Хэрхэн холестерины түвшинг эмгүйгээр бууруулах вэ?

Холестерин ихэссэнээр судасны хананд “товруу” үүсэж энэ нь цаашлаад ноцтой өвчинд хүргэдэг гэдгийг бид мэднэ. Холестеринон товруу нь аажмаар судасны хананд хуримтлагдаж цусны урсгалыг удаашруулж улмаар товруу хагарахад тромб үүсэх ба энэ нь зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушгины эмбол, гэнэтийн нас баралтаар төгсөж болно. Тиймээс цусан дахь холестерины хэмжээг хянах нь маш чухал байдаг! Дараах хамгийн шилдэг ардын аргууд холестерины хэмжээг бууруулахад тусална. 1. Холестерин бууруулах хус мод Холестерин ихэссэн үед хамгийн сайн жор: хус модны хатаасан цэцгийн нунтгийг
ашиглах. Кофе нунтаглагчинд хус модны цэцгийг хийж нунтаглана. Ийм нунтгийг өдөрт 3 удаа 1 цайны халбагаар хэрэглэнэ. Нэг сар уугаад дараа нь 2 долоо хоног завсарлаад дахиад нэг сар ууна. Ингэхдээ жирийн усаар даруулж уугаарай. Үүнийхээ хажуугаар хоолны дэглэм барих ёстой. Өдөр бүр алим, гоньд
хэрэглэ. Учир нь алим пектинээр баялаг, харин гоньд С амин дэмээр баялаг байдаг. Эдгээр нь судсанд сайнаар нөлөөлдөг. Мөн холестерины түвшинг бууруулахын тулд элэг, цөсний хүүдийн үйл ажиллагааг дэмжих нь маш чухал. Үүний тулд 2 долоо хоног цөс хөөх эмийн ургамлын ханд ууж нэг долоо хоног
завсарлага авна. Үүнд эрдэнэ шишний торго, мөнх ногоон ургамал, эгэл марал цэцэг, азаргана орно. 2 долоо хоног бүр хандныхаа найрлагыг өөрчилнө. Эдгээр ургамлыг хэрэглэвэл 2-3 сарын дараа биеийн байдал сайжирч, холестерин хэвийн түвшинд ирнэ. 2. “Муу” холестериныг устгадаг жилий (зөгийн цавуу)
Цусны судсан дахь холестериныг цэвэрлэхийн тулд өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө 7 дусал жилийний 4 %-ийн хандыг 30 мл усанд найруулж ууж хэрэглэнэ. Курс эмчилгээ – 4 сар. 3. Шош холестерин бууруулна Хагас аяга шош эсвэл вандуйг усанд хийж хонуулна. Өглөө нь усыг асгаад шинэ усаар солиод
цайны халбаганы ирмэг дээр бага зэргийн хүнсний сод авж (ингэснээр гэдэс дүүрэхгүй) нэмнэ. Дараа нь болтол нь буцалгаад үүнийгээ 2 хувааж иднэ. Энэхүү холестерин бууруулах курс эмчилгээ нь 3 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв өдөрт 100 гр-с ихгүй шош идвэл холестерины хэмжээ 10%-иар буурдаг. 4. “Муу”
холестериныг царгас (буурцагт ургамал) гадагшлуулна Хэт өндөр холестериныг 100% эдгээх арга бол царгасын навч юм. Шинэхэн навчаар эмчлэх хэрэгтэй. Гэртээ тарьж ургуулаад шинэхэн навчийг нь хайчилж аваад идэх хэрэгтэй. Шүүсийг нь гаргаад өдөрт 3 удаа 2 амны халбагаар ууж болно. Курс
эмчилгээ – 1 сар. Царгас нь эрдэс бодис, амин дэмээр баялаг. Энэ ургамал нь артрит, хугарамтгай үс, хумс, яс сийрэгжилтээс сэргийлнэ. Холестериний түвшин хэвийн болсон үед хоолны дэглэм барьж зөвхөн эрүүл хооллоорой. 5. Холестерин бууруулах маалинганы үр Муу холестеринийг маалинганы үрний
