А.рхи бага тунгаар хэрэглэх нь биед тустай гэдэг бол худлаа!

Бидний нийгэмд а.рхийг бага тунгаар хэрэглэх нь хортой биш харин ч эсрэгээрээ эрүүл мэндэд тустай гэх яриа өргөн тархжээ. Энэ нь зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ, бодисын солилцоог хурдасгана, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө, ерөнхийдөө амьдралыг уртасгана гэдэг… Гэвч эдгээрийг үнэн бодит мэдээлэл гэхээсээ илүүтэй согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниудын бий болгосон яриа гэлтэй! А.рхины хэрэглээ нь манай орны хувьд хамгийн том асуудлуудын нэг юм. Өнөө үед хүмүүсийн ихэнх нь архи хэрэглэдэг болсон бөгөөд тэд танд итгэлтэйгээр бид а.рхичин биш, харин “тохируулан
хэрэглэгчид” гэж хэлнэ. Та бүхэнд а.рхийг бага тунгаар хэрэглэхэд хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай нэгэн эмчийн бичсэн мэдээллийг хүргэж байна. Хүмүүс анх сайхан амьдралгүйгээсээ болж архи ууж эхлээгүй гэдгээс эхэлье. Эрдэмтэд ойролцоогоор 10 сая жилийн өмнө гэнэтийн хүйтрэлт болсон гэж үздэг
бөгөөд хүн төрөлхтний өвөг дээдэст мутаци явагдаж архины шимэгдэх хугацаа 40 дахин ихэссэн ажээ. Энэ нь модноос газар унаж муудсан жимсийг идэхэд хэрэгтэй байсан юм. Муудсан жимс идэх чадвар нь бидэнд амьдрах боломж өгч байсан ч маш олон гай зо.влон авчирсан юм. А.рхийг хэтрүүлэн хэрэглэх нь биед муу гэдэгтэй хүн бүр санал нийлэх ч “бага тунгаар” хэрэглэх тухайд ихэнх хүмүүс маргалдаж байна.
Этилийн спиртийн “тохиромжтой” хэрэглээ нь биед тустай гэх шинжлэх ухаанаар батлагдсан олон баримт нотолгоог та сонсож байсан байх. Үнэхээр тийм гэж үү? Судлаачид 85 ажил дээр мета анализ (янз бүрийн судалгааны харьцуулалт) хийхэд “а.рхи уудаггүй” хүмүүсийн бүлэгт хүнд өвчтэй, өмнө нь архичин байсан, ахмад насныхан байжээ. Хэрэв эдгээр “а.рхи уудаггүй” бүлгийн хүмүүсийг хасвал а.рхины “үр ашиг” алга
болж харин “а.рхи огт хэрэглэдэггүй” хүмүүс эрүүл гэж гарч ирнэ. Үүнд гайхах зүйл байхгүй, ийм статистикийн “санамсаргүй” алдаанууд гарч болно. Нэгэн судалгаагаар кофе хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон. Судалгааг шалгаж үзэхэд та.мхи татдаг хүн хорт хавдар тусах нь их, мөн цайнаас илүү кофе их уудаг гэжээ. Тэгэхээр энд кофе ямар ч хамаагүй болж байгаа юм. Хэрэв а.рхины бага тунгийн тухай олон
олон судалгааг анхааралтай шалгаж үзвэл бид энд шалтгаан үр дагаврын хамаарлын тухай биш харин корреляцын тухай яригдаж байгааг олж мэдэх болно. “Санамсаргүй” алдаанаас гадна архины бага тунгийн “тустай” хэрэглээний тухай асуудалд залилангийн хэрэг явж байгаа. 2007 онд дэлхий даяар улаан дарсны биед ашиг тустай тухай шинжлэх ухаанаар нотлогдсон мэдээ цацагдсан билээ. Үүнийг хүн бүр тогтоож
авсан ч энэ түүхийн үргэлжлэлийг ихэнх нь мэдээгүй өнгөрсөн юм. Энэ судалгааны зохиолч нь Дипак Дас эмч байсан бөгөөд шинжлэх ухааны мэдээлэл хуурамчаар үйлдэж Коннектикут их сургуулийн удирдлагаас шийтгэл авч байжээ. Дотоод мөрдөн байцаалт 3 жил үргэлжилсэн бөгөөд ресвератролын тухай 145 шинжлэх ухааны үр дүнг хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон аж. Энэ бодис нь улаан да.рсанд агуулагддаг юм. Италид явуулсан судалгаагаар да.рсны хэрэглээ болон эрүүл мэндийн эрсдэлийн хамаарлыг үзэхэд
хүмүүс дарснаас бус харин бусад шалтгааны улмаас илүү урд удаан насалдаг болох нь батлагдсан аж. Да.рсанд дурлагсад болох франц, италичууд архины гепатит болон элэгний циррозтой болох өртөмтгий байдал нь дэлхий дахины дунд хамгийн өндөр байна. Эмийн GlaxoSmithKline 2011 онд ресвератролын судалгааг зогсоосон юм. Учир нь “да.рстай эм” туршилт нь ямар ч үр дүнгүй харин ч хортой болж хувирсан
