Uncategorized

Тохирохгүй хүнтэй гэр бүл болсноос ганц бие байсан нь хамаагүй дээр!

Та заавал 20-25 насандаа гэр бүл зохиох шаардлагагүй. Та магадгүй дунд сургууль эсвэл их сургуульд байх үедээ жинхэнэ хайртайгаа учрахгүй байж мэднэ. Хайрын түүхийг яаран эрт эхлүүлэх гэсний хэрэггүй. Залуудаа буруу хүнтэй гэр бүл болж байснаас нас ахисан үедээ өөрт тохирох хүнтэйгээ гэр бүл болж, дэр нэгтгэсэн нь хамаагүй дээр. Хэрэв өнгөрсөн хугацаанд үргэлж муу хүмүүстэй учирсан бол энэ нь таныг үргэлж ганц бие байна гэсэн үг огтхон ч бий. Харин ч та жинхэнэ хайртайгаа учрах хүртэлх хугацааг аз жаргалтайгаар хүлээх хэрэгтэй. Эцсийн эцэст та аз жаргалтай байх эрхтэй шүү дээ. 20 эсвэл 30 насандаа ганц бие байхаас санаа зовж, ичих хэрэггүй. Энэ цаг хугацааг та өөрийгөө олж, таньж мэдэхэд зориул. Карьераа эхлүүл. Хүмүүстэй танилцаж, уулзаж, сайн эсвэл муу хүмүүсийн ялгааг таньж мэдэж, туршлагатай болох нь чухал. Таныг тэдэн настайдаа заавал гэрлэх ёстой гэсэн хууль хаана ч байхгүй. Таны үеийнхэн бүгд гэр бүлтэй болсон байлаа ч та өөрийгөө тэднээс нэг алхамын хойно байна гэж бодох хэрэггүй. Гэрлэлт бол яарч шийдвэр гаргах биш, нухацтай бодож, зөв шийдвэр гаргах ёстой зүйл. Ихэнх хүмүүс жинхэнэ хайртайгаа эрт уулздаггүй нь азгүй хэрэг. Тэд жинхэнэ хайрыг олж авахын тулд удаан хугацаанд хайх ч шаардлага гардаг. Хэрэв та найзуудаас чинь хамгийн сүүлд гэрлэсэн найз охин эсвэл буруу хүнтэй эрт гэрлэсэн найзынхаа аль нэгнийх нь замаар явахад хүрвэл, эхний сонголтыг хийх хэрэгтэй. Аз жаргалтай байх замыг л сонго. Буруу хүнтэйгээ учирч гэр бүл болохын оронд ганц бие байсан нь хамаагүй илүү дээ. Цаг хугацааг ашигла. Тэвчээртэй бай. Ямар нэгэн хугацаанд заавал гэр бүлтэй болно гэж өөрийгөө хүчлэхээ боль. Гэр бүл болоход тодорхой хугацаа гэж байдаггүй. Хэрэв та гэрлэх болоогүй бол яарах хэрэггүй. Хэрэв та хоёрын харилцаа гэрлэхийн өмнөх шатуудыг давах ёстой нөхцөлд, сонгосон залуу чинь үнэхээр таны заяаны хань мөн бол тэр таныг орхиж, хаашаа ч явахгүй, юу ч тохиолдсон бай тэр тантай бүх асуудлыг даван туулна. Гэрлэх тал дээр нийгмийн хандлага болон эргэн тойрны хүмүүсийн хэлэх үгийг тоох хэрэггүй. Эргэн тойрныхон чинь хүчилж байгаа болон үеийхэн чинь бүгдээрээ гэр бүл болсон байлаа гээд та гэрлэх ёстой гэсэн үг биш. Та гэрлэх эсэхээ насан туршдаа бие биенийгээ хайрлах хүнтэйгээ учирсан эсэх болон түүнтэй хамт амьдралыг туулахыг үнэхээр хүсэж байна уу, түүнгүйгээр ирээдүйг төсөөлж чадахгүй байна уу гэдгээс хамаарч шийдэх ёстой. Жинхэнэ хайртайгаа учрах хүртлээ ганц бие бай. Өөртөө тохирох хүнтэй учрах тэр цагийг хүлээ. Өөртөө жинхэнэ хайртайгаа л гэр бүл болно гэж хэл. Яагаад гэвэл хүн бүрийн хувь тавилан, заяа төөрөг өөр өөр. Олон жил хүлээлгэсэн ч бай хамаагүй, таарч тохирохгүй хүнтэйгээ л бүү гэр бүл болоорой. Амьдралынхаа турш зовж, шаналж амьдарсанд орвол бүх насаараа ганц бие байх нь илүү жаргалтай юм шүү

Related Articles

Back to top button
error: Content is protected !!