Uncategorized

ЖИНГЭЭ ХАСАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛ ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ!

Охид бүсгүйчүүдийн хувьд жин нэмж, таргална гэдэг ертөнцийн төгсгөлтэй адил санагддаг. Дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм бариад ч нэмэргүй, нөгөө л жиндээ байгаад турж чадахгүй шаналах нь бий. Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээллийг сонирхоорой. Энэ нь жинлүүр, таны жинг зарим тохиолдолд үнэн, бодитоор бус өөрөөр харуулж байдагтай холбоотой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. Жинг хэрхэн хэмждэг вэ? 45 кг булчинтай, 15 кг өөхтэй буюу нийтдээ 60 кг жинтэй бүсгүй байна гэж төсөөлье. Харин жинлүүр нэг өдөр 57 кг гэж харуулах атлаа дараа нь 64 кг гэж харуулдаг. Энэ нь та таргалж, турж байгаад бус түр зуурын таргалалттай хамааралтай юм. Жингийн хэлбэлзэлд нөлөөлдөг зүйлс 1. Ус Усны хэмжээ нь маш чухал нөлөө үзүүлж, жин хэлбэлзэхэд хүргэдэг байна. Бид усыг тааруулж уугаагүйгээс болж, заримдаа бага жинтэй, заримдаа их жинтэй байж болдог. Гэнэт их хэмжээний ус ууснаар ходоод гэдэс, бие организм бүхэлдээ усаар дүүрч, багагүй жин нэмдэг байна. 2. Гликоген Таны идсэн, биедээ хуримтлуулсан нүүрс усны грамм бүхэн жин болон хуримтлагддаг. Орой зүсэм бялуу идэж унтаад өглөө нь жингээ үзэхэд ямартай ч нэмэгдсэн байдаг аж. Гэхдээ үүнд шаналж гутрах шаардлагагүй бөгөөд уг нэмэгдсэн жин нь аяандаа алга болж, биенээс гадагшлах билээ.3. Сарын тэмдэг Сарын тэмдэг ирсэн үед жингээ үзэж шаналах хэрэггүй шүү бүсгүйчүүдээ. Энэ үед хоолны дуршил нэмэгдэж, бие хавагнаж эхэлдэг. Тиймдээ ч тодорхой хэмжээнд биеийн жинг түр хугацаанд нэмэгдүүлдэг байна. Хэрэв та үүнийг туршиж үзэхийг хүсвэл сарын тэмдэг ирсэн өдрөө өөрөөр хэлбэл оргил болон дуусах үед нь жингээ үзээрэй. 4. Хавагнах Давсыг хэт их хэрэглэсний улмаас бие хавагнах нь бий. Мэдээж хавагнаснаар жин нэмэгдэж, сэтгэл санааг таагүй болгодог. Гэхдээ таны хаван бууснаар эргээд жиндээ очно гэдгийг бодолцож, аль болох тайван байгаарай. Харин яагаад хавагнах болсон шалтгаанаа олж мэдэн, үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ялангуяа хоолны дэглэм баримтлахдаа аль болох давс багатай хоол хүнс идэж, хавагнахаас сэргийлэхийг зөвлөе. Өөрийн бодит жингээ хэрхэн мэдэх вэ? 1. Бэлхүүсээ хэмжих Долоо хоног бүр бэлхүүсээ хэмжиж байгаарай. Ингэхдээ метрээ хүйсний нүхнээс 5 см дээр байрлуулж, хэмжих хэрэгтэй. Та тус хэмжээсээ тэмдэглэж, өнгөрсөн долоо хоногтойгоо харьцуулж, турсан эсэхээ мэдэж болно. Үүнээс гадна гуя, цээж гэхчлэн биеийн бусад хэсгүүдээ хэмжихэд буруудахгүй юм.2. Энергийн түвшин Та жин хасч байгаа эсэхээ сэтгэл санаанаасаа мэдэрч болно. Үүнийг энергийн түвшин гэнэ. Турж байгаа тохиолдолд бие цаанаасаа хөнгөрч, сэтгэл өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх аж. Иймд та энергийн түвшингээрээ жингээ хасч чадаж байгаа эсэхээ мэдэж аваарай. Та өөрийн байх ёстой жинг эндээс хараарай. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!