Uncategorized

ҮЗМЭРЧ СИЙЛЭН : ХҮНИЙ ГЭР БҮЛИЙГ ҮЙМҮҮЛЭЭД ЖАРГАЛТАЙ ЯВАА ХҮН БИ Л ЛАВ ҮЗЭЭГҮЙ

Үзмэрч зурхайч Сийлэн нь 2014 оноос хойш 6 жил орчим хугацаанд өөрийн мэргэжил болох сэтгэл зүйч талаар зөвлөгөө өгч хөзрийн мэргэ, үйл заслаар 21000 гаруй хүнд тус дэмээ хүргээд байгаа билээ. Саяхан амаржсан тэрээр онлайнаар үзлэг зөвлөгөөгөө өгч арга заслаа хийж фэйсбүүк-ээр түлхүү хүмүүс хүлээж авдаг бөгөөд тэр болгон хүмүүсээ гэртэй хүлээж авч чаддаггүй ч мянга мянган хүн түүнд ханддаг аж. 1. Та хаана төрч өссөн бэ?Хөвсгөл аймаг Мөрөн сум 2001 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байна. 2. Та ямар төрлийн заслыг ихэвчлэн үйлдэж байна вэ? Монголчууд юунд ихэвчлэн алдаж байна вэ?Ажил үйлс, орлого зарлага, хань ижлийн засал орж ирдэг ч гэр бүлийн харилцаанд тулгуурласан засал өдөр тутам үйлдэгддэг, Тэр тусмаа айл гэрийн ноён нуруу эр хүн рүү чиглэсэн, бор дарсанд толгойгоо мэдүүлж, хүн хүний өвөрлүү шагайсан, амьдралдаа хангалуун бус, гоо сайханд уруу татагдан амьдралаа алдсан хүн 90 орчим хувийг эзлэж байна. Тэдэнд үр хүүхэд хань ижил чухал байхаа болиод удаж байна, Эр хүний мөн чанарыг танилгүй, үр хүүхдээ өнчрүүлж орхигдсон эмэгтэйчүүд ч мөн багагүй их байна. 3. Засал хэрхэн үйлдэгддэг вэ?Хөнгөн үйл засал өдрийн морин цагаас бичин цаг хүртэл, хүнд үйл шөнийн хулгана цагаас туулай цаг хүртэл үргэлжилнэ. 3 удаа давтагдан 3 цагийн хугацаанд хийгдэнэ. 4. Засал үр дүнгээ өгсөн хүмүүс хэр их байна вэ?Засал хийлгэсэн хүмүүс заавал эргэн холбогддог. 5. Та энэ хугацаанд олон хүнд үзлэг засал хийжээ хүмүүст хандаж хэлэх зөвлөгөөний хувьд: Хэн нэгэнд хайртай болсон бол тэр хайр үгүй болох боломжгүй, Үгүй болдог зүйл биш, гуравдагч этгээд, архи, хөнгөн хийсвэр сэтгэлгээ, зугаа цэнгэл үүнийг үгүй хийдгийг сайн санаж яваарай. Эвлэрэх зай үлдээх ёстой.Архи. Архи бол тухайн хүний ухамсар. Өөрөө гарч өөрөө тааруулах ёстой. Хэний ч туслалцаагүйгээр. Магадгүй Монголд архи үйлдвэрлэхээ болисон ч энэ асуудал гарч л таараа шүү дээ. Гуравдагч этгээд Амьдралаа хэрхэн босгосноо бүү март. Өөр хэн нэгэн рүү гэх хэсэг зуурын шуналаа тэвч, орхи. Эр хүний эцсийн зогсоол эхнэр хүүхэд л байдаг. Хүний хүнийг булааж гэр бүл, балчир үрийг нь цусаар уйлуулсан амьдрал амьдрал болсныг би хараагүй. Зугаа цэнгэл. Одоогоос 20 жилийн дарааг бодож үз. Зугаа цэнгэл амьдралд чинь юу үлдээснийг. Хэрвээ та үзмэрч зурхайч Сийлэнтэй холбогдохыг хүсвэл фэйсбүүкээс Үзмэрч Сийлэн гэж хайх хувийн чатаар нь холбогдоорой.v

Related Articles

Back to top button
error: Content is protected !!