Uncategorized

10 жил тутамд хүний бие махбодид зайлшгүй гарах 26 өөрчлөлт. Эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн удаашруулах вэ

Өдөр болгон л хүний бие махбодид ямар нэгэн өөрчлөлт гарч байдаг. Тэр болгоныг нь бид анзаарахгүй, жилийн дараа эсвэл хэдэн арван жилийн дараа ч тэр. Бид өөрсдийгөө бие махбодийн хувьд залуу байна гэж сэтгэлдээ бодож явдаг: юу ч өвдөж санаа зовоохгүй байна, тэгэхээр онцгой өөрчлөлт гарсангүй. Гэсэн хэдий ч дотоод өөрчлөлтүүд явагдсаар байдаг, тэр өөрчлөлтийг бид яг одоо мэдэрч байгаа эсэх нь хамаагүй ажээ. Аливаа өвчин хүндрэхээс өмнө бид цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатай. Хүндрэхээс илүүтэй урьдчилан сэргийлж өөртөө анхаарал халамж тавьж байх нь хамгийн зөв. Ингээд 10 жил тутамд бидний бие махбодид гардаг өөрчлөлтүүдийг танд танилцуулахаар шийдлээ. Мөн эдгээр өөрчлөлтийг удаашруулах зөвлөгөөг ч мөн өгнө. 1. 20-30 нас © depositphotos Энэ насны мөчлөгт хүмүүс өөрсдийгөө эрч хүчтэй, өөдрөг байгааг мэдрэх тул хөгшрөх тухай огт боддоггүй. Гэсэн хэдий ч энэ наснаас эхэлж бие махбодид үл анзаарагдах өөрчлөлтүүд явагдаж эхэлнэ. Өөрт явагдаж байгаа өөрчлөлтийг 20 наснаасаа бодож эхэлдэггүй юмаа гэхэд ядаж 25, 30 наснаасаа бодож анхаарах хэрэгтэй. Эс бөгөөс нэг л өдөр таагүй гэнэтийн бэлэг таныг угтах болно. Энэ хугацаанд бие махбодид ямар өөрчлөлт гарч эхэлдэг вэ: Ясны өсөлт зогсоно Бодисын солилцоо удааширна Коллагены ялгаруулалт аажим буурна 25-ны агт араа ургана Мэдээж хүн бүрийн бие махбодь өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, зарим нэг хүний 25-ны агт араа нь 16 насандаа гарна, харин заримынх нь хэзээ ч ургахгүй. Судлаачдын ажигласнаар, насны онцлогоос хамааран гарч байгаа өөрчлөлтүүд нь ихэнх тохиолдолд адил байдаг гэсэн тул энэхүү баримтыг мөн л анхааралдаа авах хэрэгтэй болов уу. Зөвлөгөө: 20 насанд таныг илүүдэл жин зовоодоггүй ч гэлээ хоолны дэглэмдээ байнга анхаарал хандуулна, эс бөгөөс 30 нас гэхэд таны түргэн хоолонд шунах зуршил муу зүйлд л хүргэнэ шүү. Энэ насанд коллаген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн шууд хэрэглэх хэрэггүй, харин уг бодисоор баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж байх хэрэгтэй.   2. 30-40 нас © depositphotos Зарим нэг хүмүүс 30 настнуудыг 25 настай гэж андуураад байдаг, үүнд нь бид баярлахаас ч өөр аргагүй. Гэхдээ 30 насанд бие махбодид гарах өөрчлөлтүүд эрчимтэй болж эхэлнэ. Энэ үед яаралтай арга хэмжээ авахгүй бол өөрчлөлтүүд бүр ч мэдэгдэхүйц болох ажээ: Булчин суларна Булчингийн эд эсийн хэмжээ багасч өөх болж хувирна Меланоцитын идэвхтэй байдал буурснаас болж буурал үс гарна Коллаген болон эластины хэмжээ багасна. Зөвлөгөө: Хэдий та туранхай ч гэсэн аажим спортоор хичээллэж эхэлсэн нь дээр. Амьдралын идэвхгүй хэв маяг нь булчинг сулрахад хүргэнэ, үүний үр дагаварт биеийн галбир эвдэгдэж эхэлдэг. Мөн нүүрний арьсандаа анхаарал тавь, арьсны коллаген болон эластины уургийг эвдэх нарны хэт ягаан туяанаас хамгаалаарай.   3. 40-50 нас © depositphotos Хүний бие махбодийн хөгжил 38 насандаа дээд цэгтээ хүрдэг гэж зарим нэг эрдэмтэд үздэг. Энэ наснаас хойш бие махбодь хөгширч эхэлнэ. Өөрчлөлтүүд улам эрчимтэйгээр явагдах ажээ: Тархины эсийн хэмжээ багасна Бие махбодь өөхний эс идэвхтэй хуримтлуулна Хараа муудна Яс болон үе мөч илүү хэврэг болно Эмэгтэйчүүдийн эстрогены түвшин буурахын зэрэгцээ цусны даралт нь ихэснэ Зөвлөгөө: Энэ насныханд биеийн ачаалал нэн хэрэгтэй. Ингэснээр зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, булчингийн эс буурах явцыг удаашруулна. Спортоор хичээллэх сонирхолгүй бол өөр байдлаар ачаалал авах нь зүйтэй: жишээ нь хурдан алхах эсвэл сэлэлт. Мөн цусны даралтаа хянаж байх хэрэгтэй: энэ арван жилд зүрх-судасны өвчлөлийн суурь тавигдах эрсдэл нэмэгддэг байна.   