Uncategorized

А.рхины даруулга болгож хэрэглэж болохгүй 7 хүнс. Хэрвээ эдгээр хүнсээр даруулга хийвэл хурдан согтоно, маргааш нь гүн шартана!

А.рхи эрүүл мэндэд муу, амьдралын буруу хэв маяг гэж эргэн тойрон ярьдаг. Бүгд үүнийг мэдэж байгаа ч спиртийн төрлийн ундааг хэрэглэсээр л байна: жилдээ ганц хоёр удаа уух нэгэн байхад, хэдэн долоо хоног тасралтгүй хэрэглэх нэгэн ч бий. Зөвхөн со.гтууруулах төрлийн ундаа нь эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй мөн буруу даруулга ч гэсэн муугаар нөлөөлж болохыг хүмүүс тэр болгон мэддэггүй нь харамсалтай. Да.рс эсвэл шар айргийг юугаар даруулж уухыг олон хүн мэднэ, харин хатуу а.рхинд хэрэглэх даруулга багахан төвөгтэй. Эмч нар а.рхийг даруулж уухгүй байх хоол хүнсийг танилцуулж байна, зарим нэг нь бидний хувьд бүр уламжлалт даруулга байгаа нь харамсалтай. Ингээд а.рхийг юугаар даруулж ууж болохгүй хийгээд юугаар даруулж ууж болохыг танд танилцуулахаар бэлдлээ. А.рхийг юугаар даруулж ууж болохгүй вэ? 1. Нарийн боов Бялуу зэрэг нарийн боов – а.рхины да.йсан. Тийм ээ, архины араас нарийн боов иддэггүй, харин ром эсвэл самбукуны дараа бол даруулчихдаг. Юуны түрүүнд бие махбодь тослог ихтэй амттанг задлахын тулд идэвхтэй ажиллана, яагаад гэвэл түүнд глюкоз нь илүү тустай санагдаад. Харин дараа нь уусан а.рхиа шингээх ажилдаа орно. Үүний үр дагаварт цусан дахь инсулин нэмэгдэнэ – хурдан со.гтоно, маргааш нь гүн ш.а.рталттай сэрэх болно.   2. Шоколад Нэг онигоонд байдаг даа: “Шоколад нь л илүүдчихлээ” гэж. Ко.ньяк бэлэглэж байгаа бол шоколад дагуулах ёстой гэсэн ойлголт нийгмийн дунд байна. Шоколад нь а.рхитай нийлээд нойр булчирхайд маш их ачаалал өгдөг. Шоколадтай, шоколадгүй а.рхи өөрөө нойр булчирхайг гэмтээж байгаа. Дээрээс нь шоколад нэмэгдээд ирэхээр үйл ажиллагааг нь бүр ч их доголдуулдаг. Үр дагаварт нь үрэвсэл, зарим тохиолдолд мухар олгой үрэвсдэг ажээ.   3. Шинэ улаан лооль Санаж яваарай: хатуу а.рхи яагаад ч улаан лоольтой зохицохгүй, ялангуяа цагаан а.рхи. Бие биеийгээ улам л га.ж нөлөөтэй болгохоос өөр үйлчилгээгүй. Хүлээн авалтын үеэр гэдэс дүүрээд эхэлбэл гайхах хэрэггүй, та а.рхи уугаад дээрээс нь улаан лооль л идсэн байна.   4. Өөхтэй шарсан мах Өөхтэй шарсан хоол хүнс өөрөө элэг болон нойр булчирхайд сөрөг нөлөө үзүүлдэг, та дээрээс нь а.рхи нэмээд уухаар юу болох нь тодорхой. Хэд хэдэн удаа иймэрхүү байдлаар явбал эмнэлэгт л хэвтэхээс л өөр аргагүй болно.   5. Хурц, халуун зуушнууд Мексик, Хятад, Солонгос хоолонд дуртай хүмүүсийг гонсойлгох гэж байна: халуун ногоотой хоол архины үйлчилгээг улам нэмэгдүүлдэг. Тэгэхээр цагаан а.рхи уусныхаа дараа хурдан со.гтохыг л хүсээгүй бол бас ходоод гэдсээ хямраахыг хүсээгүй бол халуун ногоотой хурц хоол битгий идээрэй.   6. Даршилсан өргөст хэмх Энэ л бүр гайхшралд оруулаад байгаа юм. Гэхдээ нэг ялгааг олж харах хэрэгтэй, давсалсан өргөст хэмх бол болно – яагаад гэвэл бие махбодийн ус-давсны тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг. Харин даршилсан нь элэг, бөөрөнд илүү ачаалал өгдөг.   7. Усан үзэм, тарвас, амтат гуа 30 хүртэлх хэмийн со.гтууруулах ундаанд жимс гайхалтай зохицно. Тийм ч учраас да.рсанд дагалдуулж өгдөг. Яг л нарийн боовны адил бие махбодь эхлээд жимсээ боловсруулна, дараа нь хатуу а.рхиа боловсруулна. Өөрөөр хэлбэл амархан согтох нь. Амтат гуа болон тарвас нь хатуу а.рхитай нийлэхээрээ ходоод гэдэсний хувьд хор л болно. Спиртийн нөлөөнд шууд исэж эхэлдэг байна. А.рхиа даруулах зууш олдохгүй нь гэж санаагаар унах хэрэггүй, даруулганд тохирох олон төрлийн зууш бий. Нэгдүгээрт, энэ бол даршилсан байцаа, улаан лооль зэрэг болно. Ялангуяа даршилсан байцаа цагаан а.рхитай гайхалтай зохицно. Байцаанд С амин дэм ихээр агуулагдах тул бие махбодиос архины хорыг богино хугацаанд хөөж гаргадаг. Тиймээс архиа даршилсан байцаагаар даруулж уугаад өглөө нь шүүсийг нь уухад – эмчилгээ л болно гэсэн үг. Мөн чанасан төмстэй шөл, салат а.рхитай зохицно. Мөн чанасан эсвэл жигнэсэн өөхгүй махаар архиа даруулж ууж болно. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хувьд ямар ч эргэлзээ байхгүй – шууд даруул.   Зөвлөгөө Хүлээн авалтыг хөл дээрээ зогсож дуусгахаар шийдсэн бол хориотой хоол хүнсээр а.рхиа даруулж уух хэрэггүй, мөн хийжүүлсэн ундаанаас татгалз. Мөн да.рс ууж байгаа бол бага багаар ууна – маргааш өглөө ш.а.рталт гэдэг аймшгийн зочин тань дээр айлчлахгүй. Энэ зөвлөгөө утгагүй санагдаж магадгүй, гэхдээ аливаад хэмжээ хязгаар байх ёстойг мартаж болохгүй. Өөрийнхөө эрүүл мэндийг хайрлацгаая, хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай

Related Articles

Back to top button
error: Content is protected !!