тусламжтай бууруулж болно. Маалинганы үр эмийн сангуудаар худалдаалагддаг. Үүнийг хоолондоо нэмж хэрэглэнэ. Мэдээж маалинганы үрийг кофе нунтаглагчинд хийж өөрөө нунтаглаж болно. Маалинганы үр хэрэглэснээр даралт ихсэхээ байж, тайвширч мөн ходоод гэдэсний замын үйл ажиллагаа сайжирна. Энэ бүх шинжүүд аажмаар илрэх болно. Мэдээж хэрэг эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй шүү. 6. Холестерин
бууруулах эмчилгээний нунтаг Эмийн сангаас хусны цэцгийг худалдаж аваарай. Кофе нунтаглагчинд хийж нунтаглана. Өдөр бүр 3 удаа 1 амны халбага нунтгийг хэрэглэнэ. Курс – 1 сар. Үүний тусламжтай цусан дахь холестерин буурч биеэс хорт бодис гадагшилж, мөн жингээ хасна. Зарим хүмүүс 4 кг-ыг ч хасдаг. Таны эрүүл мэнд сайжирч гоолиг сайхан бие галбиртай болно. Багваахай цэцгийн үндсийг атеросклерозын
үед цусан дахь илүүдэл холестеринийг гадагшлуулахын тулд хэрэглэдэг. Жижиглэж хатаасан үндсүүдийн хуурай нунтгийг атеросклерозын үед биеэс илүүдэл холестерин болон хорт бодисыг гадагшлуулахад хэрэглэнэ. Хоолны өмнө 1 цайны халбагыг хэрэглэхэд хангалттай. 6 сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Ямар ч гаж нөлөө байхгүй. 7. Хаш, луувангийн шүүс, тэс нь холестерин бууруулна Хашыг аль болох их хэрэглээрэй. Гашуун амтыг дарахын тулд давстай усанд хийгээд дараа нь түүхийгээр нь салатанд хийж иднэ. Өглөө нь улаан лооль болон луувангийн шүүс ууна. Улаан тэс жимс 5 ширхэгийг өдөрт 3-4 удаа
иднэ. Курс эмчилгээ – 4 хоног, завсарлагаа – 10 хоног. Дараа нь курс эмчилгээгээ дахин 2 удаа үргэлжлүүлнэ. Энэ эмчилгээг өвлийн эхээр хийж эхэлбэл хамгийн тохиромжтой. 8. Цацагт инж буурал (Polemonium) ургамлын үндэс холестерин бууруулна 1 амны халбага үндэс дээр 300 мл ус нэмээд, таг
тавьж зөөлөн гал дээр хагас цаг буцалгаад, хөргөөд, шүүнэ. Өдөрт 3-4 удаа 1 амны халбагаар хоол идсэнээс хойш 2 цагийн дараа ууна. Мөн унтахынхаа өмнө нэг уух хэрэгтэй. Курс эмчилгээ – 3 долоо хоног. Энэ ханд нь хүчтэй тайвшруулагч, стрессийн эсрэг, даралт буулгах, холестериний түвшинг бууруулах, нойр тогтворжуулах, мөн ханиалга намдаах үйлчилгээтэй. 9. Навчит цоохор майлз холестерин бууруулж, цусны судас цэвэрлэнэ Цоохор майлзны ишийг буцалсан усанд хэдэн минут хийнэ. Дараа нь гаргаад давслаад, дээр нь гүнжидийн үр, бага зэрэг элсэн чихэр цацна. Дээр нь наран цэцгийн эсвэл
оливийн тос нэмнэ. Үнэхээр амттай, хөнгөн, өег хоол болно. Өглөө, орой хэзээ ч идэхэд тохиромжтой. Аль болох их идээрэй. Хэрэв таны даралт бага бол цоохор майлзыг хэрэглэж болохгүй шүү. 10. Хошоонгор (Licorice) муу холестерин гадагшлуулна 2 амны халбага жижиглэсэн хошоонгорын үндэс дээр 0,5 л буцалсан ус нэмээд зөөлөн гал дээр 10 минут буцалгаад шүүнэ. Хоол идсэний дараа өдөрт 4 удаа 1/3
амны халбагаар 2-3 сарын турш ууж хэрэглэнэ. Дараа нь сар завсарлаад дахин эмчилгээгээ давтана. Энэ хугацаанд холестерин хэвийн түвшинд ирнэ! Япон софораны болон цагаан борзны жимсний ханд цусны холестеринийг маш үр дүнтэй бууруулна. Софора болон цагаан борзны 100 гр жимсийг жижиглээд дээр нь 1 л ус нэмээд харанхуй газар 3 долоо хоног байлгаад шүүнэ. Хоол идэхээс хагас цагийн өмнө өдөрт 3 удаа 1 цайны халбагаар ууна. Энэ нь тархины цусан хангамжийг дэмжиж, даралт ихсэлтийг эмчилж, мөн бусад
