх ёстой. Хэрэв дунд нь хоол идсэн, утсаар ярьсан эсвэл амны хаалт тань норсон бол шууд хаях ёстойг анхаарна уу. Хаяхдаа гадаргуунд гараа хүргэж огт болохгүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!