Uncategorized

Ж.ЧИНБҮРЭН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: ХАВДАР ТУСАХГҮЙН ТУЛД МЭДЭХ ЁСТОЙ ГУРВАН ЗҮЙЛ. ХАДГАЛААД АВААРАЙ

Монгол улсад жилд 6000 орчим хүн хорт хавдар тусдаг. Гэтэл 60 орчим хувь нь жил хүрэхгүйн хугацаанд нас бардаг. Үүний гол шалтгаан нь хожуу оношлогддогт байгаа юм. Монгол улсын Хүний Гавьяат эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хувь хүнээс хамаарах хэд хэдэн зүйлс байна. Нэгдүгээрт: Монголд хамгийн элбэг тохиолддог хавдар бол элэгний B,C вирусийн гаралтай элэгний хорт хавдар. Гэтэл надад B,C вирус байгаа юу гэдгээ та үзүүлсэн үү? Өөрөөсөө асуу? Жилдээ нэг удаа үзүүлэхэд л болно. Хэрвээ танд B,C вирус байгаа бол эмчилгээнд хамрагдах ёстой. Тэгээд элэгний хорт хавдрын үзлэг, оношилгоонд жилдээ нэг удаа орох ёстой. Хоёрдугаарт: Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хавдрын хоёрдугаарт байдаг. Мөн ялгаагүй шалтгаан нь вирус.Тэр вирус надад байгаа юу гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв дээр энэ үзлэгийг хийдэг болчихсон. 2019 онд 3000 эмэгтэйд вирусын тархалт хэдэн хувь байна гэдгийг үзлээ. Монголчуудын дунд вирусийн халдвар байна. Энэ вирусийн халдвартай хүн л умайн хүзүүний хавдар тусна. Тиймээс үзүүл. Гуравдугаарт: Энэ бол өөрөөс чинь хамаарах зүйл. Энэ нь илүүдэл жингийн асуудал юм. Илүүдэл жингүй, архи, тамхи хэрэглэхгүй бол хавдар тусах магадлал 30 хувь буурна гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоо бий. Тиймээс илүүдэл жингүй байх, эрүүл амьдралын хэвшлийг бий болгох, гэр бүл, үр хүүхдэдээ өвлүүлэх нь өвчин тусахгүй байх үндэс юм. Эх сурвалж: UrugmШөнө сэрэх үед халуурч, хөлөрсөн байх үеийн мэдрэмж хамгийн онцгүй байдаг. Энэ нөхцөл байдал сайхан унтаж амрахад саад болохоос гадна маргааш нь эрч хүчгүй, сулбагар байхад хүргэдэг. Тэгвэл чухам юунаас болж хөлөрч байгаа болон үүнээс сэргийлэх эхний алхамыг мэдэж авъя. Шөнө хөлрөхөд хүргэж буй хамгийн түгээмэл шалтгаануудыг танилцуулж байна. Шөнө хөлрөх нь ихэнхдээ халуун уур амьсгал, хэтэрхий их хөнжил хэрэглэх эсвэл гудас дэвсэж унтдагтай холбоотой байдаг. Хэрэв тийм биш бол дараах 7 шалтгаан таны шөнө хөлөрч байгаагийн гол асуудал байж мэдэж юм. 1. Цэвэршилт Халуу шатаж буй мэт хөлрөхийг мэргэжлийн эмч нар цэвэршилттэй холбоотой гэж тайлбарладаг ба ихэвчлэн шөнө дунд тохиолдоно. Сэрэх үед хамаг биеийн хөлс бурзайсан байна. 2. Эмийн эмчилгээ Зарим эмийн эмчилгээнээс болж шөнө хөлөрч сэрж болно. Гуниг гутралыг эмчлэх эм, сэтгэл мэдрэлийн бэлдмэлүүд болон аспирин хэрэглэх нь шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй гэнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл, мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээнийхээ талаар зөвлөгөө аваарай. 3. Хорт хавдар Шөнө хөлрөх нь лимфома өвчний эрт үеийн шинж тэмдэг байх магадлалтай. Мөн тодорхойгүй шалтгаанаар жин хасах болон халуурах шинж тэмдгүүд илэрч болно. 4. Халдвар Сүрьеэ, буглаа, эндокардит /зүрхний хавхлаг үрэвсэх/ эсвэл ясны хэврэгшил /яс үрэвсэх/ зэрэг өвчнүүдийн үед шөнө хөлрөх шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн ДОХ туссан үед ч мөн шөнө хөлөрдөг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. 5. Сэтгэл түгших Стресс болон сэтгэл түгшилтээс үүдэж шөнө хөлөрч болно. Сэтгэлийн хямрал, түүний хурцадмал байдал болон нойргүйдлийн асуудлаас болж хөлөрдөг байна. 6. Нойрны эмгэг Унтах үедээ амьсгаа авч чадахгүй байх эсвэл бусад төрлийн нойрны эмгэг шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй. Зүүдэндээ босч явах, унтах эсвэл хахах, өдрийн цагаар нойр хүрэх болон цусны даралт ихэссэн гэх мэт. 7. Гипогликеми Цусан дахь сахарын хэмжээ буурснаас болж хөлөрдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гипогликеми өвчний улмаас чихрийн шижинтэй хүмүүс шөнө хөлрөх хандлагатай байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!