Uncategorized

Эрүүл байхын тулд өдөр бүр хийх хэрэгтэй 13 зүйл

Өөрийн хүчээр, сайн дураараа эрүүл биетэй болох боломж байдаг. Үүний тулд зарим нэгэн ашигтай зуршилтай болоход хангалттай. Ингээд та бүхэндээ эрүүл мэнд, сэтгэл санааг зэрэг сайжруулах зуршлыг танилцуулья. Үүнийг мэдэр! Жижиг таваг болон аягаар ид Том тавган дээр бага хоол байхыг харвал бид шууд өлсөх тухай бодож эхэлдгийг судалгаагаар тогтоожээ. Харин жижиг тавгаар идвэл их идэж буй мэт сэтгэгдэл төрдөг.   Зуны улиралд жимс ногоог хөлдөөж бэлдэх Удаан хугацаанд амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй шүү дээ.   Хоолны өнгөнөөс ялгарах өнгөтэй аяга, тавагнаас хоол идээрэй Өөр нэгэн судалгаагаар хүмүүс хоолны өнгөнөөс ялгардаггүй аяга тавганд хоол идсэнээр их иддэг болохыг тогтоосон байна.   Бүтэн 7 хоногийн турш идэх зүйлсээ савлаж бэлд Ууттай самар, хуурай жимс ногоог 7 хоногийн турш идэхээр бэлтгэж тавих. Ингэвэл бид ажилтай үедээ ч гэсэн амин дэмтэй зүйл идэж чадна.   Хаашаа ч явсан савтай ус авч явж бай Хүн өдөрт 1,5 литр ус уух ёстой (6-8 аяга). Тиймээс үргэлж савтай ус авч явах хэрэгтэй. Эсвэл ус уухыг сануулдаг тусгай аппликейшн утсандаа суулгаж болно.   Спортоор хичээллэхийн өмнө аяга кофе уух Илүү их өөх шатаахад тусална. Дасгалын эд зүйлсээ орой бэлдэх Ингэвэл спортоор хичээллэхээр гарахад хялбар бөгөөд ямар нэгэн зүйлээ мартдаггүй.   Өдөр болон оройн хоолны тань тал нь ногоо байх хэрэгтэй бөгөөд хамгийн түрүүнд идэж байх Ногоо бол тэжээллэг бас хурдан шингэдэг тул та хөнгөн, сэргэлэн цовоо байна.   Шөнийн турш хөшгөө нээлттэй байлгах Байгалийн гэрэл сайн унтахад тустай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!