Uncategorized

Хуруу, гар болон бусад эд эрхтнээ хөлдөөсөн тохиолдолд яах ёстой вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/149259/ © XopoM News

Өвлийн хүйтэнд удаан явахад арьсанд муугаар нөлөөлж хөлдөх аюултай байдаг. Хэрвээ танд энэ таагүй байдал тохиолдвол ямар арга хэмжээ авах ёстойг танилцуулахаар бэлдлээ. Хөлдөлтийн зэрэг Өнгөн хэсгийн хөлдөлт Өнгөн хэсгийн хөлдөлт гэдэгт арьс хөлдөхийг ойлгоно: арьсны өнгө цайвар эсвэл улаан өнгөтэй болж судас агшина. Хөлдсөн хэсгээр бага зэргийн өвчин мэдрэгдэнэ. Арьсанд хүчтэй хүрэхэд маш мэдрэмтгий болсон байх бөгөөд хөлдсөн арьсыг дулаацуулахад шинж тэмдгүүд арилна. Хүүхдийн арьсны өнгөн хэсэг томчуудынхаас хурдан хөлддөг Ялангуяа нүүрний ил хэсэг болон захын эрхтнүүд хайрагдаж хөлддөг: чих, хамар, хацар, хөл болон гарын хуруу   Хөнгөн хөлдөлт Энэ төрлийн хөлдөлт танд таагүй мэдрэмж багагүй мэдрүүлэх хэдий ч айх хэрэггүй: яагаад гэвэл амархан эмчлэгддэг ажээ. Арьсны мэдрэг чанар алдагдах, цагаан эсвэл саарал-шаргал өнгөтэй болох, улаан толбо үүсэх, хавдаж ус гүйх, лугшиж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд цэврүү үсрэх ч тохиолдол бий. Гэхдээ энэ хөлдөлт амь наснаас хол учраас сандрах зүйлгүй.   Гүн хөлдөлт Хөлдөлтийн хамгийн хүнд бөгөөд аюултай хөлдөлт. Арьс цайж, хатуу болно. Хөлдсөн хэсэгт ямар нэгэн өвчин мэдрэхгүй байх ч тохиолдол үүснэ. Цэврүү үсрэх, цус шүүрэх, хамгийн аюултай нь хөлдсөн хэсэг үхжиж эхэлдэг. Гүн хөлдөлтийн үед булчин болон яс илүү өртдөг буюу холбоос эд ангийн эд эс үхжихэд хүргэдэг ажээ.   Хөлдөлтийг эмчлэх 1. Хөлдсөн хэсгийг үрж болохгүй Хөлдөж байгаагаа мэдрэх л юм бол дулаахан газар орж дараах арга хэмжээ аваарай: хөлдсөн гараа сугандаа хавчуулах, нүүр хөлдсөн бол хуурай бээлийгээр зөөлөн дарна. Эдгээр арга хэмжээг авсны дараа бага хэмтэй орчинд нэг хэсэгтээ гарахгүй байхыг зөвлөж байна.   2. Өвчин намдаах эм уух Хэрвээ гүн хөлдөлттэй бол тэр хэсэг маш их өвчин мэдрэгдэх тул өвчин намдаах эм уухаас өөр аргагүй. Гэхдээ үрэвслийн эсрэг үйлчилгээтэй өвчин намдаах эм уугаарай, жишээ нь ибупрофен. Мэргэжилтнүүд аспирины хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байгаагаас гадна эмийг зөвхөн зааварт заасан тунгаар хэрэглэхийг анхаарна уу.   3. Хөлдсөн хэсгийг зөвхөн бүлээн усаар дулаацуулна Дулаацуулах усны зохимжтой хэм бол 40-42 градус дулаан юм. Хөлдсөн хэсгийг хийхэд халуун мэт санагдах боловч тэвчиж болохоор, гэхдээ маш халуун биш шүү. Боломжтой бол нянгийн эсрэг саван хийнэ – болзошгүй халдвараас сэргийлэх болно. Хөлдсөн хэсгийг 15-30 минут орчим бүлээн усанд дүрнэ (гүн хөлдөлтийн үед 1 цаг болох тохиолдол ч бий). Галын хажууд эсвэл цахилгаан халаагуурын хажууд дулаацахыг хориглоно.   4. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэхээс зайлсхий Энэ төрлийн ундаа хүйтнийг мэдрэх мэдрэмжийг бууруулдаг тул тухайн үед таны бие бодит хүйтнийг мэдэрч чаддаггүй. Мөн согтуу хүн хөлдсөн хэсгээ зөв мэдэрч чаддаггүйг анхаарна уу.   5. Шаардлагатай үед заавал эмчид хандана уу Хэрвээ хөлдсөн хэсэг нэг өдрийн дотор эдгэрэхгүй байвал яаралтай эмнэлгийн тусламж авна уу.   Нийтлэг зөвлөгөө 1. Олон давхар дулаан хувцаслах Хэд хэдэн давхар хувцас өмсөхийг зөвлөж байна: давхар ноосон цамц, бээлий, оймс. Ус үл нэвтрэх, дулаан ялгаруулах хувцас сонгоорой. Мөн толгой, хүзүүгээ дулаалахаа мартаж болохгүй.   2. Гадагшаа гарахаасаа өмнө сайтар хоолло Хүйтний улиралд хол явах гэж байгаа бол заавал сайтар хооллох хэрэгтэй. Өлсгөлөн явах, ядаргаа зэрэг нь биеийн дархлааг бууруулж хурдан хөлдөхөд хүргэнэ.   3. Хүйтэнд тамхи бүү татаж бай Тамхи татахад тархины цусан хангамж муудахаас гадна захын судаснууд нарийсдаг. Тийм ч учраас тамхичид хөлдөх магадлал өндөр байдаг ажээ.   4. Чийгшүүлэх тос болон крем түрхэхгүй байх Хүйтэн арьс хуурайшуулдаг учраас гарахаасаа өмнө усан суурьтай тос түрхэхгүй байхыг зөвлөж байна. Чийгшүүлэгч тосны оронд тэжээлийн тос түрхэнэ, гэхдээ гарахаасаа дор хаяж 1 цагийн өмнө. Хүйтний эсрэг тусгай тосууд илүү үр дүнтэй болохыг анхаарна уу

Related Articles

Back to top button
error: Content is protected !!