4. 50-60 нас © depositphotos 60 нас гэхэд хүний гадаад төрхөнд маш их өөрчлөлт орно. Бидний гадаад үзэмж өөрчлөгдөж байгаад ген үндсэндээ оролцохгүй харин амьдралын хэв маяг нөлөөлдөг байна: хоолны хэв маяг, биеийн ачаалал зэрэг. Энэ арван жилд ихэнх хүмүүст адил өөрчлөлтүүд гарна, гэхдээ илрэх хурд нь харилцан адилгүй: Тархины болон бусад эрхтнүүдийн эс эвдэгдэнэ Хоол боловсруулах эрхтний өвчлөл тусах эрсдэл нэмэгдэнэ Тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа удааширна Ой санамж муудна Зөвлөгөө: Энэ насны өөрчлөлт нь ихэвчлэн тархитай холбоотой, тийм учраас юуны түрүүд тархинд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Шинэ эрдэм мэдлэгт суралц, шинэ мэдрэмжийг мэдэр, стандарт бус бодлого бод, ном унш. Энэ насан дээр хүмүүсийн анхаарал төвлөрөл муудаж эхлэхээс гадна тархины өөр бусад үйл ажиллагаанууд сулардаг. Тиймээс тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх хоол хүнс түлхүү хэрэглэх, мөн дээр дурдсан ажлуудыг хийх хэрэгтэй.   5. 60-70 нас © depositphotos Энэ насан дээр бие махбодийн өөрчлөлт улам мэдэгдэхүйц болно, мөн тэр болгон анзаарагдаад байдаггүй дотоод өөрчлөлтүүд ч явагдаж байгаа: Амтлах болон мэдрэлийн рецепторууд суларна: үнэртэх, амтлах мэдрэмж суларна, заримдаа гадна орчны хэмийг ч тэр болгон бодитоор мэдэрч чадахаа больдог. Дуу хоолой өөрчлөгдөнө (залгиурын булчин сунаснаас болж) Зүрний үйл ажиллагаа муудна Яс болон нурууны яс хоорондын дискнүүд элэгдэнэ, тийм учраас хүн намхан болж эхэлдэг. Зөвлөгөө: Энэ насандаа хүн зүрх болон судсандаа маш их анхаарал тавих хэрэгтэй, хоолны дэглэм баримтална, мөн эмчийн хяналтанд байнга байх хэрэгтэй. Булчин болон ясны хэвийн байдлыг хангахын тулд өөрийн насанд тохирсон биеийн ачаалал тогтмол авна.   6. 70 болон үүнээс дээш нас © [deleted] / reddit © NixieFang / imgur 70 наснаас эхэлж өндөр настан хэмээгддэг. Энэ насандаа илүү залуу бас хөнгөн шингэн яваа олон хүмүүс бий. Гэсэн хэдий ч насны өөрчлөлтүүд улам идэвхжиж ирнэ: Булчингийн масс эрс багасна (амархан ядарна, урьд өмнө нь авч байсан ачааллаа даах чадвар нь эрс суларна) Арьс-өөхний завсрын эсийн хувь эрс буурна Эсийн нөхөн төлжилт явагдах хурд удааширна (аливаа шархны эдгэрэлт эрс удаашралтай явагдаж байгаа нь үүний тод жишээ) Бие махбодийн дотоод үйл ажиллагаа (амьсгал, хоол боловсруулалт зэрэг) удааширна Богино хугацааны ой санамж муудна (хэдэн цаг эсвэл өдрийн өмнөх зүйл санахаас илүүтэй хэдэн жилийн өмнөх үйл явдлыг санах нь тэдэнд амар байдаг) Зөвлөгөө: Өөрийнхөө эрүүл мэндийг дэмжих нь энэ наснаас эхэлж улам л хэцүү болно: тархи болон бие махбодид зохих ачааллыг өгөх, тогтмол эмчид үзүүлэх, шаардлагатай бол эм уух. Бие махбодид гарч байгаа өөрчлөлт – зогсоож болохгүй үйл явц хэдий ч удаашруулж болох зүйл. Үүний тод жишээ – зарим 70 настай тэтгэврийн өндөр настнууд марафон-д гүйж байна, 80 насандаа шинэ мэргэжил эзэмшиж байна. Залуу насны гоо сайхан, эрч хүчийг хадгалж үлдэхийн тулд бид эртнээс өөртөө анхаарал халамж тавьж сурах хэрэгтэй. Өндөр настай ч залуучуудтай эн зэрэгцэн ажиллаж, баярлан хөөрч яваа хүн таны ойр тойронд бий юу?

АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!