Uncategorized

Дараах шинж тэмдгүүд танд зүрхний ноцтой асуудал байгааг илтгэнэ

Зүрх нь амин чухал эрхтэн бөгөөд түүний үйл ажиллагаанд доголдол гарах нь ноцтой үр дагаварт хүргэдэг. Энэ нь нас баралтаар дуусах нь ч бий. Тиймээс зүрхний буруу үйл ажиллагааны анхны “дохио” байж болох шинж тэмдгүүдийг тоолгүй өнгөрөөхгүй байхыг зөвлөж байна. Өвчнийг эмчилснээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг гэдгийг санаарай. Мэдээж дараах шинж тэмдгүүд зөвхөн зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаанд доголдол гарснаас үүссэн байж болох ч бусад өвчний шалтгаантай ч байж болно. Гэхдээ дараах шинж тэмдгүүдийн 4-5 болон түүнээс дээш шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан бол зүрхний эмч дээр заавал очиж шалгуулах хэрэгтэй шүү! Зүрхний шигдээс болж байсан ихэнх өвчтөнүүдэд шигдээс болохоос өмнөх 30 хоногт дараах 11 шинж тэмдэг илэрч байжээ. 1. Ядаргаа Дөнгөж орноосоо босоод, өглөөнөөс эхлээд өөрийгөө ядарснаар мэдэрч байгаа бол, амархан ядарч байгаагаасаа болж ажлаа ч хийж чадахгүй байгаа бол, ажлаа хийсний дараа ямар ч эрч хүчгүй, тамир тэнхээгүй болсон бол – энэ бол зүрхний дутагдалтай байж болох түгшүүрийн шинж тэмдэг юм шүү. 2. Сульдах Асуумжын дагуу зүрхний шигдээстэй байсан өвчтөнүүдийн ихэнх нь шигдээсийн өмнө маш ихээр сульдаж байсан гэдгийг эмч нар анзаарчээ. Тэд гартаа хөнгөн зүйл ч барьж чадахааргүй сульдсан байсан гэнэ. Сульдсан, хүчгүй мэдрэмж нь бидний ханиад хүрсэн үед илэрдэгтэй адил мэдрэмж бөгөөд энэ нь маш ойрын хугацаанд зүрхний шигдээс болж болохыг илтгэнэ. 3. Түгших Зүрхний шигдээс ойртож байгааг илэрхийлэх хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хүчтэй сэтгэл түгшилт юм. Эмч нарын мэдээллэснээр өвчтөнүүд эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шалтгаангүйгээр түгших эсвэл айх мэдрэмж төрж зовиурлаж байсан гэжээ. 4. Амьсгал давчдах Бага зэргийн бие махбодийн ачаалалд (3 давхар луу шатаар алхахад) хүчтэй амьсгал давчдаж, агаар дутагдах мэдрэмж төрж байгаа бол энэ нь зүрхний эмч дээр очих шаардлагатайг анхааруулж буй тэмдэг юм. Зүрхний үйл ажиллагааны доголдлоос цусны урсгал саатах нь уушгинд хүчилтөрөгч орохыг багасгаж амьсгал давчдуулдаг. 5. Толгой эргэх Тархи нь тогтмол, элбэг цусан хангамжтай байх хэрэгтэй. Хэрэв хэт бага цус тархинд очиж эхэлвэл толгой эргэдэг ба энэ нь зүрхний хэм алдалт болон зүрхний шигдээс ойртох үед илтгэдэг. 6. Хүйтэн хөлс Хэрэв та дасгал хийгээгүй эсвэл сандраагүй байхдаа заримдаа бие дээр тань хүйтэн хөлс ялгарч байгааг гэнэт мэдэрч байгаа бол энэ шинж тэмдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь зүрхний шигдээс ойртож байгааг илтгэнэ. 7. Пульс олшрох Судасны лугшилт олшрох шинж тэмдэг хааяа нэг илэрдэг бол айх зүйл байхгүй. Гэхдээ хэрэв таны судасны лугшилт жигд бус эсвэл олширсон бол ялангуяа амьсгаа давхцах, толгой эргэх, сульдах үед илэрдэг бол энэ нь тахикарди болон зүрхний хэм алдалттайг илтгэнэ. Зүрхний хэм алдагдах нь зүрхний шигдээс, зарим тохиолдолд гэнэтийн үхэлд хүргэдэг. 8. Цээжний өвдөлт Цээжний өвдөлт гэнэт үүсээд хэсэг хугацааны дараа арилж болно. Тиймээс ихэнх хүмүүс ийм шинж тэмдгийг үл тоомсорлодог ба гарч болох эрсдэлийг ойлгодоггүй. Гэтэл энэ нь зүрхний шигдээс ойртож байгааг илтгэдэг. Харамсалтай нь хүмүүс зүрхний асуудал хүндэрсэн үед эмчид ханддаг бөгөөд энэ үед өвдөлтийн бүс гар, мөр, нуруу руу дамжсан байдаг. 9. Хавагнах Хөл хавагнаж, жин нэмэх шинж тэмдгүүд нь янз бүрийн өвчний үед илэрнэ. Үүнд зүрхний өвчин багтаж болно. Хоолны дуршил алдагдах, биед илүүдэл шингэн хуримтлагдах нь зүрхний дутагдлын шинж тэмдгийг заана. 10. Ходоод гэдэс хямрах Гэдэс өвдөх, гэдэс дүүрэх, хоол шингэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд ноцтой биш юм шиг санагддаг ч энэ нь зөвхөн ходоод гэдэсний замд асуудал байгааг илтгэдэггүй. Энэхүү шинж тэмдэг нь зүрхтэй холбоотой байж болно. Тиймээс энэ тохиолдолд ч бас хурдан эмчлүүлэх шаардлагатай. 11. Ханиалга Зүрхний дутагдлын үед уушгинд илүүдэл шингэн хуримтлагдаж хэржигнүүр амьсгаа сонсогдож, байнга ханиалгаж, заримдаа цустай цэр гаргаж болно.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!