зүрх судасны өвчнийг эмчилнэ. Цагаан борзны ханд нь япон софоратай хамт судсыг цэвэрлэж бөглөрөхөөс сэргийлнэ. Борз нь органик бус бодис (хүнд металлын давс, хорт бодис, цацраг идэвхит бодис), харин софора нь органик бодис (холестерин)-ыг устгана. 11. Алтан сахал (Callisia fragrans)
холестерин бууруулна Алтан сахлын ханд бэлтгэхийн тулд 20 см урттай навчийг зүсээд дээр нь 1 л буцалсан ус нэмээд, таглаад 24 цаг хандална. Хандыг харанхуй газар өрөөний температурт хадгална. Хандыг хоолны өмнө өдөрт 3 удаа 1 амны халбагаар 3 сарын турш ууж хэрэглэнэ. Дараа нь цусны шинжилгээ өгөөрэй. Холестериний түвшин нормдоо байх болно. Энэ ханд нь цусан дахь сахарыг бууруулдаг бөгөөд бөөрний уйланхайг шимэгдүүлж, элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. 12. “Муу” холестерин арилгах манжхуй гонтогийн (Erysimum diffusum) квас Квас хийх жор. 50 гр хуурай жижиглэсэн
манжхуй гонтогийг мааралд хийж боогоод дээр нь 3 л хөргөсөн буцалсан ус нэмнэ. Дээр нь 1 аяга нунтаг элсэн чихэр, 1 цайны халбага цөцгий нэмнэ. Дулаан газар тавиад өдөр бүр хутгана. 2 долоо хоногийн дараа квас бэлэн болно. Эмчилгээний ундааг өдөрт 3 удаа 0,5 аягаар хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Нэг курс эмчилгээний дараа шинжилгээ өгч “муу” холестерин буурсан эсэхийг шалгаарай. Ой тогтоолт
сайжирч, чихний шуугиан арилж, даралт аажмаар тогтворжино. Мэдээж эмчилгээний үеэр амьтны өөх тостой бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Аль болох түүхий ногоо, жимс, үр самар, ургамлын тос идэхийг зөвлөж байна. Холестерины хэмжээгээ үргэлж барихын тулд жилдээ нэг удаа холестерин бууруулах коктейлний курс эмчилгээг хийгээрэй: 1 кг нимбэгний шинэхэн шүүсийг 200 гр нухсан сармистай
холиод харанхуй, хүйтэн газар 3 хоног тавиад 1 амны халбагыг усанд шингэлж өдөр бүр ууна. Курс эмчилгээ нь бэлтгэсэн холимгийг бүгдийг ууж дуусгахад дуусна. Холестерины асуудал алга болно гэдэгт итгээрэй! С амин дэм нь нимбэг болон сармисны фитонцидод агуулагддаг бөгөөд муу холестериныг саармагжуулж биеэс гадагшлуулдаг болохыг шинжлэх ухаанаар нотолжээ. Холестерин ихсэхээс урьдчилан сэргийлэх Цусны судасны хананд холестерин хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд
хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Улаан мах, цөцгийн тос, сам хорхой, хавчинд их хэмжээний холестерин агуулагддаг. Далайн загас, хясаанд холестерин хамгийн бага байдаг. Эдгээр хүнсэнд дотор эрхтний эсээс холестериныг гадагшлуулдаг бодисууд агуулагддаг. Их хэмжээгээр загас, ногоо хэрэглэх нь цусан дахь холестерины түвшинг бууруулахаас гадна таргалалт болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.