ажээ. Ямар ч хортой хүчин зүйлд 2 эрсдэлийн бүлэг бий: детерминистик (тунгаас хамаарсан) болон стохастик (тунгийн босгогүй). А.рхи согтууруулах ундааны “аюулгүй” тун нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх дээр үндэслэн гаргасан байдаг. Энд бүх зүйл ойлгомжтой байна: хүн хэдий чинээ их ууна төдий чинээ түүний элгэнд муу байна гэсэн үг. Гэхдээ бага тун ч бас чухал ач холбогдолтой. Үүнд нийгмийн
эрсдэл, гэмтэл, ургийн гажиг, бусад өвчин (сэтгэл гутрал, шизофрени, хорт хавдар, зүрхний хэм алдагдал, г.м) үүсэх эрсдэлүүд нэмэгдэх зэрэг орно. А.рхины хэрэглээ нь олон янзын арга замаар 30 гаруй өвчин үүсгэдэг ба 200 өвчнийг тэд идэвхтэйгээр дэмждэг. Бид бүгд элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвслийн тухай мэддэг ч хорт хавдар болон амиа хорлолтын тухай дурсдаг билүү? Со.гтууруулах ундаа нь бага тунгаар ч хорт хавдар үүсэхэд төлөөлдөг: шинжлэх ухаанаар ам, хамар, улаан хоолой, бүдүүн гэдэс, элэг,
эмэгтэйчүүдийн хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг баталсан. Ердөө өдөрт 1 хундага да.рс уухад л ийм муу үр дагавар гарч болно. Ерөнхийдөө хавдрын өвчлөлийн 5-10% нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. Харин хэрэглээгээ багасгах нь тэдгээрийн үүсэх эрсдэлийг бууруулдаг аж. 10 грамм спирт нь зүрхний хэм алдагдах эрсдэлийг ихэсгэдэг. А.рхи нь хэрэглэгчдээсээ илүү эргэн тойрныхонд хор нөлөө үзүүлдэг цорын ганц ха.р та.мхи юм. Аюултай, хэрцгий зан авир нь а.рхины хэрэглээтэй холбоотой. Архи
со.гтууруулах ундааг бага тунгаар хэрэглэхэд тархины бор гадаргын төвийн үйл ажиллагаа буурч хүн өөрийгөө удирдаж, захирах чадваргүй болдог. Тиймээс аллага болон хүчирхийллийн 80% нь со.гтуудаа үйлдэгдсэн байдаг. Гэмт хэргийн ихэнх нь архины тохиромжгүй хэрэглээтэй холбоотой байдаг ба 70% орчим нь амиа хорлолтоор дуусдаг аж. А.рхи илчлэг өндөртэй (1 хундага да.рс нь 1 пончиктой адил
хэмжээний калори агуулдаг) бөгөөд хүнийг их хэмжээгээр идэхэд хүргэдэг: со.гтуу хүн эрүүл сэтгэлгээтэй хүнийг бодвол илүү их иддэг. Хэрэв үүн дээр согтуугаар жолоо барих, бэ.лгийн хү.чирхийлэл (бэ.лгийн замаар халдварлагддаг халдвар, а.бортын тоо, салалт, г.м)-ийг нэмбэл архины хэрэглээний хорт үр дагавруудыг харж болно. А.рхи нь хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа
юм. А.рхи уудаггүй хүмүүс (тэд ууж чаддаггүй учир уудаггүй)-ийн судалгаагаар генийн ийм маркертэй хүмүүс бусдаас илүү эрүүл саруул байдгаараа ялгаатай болохыг харуулжээ. А.рхи хэрэглэдэггүй хүмүүсийн эрүүл мэндийн зардал нь тохируулан хэрэглэдэг хүмүүсийнхээс бага байдаг. Үүнээс гадна хэрэв та хэрэглээгээ багасгавал дофамины нейромедиаторын түвшин ихсэж та илүү урам зоригтой, эрч хүчтэй
болох болно. А.рхи нь сэтгэцэд нөлөөлж бага тунгаар ч Пандорагийн хайрцгийг нээж сэтгэцийн ноцтой асуудлуудад хүргэж болдог гэдгийг сана. А.рхи со.гтууруулах ундаа хэрэглэлгүй стрессээ тайлж, эрүүл мэндээ дэмжиж, хүмүүстэй харилцах маш олон батлагдсан аргууд байдаг шүү дээ. Хүмүүстэй а.рхи уухын оронд тэднийг сонсож сур, стрессээ бааранд биш биеийн тамирын зааланд гаргаж сураарай. “А.рхинаас хүч чадал хайж буй хүн булшныхаа ирмэгээр алхана” гэдэг үгийг санаарай.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.