Uncategorized

Ийм учраас би охиноо гэрийн ажил хий гэж шаарддаггүй юм! Тэр минь бидний амьдралыг чимэх гэж л ирсэн юм шүү дээ

Охин төрөхөөр зарим ээж нар сэтгэл нь тайвширдаг: “Ашгүй нэг хөөрхөн туслагчтай боллоо” гэж боддог. Ингээд л багаас нь эхлээд л гэрийн ажил гэдэг эмэгтэй хүний хийх ёстой зүйл гэдэг ойлголтыг төрүүлнэ: гэрээ цэвэрлэх, сав суулгаа угаах, хувцас угааж индүүдэх, дүү нараа харах гээд түүний бяцхан нуруун дээр ирэх ажлын жагсаалт дуусахгүй цааш үргэлжилнэ… Охин хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ? Ингэж хүмүүжүүлэх ер нь зөв үү? Хүмүүжлийн энэ хувилбар охин хүүхдэд үнэхээр хэрэгтэй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Бага наснаас нь түүнд гэрийн ажил хийхийг үүрэгдэж зовоох хэрэг байна уу? Тоглож наадаж, эрхэлж байх насандаа томчуудын ахуйн ажил хийж суух хүсэлтэй хүүхэд байх уу? Зөв, байхгүй шүү дээ. Томчууд хоорондоо ярилцах нь: “Том болоод нөхөртөө ч хоол хийж чадахгүй хүүхэд өслөө” гэцгээнэ. Энэ шүүмжлэлд тохирох маш таарсан хариулт бий: хүсвэл дороо л сурчихна. Үүний тулд заавал багаасаа өдөр болгон төмс арилгах ч хэрэг алга. Цаг нь болохоор түүний толгой дээр гэрийн ажил бууна. Ингээд л боллоо. Хүүхдэдээ “угаа”, “хураа”, “хий”, “бэлд” гэж зандчиж байгаа эцэг эхчүүд хоёр төрлийн хувь хүн болгон хүмүүжүүлж байгаагаа мэддэггүй. Эхний хувилбар нь бүх ачааллаас зайлсхийх хүсэлтэй хүн болж төлөвшинө: “Энэ бүх үүргээс чинь залхаж байна, та нарт л хэрэгтэй юм байгаа биз дээ, тэгээд өөрсдөө хийгээч”. Иймэрхүү хариултыг ихэвчлэн хүү нараас сонсоно. Хоёр дахь хувилбар: “Энэ аймшигтай сав суулгыг чинь хэдэн удаа угаах ёстой юм бэ, хэнд ч хэрэггүй зүйл ш дээ”. Үүнийг ихэвчлэн охидуудаас сонсоно. Гэрийн ажил үнэндээ хэнд ч таашаал авчирж байгаагүй л дээ. Ингээд энэ төрлийн хүмүүжил буруу болж байгаа юм. Одоо цагт охидуудаа дараах зарчмаар хүмүүжүүлэх эцэг эх цөөнгүй болжээ: “хүсэхгүй байна” гэж үг байхгүй, “хэрэгтэй” гэдэг үг л байна. Гэхдээ хэнд хэрэгтэй гэж? Учраа олоогүй бяцхан охинд уу? Юу л бол… Энэ л шалтгааны улмаас эмэгтэйчүүд сав суулга угаах, гэр цэвэрлэх болон хоол хийхээс аль хэдийн залхсан байдаг. Харин залуу нөхрийн хувьд гэрийн ажилд байнга сэтгэл дундуур байх дүр зургаас залхана. Охидууд өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд түүний нуруун дээр гэр ахуйн ажил үүрүүлэхгүй байх ёстой. Мэдээж түүнд хэрэгтэй зүйл, чадвар болгон цаг нь ирэхээр өөрөө сууна. Хаанаас, яаж гэж үү? Охин хүүхэд өөрийгөө хайрлуулж, аав ээждээ баяр баясал авчирч байгаагаа мэдрэх ёстой. Бага байхдаа ээжийнхээ хийж байгаа болгоныг харж байгаа, түүнийг л тэр өөрийн мэдэлгүй давтаж эхэлнэ. Энэ бол хүмүүжлийн хамгийн энгийн арга болов уу. Сайн сайхан үлгэр жишээ үзүүлэхийн тулд түүнд ямар нэгэн ажил хийхийг үүрэгдэх хэрэггүй, хүчээр гэрийн ажил хийлгэх шаардлага байхгүй. Гэр бүлдээ анхаарал халамж тавь, гэрийнхэнтэйгээ өнгөрөөж байгаа цаг мөч болгоноос баяр баясал авч сур. Түүнийгээ ч ил гаргах хэрэгтэй. Ингэж чадсан цагт охин хүүхэд гэрийн ажлыг дуусашгүй үүрэг гэж харалгүй ойр дотнынхондоо үзүүлж байгаа хайр халамж гэж хүлээж авдаг болно. Хүмүүжлийн энэ аргын тухай та юу гэж бодож байна? Сэтгэгдлээ бидэнтэй коммент хэсгээр заавал хуваалцаарай
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!